Thursday, March 31, 2016

After Midnight

Өнөө өглөө сүүлчийн багийн илтгэлээ тавьснаар мастерын маань бие даалтууд албан ёсоор дуусдаг юм байжээ, өнгөрсөн долоо хоногт хамгийн сүүлийн хичээлдээ суусан. Ерөөсөө энэ тухай бодох зав гарахгүй явсаар байгаад гэнэт хичээл дууссан чинь профессор нь за ингээд цаашид амжилт хүсье гээд явчихаар нь ёстой сонин мэдрэмж төрдөг юм байна лээ, ингээд л дуусчихлаа гэж үү дээ аааааа гэж бодоол хаха. Сурч байхад бүр ёооо үнэн супер гэж бодтол гоё гоё гаргалгаа хийж заадаг багш нар их таарсан, ер нь цөөхөөнийг эс тооцвол бүгдээрээ л зааж байгаа хичээлээ маш сайн эзэмшсэн, үнэн про, очоод ярилцахаар хэзээ ч ойлгомжтой юм асуудаг тэнэг гар вэ гэж харахгүй тал бүрээс л тайлбарлаад өгдөг профессоруудаар заалгасан даа. Гэхдээ мэдээж хэдэн сар хичнээн сайн сургуульд сураад ч би одоо ингээд мэддэг чаддаг болчихлоо гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй, хариад сайн ажиллангаа энд ойлгосон зүйлсээ мартчихгүй сэргээгээд байхынсан л гэж бодож байна. 

Өнөөдрийн бие даалтыг хийх гэж бараг сүүлийн гурван долоо хоног бүтэн ажилласан болохоор одоо яг юу хийхээ мэдэхгүй гайхаад сууж байна л даа, дараагийн долоо хоногт файналуудтай болохоор тэд нартаа л бэлддэг байх даа. Надаа нэг эгч маань ингэж хэлж байсын (би чинь их олон гоё эгч нартай хүн ээээ), сурахаас гадна эндээс хүмүүсийнх нь амьдралын хэв маягийн сайн талаас нь суралцаад, ямар нэг авууштай зуршилтай болоод буцвал сайн гээд. Хувийн асуудлаас болоод сэтгэл дотор бөөн юм болж байсныг хэлэх үү (хайр дурлалын асуудал -_-), тэр эгчийн зөвлөгөөг дагаад тэгээд өөрийгөө жоохон завгүй байлгах гээд өнгөрсөн сар гаран спортын янз бүрийн зүйл хийж үзсэн нь биеийн тамирын хичээлийг насаараа үзэн ядсан хүний хувьд үнэхээр том шинэчлэлт байсан хэхэ. Агаарын теннис, зумба фитнесийн хичээлд яваад бас зав гарахаар гүйж байгаа, 5 сард бас нэг гоё төлөвлөгөө бий :) Хааяа гүйж байхаар дотор "би санаачлагаараа гүйж байна гэж үү" дээ нтр гээд бодогдоод инээд хүрээд ганцаараа инээгээл хаха. Спортоор хичээллэдэг найзуудтай байх бас их нөлөөлж байгаа байх. За одоо сунгалтын дасгал хийнээ гээл, би болохоор байнга одоо гэртээ харих болсон уу гээд асуугаастай.

Одоо орой 9:30 болж байна, 12 гээд номын сан хаахад оюутнууд сууж л байна. Энэ 3-р сард хэдэн бие даалт хийж гэж хэдүүлээ уйдталаа бие биенийхээ царайг харсных хэдэн сайн найзуудтай болж авсан. Орой гэхдээ 11-ээс хойш тархи бол үнэхээр варениас дор болдог нь яалтчгүй үнэн л дээ :)) Нэг гоё мэдрэмж нь энд ирээд найзуудтай болох гэж ерөөсөө хичээгээгүй, сайн хүн шиг сэтгэгдэл төрүүлэх гэж янз бүрийн зүйл хийхгүй, зүгээр ойрхон найзуудтайгаа байдаг шиг тэнэг тэнэг юм яриал явж байсан чинь зөндөө найзтай болчихсон байсан. Өөрөөрөө байгаад, хүмүүс байгаагаар маань хүлээж авч байгаа гэж мэдрэх бас л шинэ зүйл байгаамаа :) Аан тийн өчигдөр Human Library гээд нэг сонирхолтой үйл ажиллагаа зохиогдсон, нэг ном захиалаад уншина, тэр ном нь гэхдээ жинхэнэ ном биш хүн. Жишээлбэл, Syrian refugee гэсэн ном сонгох юм бол, үнэхээр бодит амьдрал дээр Сириэс дүрвэж ирсэн хүн байна гэсэн үг. Би bipolar disorder-той нэг ахтай 30 минут орчим ярилцсан. Нэг нэгнээ хүмүүс ойлгоход тусласан их гоё эвент. Сургуулийн мотто "understanding society" болохоор иймэрхүү үйл ажиллагаа хааяа зохиогддог юм байна лээ. 4 сар гарчихлаа даа ингээд...

Monday, February 8, 2016

Before 'How I Met Your Mother'

За ингэж нэг 4, 5 сар үргэлжлүүлэн үзсэн цуврал маань дуусдаг юм байжээ. Сүүлийн хэдэн анги уйлуулах юм ихтэй байсан уу, эсвэл дууслаа гэж бодохоор уйлмаар санагдаад байсан уу, Лили уйлаад л би уйлаад л :P Монголын соёлтой харьцуулахад болзох, хүмүүсийн харилцааны тухай ойлголт арай өөр ч гэсэн HIMYM бол ерөөсөө л яг бодит байдал дээр болж байгаа зүйлс бага зэрэг хэтрүүлэгтэй дүрүүдээр гаргагдсан кино байсан гэж хэлж болно. Би лав хувьдаа романтикийн хувьд хааяа Тэд (Ted) шиг, fear of commitment problem-оо бодох юм бол Робин шиг, Лили Маршал хоёр шиг байвал гоё ч юм уу гэж бодонгуутаа тэр хоёр шал уйтгартай шд гэж боддог Барни шиг гэж өөрийгөө үзэж байх хугацаандаа бодож байсан учраас ерөөсөө л хүмүүс дотроо киноны дүрүүд шиг бага бага асуудалтай явдаг байхдаа гэж толгойд орж ирж байсын. Гэхдээ тоглоомчгүй ерөөсөө бодоод ойлгодоггүй байсан, ер нь бодоод ч ойлгохооргүй байсан гоё гоё зүйлсүүдийн тухай санаа авсаан. 
Треси Тэдтэй маш адилхан байсан нь бага зэрэг хэтрүүлэгтэй
санагдсан ч гоё дүр гаргаж ирсэн гэж бодож байгаа :)
Ерөнхий плот нь үнэндээ маш энгийн, нэг романтик залуу өөрт нь тохирох цорын ганц хүн байгаа гэдэгт итгэчихсэн (the one), тэрнийгээ олохоор ямар зүйлсийг туулж байгаа тухай боловч найзуудад нь буюу харьцуулагдаж байгаа хүмүүст нь бараг төгс хос (Lily and Marshal), Ted-ийн санааг бүрэн үгүйсгэдэг засрашгүй хүүхэмсэг Барниг багтааж өгсөн нь киног амжилттай болгоход хүргэсэн гол зүйлсийн нэг байхаа. Ted шиг гурван ганц бие залуучуудын тухай байсан бол нээх онц биш байх байсан. Үзээд л гоё киног нь ойлгоно, тэрнээс юуны тухай гэдгийг нь ярьж өгөхөөр сонсох юм бол жоохон драматик чийси кино шиг санагдах байх л даа -_- Тухай тухайн үед бодож байсан санаануудын нэг нь гэх юм бол, 'the mother' яагаад Ted-тэй маш адилхан эмэгтэй байдаг вэ гэхлээр ижил үзэл бодолтой, ойлголцдог хүнтэй амьдрах нь амар болоод тэр юм байна гэж бодсон. Дурлаагүй байсан бол тэр хүнтэйгээ сайн найзууд болж чадах байсан уу гэж асуугаад үзэх хэрэгтэйм байна лээ л дээ. Хөгжим зогссоны дараа гутлаа тайлаад сууж байгаа дэргэдэх хүн чинь бүжиглээгүй байгаа үедээ ч хажуудаа байлгамаар байна уу гэдэг асуулт үнэ цэнийн тухай ижилхэн ойлголттой хүмүүст хамаагүй амархан байх болно. 

Найз маань нэг удаа 'stereotypical idea of marriage' өөрт нь зохихгүй учраас ер нь гэрлэхгүй байх нь дээр гэж байхад тэр үед нь олигтой хариу хэлж чадаагүй, харин одоо бол яг нэг хэвийн харилцаа, яг нэг хэвийн гэр бүл гэж байхгүй, ердөө хоорондоо зохицож чадаж байна уу гэдэг л чухал юм байна гэдгийг хэлмээр байгаа. Угаасаа хүмүүс бүгдээрээ өөр юм хойно доо тээ? Кинондоо эргээд ороход, олон хүн надаа төгсгөл нь жоохон тиймэрхүү гэж хэлсэн болохоор тэсэхгүй плоты нь уншчихсан хаха, нээх эсэргүүцээд байх юм миний зүгээс бол байхгүй, угаасаа зөндөө гоё зүйлсийг ойлгож, бүүр гутарчихаад байсан үеүдэд үзэхээр инээгээд л явчихдаг байсан болохоор, 'Ted, go get the girl' л гэмээр байсан даа. 

P.S. Карнивал дуусвал хичээлдээ орж энгийн горимдоо шилжих юмсан, what I am doing with my life гэж бодож суусаар байтал :))

Sunday, February 7, 2016

Random Thoughts From Library

Саяхан нэг эгчтэйгээ ярьж суутал "алдаа гаргадаггүй хүн байдаггүй, өнгөрснөө эргэж бодоод энийг нь тэгдэг байж, тэр үед тэгсэн бол одоо өөр байх байлаа гээд бодоод байх юм бол бодоод л байна, болсон зүйлсийг хүлээн зөвшөөрчих л хэрэгтэй" гэж хэлсэн нь сүүлийн үед толгой дотор болж байгаа зүйлсийг бага зэрэг хөнгөн болгоход тусласан. Бүтэн сар гаран үргэлжлэн сунжирсан шалгалтын улирлын дараа нээх сайн гараагүй дүнгүүдээ хараад юу болсныг янз янзаар бодож, нэг бодлын өөрийгөө тэнэг юм болов уу, эсвэл өөр боловсролын системд ирээд ингэж байна уу, баклавртаа юу ч сураагүй юм байна одоо яахав гэж бөөн бодолд автаад байсан нь хэд хоног аялаад ирсний дараа овоо гайгүй болж. Ер нь бол хичээлээс түр завсарлага авсан нь зөв байсан бололтой. 

Мэргэжил гэж сонин зүйл юм аа, 17-18тай байхад чинь юу сурах гэж байгаагаа ойлгохгүй, ямар ажил хийвэл зүгээр юм дээ ч гэж бодож амжаагүй хүмүүс л инженер, нягтлан бодогч, санхүүч болно гээд л шийдчихдэг. Тэгээд тэрнийгээ дуртай дургүй сураад төгсөөд зарим нэг нь мастераа хамгаалаад, бүүр цаашаа явбал доктортоо сураад явж өгөх юм. Хэдийгээр бүгдээрээ л дуртай юмаа хийж амьдармаар байгаа ч дуртай юм байна тодорхой түвшинд өөр нэг хүнд, нийгэмдээ баялаг бүтээж байж хоолныхоо мөнгийг олох болно. Нэгэнтээ л нийгэмд нь амьдарч, хүүхэдтэй болвол хүүхэд маань амьдрах газар болохоор үйлчилж байгаа дүрэмд нь нийцүүлэн амьдрах хэрэгтэй учраас л би санхүүч, найзууд маань инженер, эмч байх нь элбэг харин зураач, зохиолч, философич байх нь ховор. 

Мэргэжлийг мэргэжил, "ажил", санхүүгийн эх үүсвэр гэж харж болно, гэхдээ бас үүнд зарцуулж байгаа цаг хугацаагаа үнэхээр дуртай зүйлдээ зарцуулвал бас л хүнээс гуйхгүй амьдрах түвшинд оччих болов уу гэсэн бодол эргэлдэнэ. "Дуртай зүйлээ хийж амьдрах" хүсэл бодит байдалтайгаа нийцэж байх хэрэгтэй. Жишээлбэл, би зохиолч болохыг үнэхээр их хүсч байгаа мөртлөө хамаг цагаа бичих чадвараа сайжруулахад биш тоон дунд өнгөрүүлж байгаа бол зорилго ба үйлдэл хоорондоо зөрж байгаа гэсэн үг л дээ. Эсвэл бодож бодож яваад л Мураками шиг гэнэт нэг өдөр зохиол бичсэн нь амжилттай болно гэсэн яахав нэг сонголт байгаа. Тэр нь гэхдээ үнэн эрсдэлтэй, эрсдэлээс зайлсхийх хандлага өндөртэй над шиг хүнд бол ялангуяа.
Museum of Modern Arts (mumok), Vienna
My reflection was temporarily an author :)
Хаанаас ч билээ одоо хийж байгаа үйлдэл чинь 10 жилийн дараа бий болох өөрт чинь хэрэг болох уу гэж алхам тутамдаа асууж байх юм бол цагаа зөв зүйлсд зарцуулж чадна гэж уншсан юм байна. Тэгээд аль болохоор найзуудтайгаа их холбоо барьж, гэрийхэндээ цаг зарцуулж байх юмсан гэж бодогдсон. Хариад эмээ ээж дүү нартайгаа боломж байгаа дээр их хамт байж, тэд нарыгаа анхаарч байхгүй бол сүүлийн хэдэн жил хичээл ажил гээд ерөөсөө гэртээ байгаагүй гэдгээ ойлгосон. Нэгэнтээ л хаа холоос мөнгө цагаа зарцуулаад ирснээс хойш үлдсэн хугацаандаа тултлаа хичээгээд санхүүгийн хүн үнэхээр байж чадах уу гэдгээ бага ч гэсэн ойлгоод буцах юмсан. Гэхдээ миний бодол гэж одоо ингээд л амьдраад дуусчих гэж байгаа юм шиг байхын, ууг нь 20 л гарч яваа юмсан, хааяа өөрийгөө харахаар бүх зүйлсээс болгоомжлоод л, янз бүрийн синерио толгойдоо ургуулж бодоод тэрнээсээ гутраад л. Залуу нас чинь уг нь цог золбоо, эрч хүч, бар, барын нуруу эднартай холбоотой тайлбарлагддаг шд. Тэгсэн би нэг айл айл хэсч дээрэлхүүлсээр байгаад хаширчихсан муур шиг л. Динозавр болохоор тэгдэг юм бол уу. Хичээлээ хийх гэж хүрч ирээд замдаа баахан юм бодоод биччихлээ. 

(Эндхийн карнивал болоод гудамжаар ёстой нээрээ үнэн төсөөлөн бодох чадвар сайтай хүний зүүд шиг л юм болж байна, дугуйтайгаа явж байсан нэг гар харин цаасан салют хүн рүү буудуулаад, ёстой ширэнгэн ойн дунд байгаам шиг л байна даа.)

Saturday, January 9, 2016

The Sea, The Sea


Гар барин мэндэлж байгаа юм :)
Далай үзээгүй хүн далай үзэх гэж. "Шувуу үзээгүй хүн" өгүүллэгийг санагдуулчихлаа ингэж хэлсэн чинь. Өнөөх "Далай хараад гуниг төрөхгүй байгаа бол, чамд ямар ч найдлага алга" хэмээх үг, анх дурлалгүй ертөнцийн блюз дээрээс уншчихаад далай хараад ямар мэдрэмж төрөх бол, юу ч мэдрэхгүй бол яанаа гээд л бодож билээ. Харахаас гадна сонсох нь маш сайхан байсан, гуниг төрөөгүй нэээх сэтгэл тэнийж байгаа юм шиг мэдрэмж төрсөн дөө, ямар сайндаа л элсэн дээр хэвтчихээд босохгүй байсан чинь хамт явсан найзууд маань "энд нь ингээд үлдээчихье" гэж байхав. Бидний төсөөлж барахгүй их "амьдрал" буцалж байгаа энэ их усан дотор. Өвөл очсон нь их болж дээ гэж бодсон, олон хүн байхгүй, зун очсон бол аягүй бол усны хувцас нтр гээл далай харж юм бодох зай үлдээхгүй, тэгээл 'динозаврын костюман усны хувцас байдаг бол гоё байхгүй юу биеэ ил гаргахгүй' гэх мэтээр дэмий балай юм бодоод таарах байсан байх. Эргэн уулзатлаа түр баяртай эртний гэр минь :)
 

Friday, January 8, 2016

Винсент бид хэд

Дэлхий нийтэд хамгийн сайн танигдаж чадсан зураачдын нэг бол Ван Гог гэдэгтэй санал нэгдэх байх. Ван Гогийн тухай юу мэддэг байсан бэ гэхээр, нэг бодит байдлыг өөрөөр хардаг нөхөр хөдөө газар ганцаараа амьдарч байгаад зурж гардаг байж дээ л гэж боддог байлаа. (Харин тиймээ...) Тэгсэн Ван Гогийн түүх бол бүх л үед амьдарч байгаа, "өөрийн үнэн төрх"-өө хайж байгаа бүх хүмүүсийн түүхийн төлөөлөл юм байна гэдгийг өдөр Ван Гог музейд алхаж яваад ойлгосын. Ван Гогийн ойр дотны хүмүүс, найзууд руугаа бичдэг байсан захидлуудыг ханаар нь аудио хэлбэрт оруулаад сонсохоор байршуулсан байсан. Тэдгээр захидлуудын нэгэнд Ван Гог хэрхэн "орчин үеийн амьдралд хэрхэн өөрийн гэсэн орон зайг олох" асуудал сэтгэлийг нь үймрүүлж байгаа тухай бичсэн байсын.

Wheat field with Crows
2016 онд амьдарч байгаа өөрсдийнхөө зүгээс хараад үзэх юм бол тэр үеийн хүмүүс өнөөдрийн залуу хүмүүсийн өмнө байгаагаас хамаагүй бага өрсөлдөөнтэй тулгардаг байсан байх даа гэж бодмоор. 1880-аад он шүү дээ! Их өөрчлөлтөнд байх тусмаа тэр бүрт нь зохицож илүү сайн байх хэрэгтэй болдог учраас энэ үеийн залууст (21-р зууны хүмүүст) хэд дахин их сэтгэлзүйн дарамт бий болдог болсон гэж нэг профессор хэлж байсан. Винсент уран зургийн ертөнцөд өөрийн гэсэн тэр хайж байсан зүйлээ олох гэж сэтгэлээр унаад зүгээр суугаад байгаагүй, тэрээр маш их хөдөлмөрлөж байсан нь өөр өөр гэсэн өнгө аястай бүтээлүүдээр нь, тэдгээр нь хэрхэн өөрчлөгдөж байсаар байгаад Sunflowers, Starry night over the Rhone, Wheat field with Crows гэх мэт бүтээлүүд нь төрөх зам бий болж байсан нь ойлгогдоно. Япон уран зургийн хэв маягийг хүртэл сонирхож байсан юм байна лээ.
The Blooming Plumtree (after Hiroshige), 1887
Магадгүй өөрийгөө хэн гэдгээ олох гэсэн эрэл нь, "хэн нэгэн" болж чадахгүй байх гэсэн айдас түүнийг өнөөгийн бидний мэдэх Ван Гог болгосон байх л даа. Гэхдээ харамсалтай нь үр дүнг нь өөрөө харж чадаагүй. Хэдий тийм боловч, өөрөөсөө хэдэн үеийн дараах хүмүүст гайхамшигтай зургуудаа үлдээсэн. Нээрээ, Ван Гогийн зургуудыг үзэж яваад урлагийн гол зорилго нь түүнийг үзэж, мэдэрч, хүрч байгаа хүмүүст өөрсдийгөө ойлгоход туслах юм байна гэж бодогдсын. Аль нь чухал юм бол? Хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх нэг талаас хүнийг нэг газартаа зогсоход хүргэдэг юм шигээ. Нөгөө талаас амьдралын хувийн аз жаргал гэж зүйл байна. Утга учрын эрэл. Ван Гог зүтгэж байсандаа хүрч чадсан уу? Зуугаад жилийн дараа эргэн харахад бол тийм. Түүний өөрийн хувьд бол оролдсоор оролдсоор тэсч чадахгүй болон бүхнийг дуусгахаар шийдсэн. Ер нь “аугаа их” гэж юуг хэлээд байна? Винсент хэдүүлээ юунд зүтгэж тэмүүлж яваа юм бол? Үнэ цэнэ бүтээж байгаа хүн утга учиртай амьдарч байна гэсэн үг үү? Хэнд үнэ цэнэ бүтээж байгаа нь эсвэл чухал юм болов уу?