Monday, October 18, 2010

Яагаад болохгүй гэж ....??

Би үлгэр бичнээ , яг өөрийнхөө дотор байгаа тэр ертөнцийг гаргаад,  уншсан тэр жаахан охины зүрхэнд найдвар авчирч , балчир жаалыг аргадах тийм үлгэр бичнэ .

Хүмүүс одоо үлгэрт итгэдэггүй , учир нь тэд дэндүү ухаантай , бүх юм хуурамч , тийм учраас ер нь юунд ч итгэдэггүй . Өрөөлийн нүднээс худал хуурмагийг л хайдаг , сайхан сэтгэлийг огт биш . Харин би тэнэг баймаар байна , байж болшгүйд итгээд гайхамшиг хаа сайгүй байдаг , хэзээ нэгэн өдөр надад ирнэ гэж хүлээсээр насыг барахдаа би харамсахгүй ээ . Учир нь би юу ч хэнд ч тохиолдож болно гэдгийг мэднэ ,  энгийн юм гэж үгүйг мэднэ , надтай зөрсөн нүдэнд дулаахан эгчийн инээмсэглэл юу нуусныг мэднэ , намайг үзэн ядсан нэгний сэтгэлд юу хургасныг ч мэднэ .  Би эрх чөлөөтэй , бодож сэтгэж бичиж байгаа цагт минь намайг юу зогсооно гэж . Хорин жилийн өмнө ээжийг минь миний аавтай учруулсан тэр салхи чиний харцыг над руу эргүүлээ ч билүү . Амьдрал гэж ийм гэдгийг ухааруулах гэж нулимсыг минь хараад өрөвдөөгүй ч юм билүү дээ . Маргааш өглөө гарч яваад гунигласан нүдтэй залуугийн шүхрэн доороос далавч олж харвал , эсвэл өглөө бүр таардаг ядруухан хувцастай бяцхан хүүгийн нүднээс тэнгэрийг олж харах юм бол би гайхахгүй ээ . Яг одоо шигээ л ингээд бүхэнд итгээд , тайван байдагсан бол .....  Итгүүлнээ , энгийн гэгддэг бүхэн хамгийн эгэл биш гэдгийг ...

No comments:

Post a Comment