Friday, November 26, 2010

нэг иймэрхүү ......

  Хүмүүс бичээд л байх юм , бичих тусам өөрсдийгөө илүү мэдэрч , хэн нэгэнтэй бодлоо хуваалцаж байгаа юм шиг санаа нь амардаг юм болов уу ....Их танил мэдрэмж шиг байнаа ,, би ер нь хэзээнээс бичихээ больчихсон юм дээ ....
               Сая дурсамжийн тухай нэг тэмдэглэл уншаад , цаг хугацаа яваад л өнгөрөөд л байдаг , харин үлдэх зүйл нь ганц дурсамж л юм даа . Саяхан л оюутан болох гээд догдолж байсан шд ( нээх ч догдлоогүй л дээ кк )  тэгсэн чинь энд байх богинохон хугацаа минь дуусч байдаг . Ингээд л бодохоор хувь заяа бүх зүйлийг анзаараагүй байхад минь л зохицуулаад өгчихдөг юм шиг ээ , бүр байж болох хамгийн сайнаар нь . Харин яагаад ийм зүйл болчихов доо гэдгийг ойлгоход л жаахан хугацаа ордог байх . Би ч нуугдах дуртай юмаа .... блогоо хүртэл хүнд уншуулмааргүй санагддаг , гэхдээ түрдээ л ингэж байгаа шүү , хэсэгхэн хугацааны дараа л өөрийгөө хэн гэдгээ харуулахаас айхгүй ээ .Болж өнгөрч байгаа зүйлсүүд өмнөхөө бага багаар далдалсаар ихэнх нь бүдгэрэн алга болдог байхнээ ......Ингэхэд хүлээх хэрэг байхгүй ч юм болов уу , юу ч хийж юу ч хэлж амжаагүй байсан чинь үхчихвэл яана.... хмм
           Одоо л нэг юм жинхэнээсээ өвөл болж байна даа , гэрч нь битүүрсэн хамар , халуурч чичирсэн гар 2 маань хэхэ , эдгээх гээл үзээд байна .  Өнгөрсөн жилийн энэ үеэр юу хйиж байсан бэ гэхээр санаанд буух юм ерөөсөө байхгүйн , бодвол хичээх хэрэгтэй гээл байж байсан байхдаа . Яг амарч ороод л хамаг хичээлээсээ хөндийрцөн яаж дасан зохицох вэ гээд л . Бодоод байхад амралтаар сайн суусан юм байна шүү, шөнө хүртэл суугаад л тэрний үр дүн ч гарсаан . Жилийн дотор би гэдэг хүнд өчнөөн л өөрчлөлт гарсаны дотор мэдээж сурагчийн ширээгээ орхисон , чи миний амьдралд орж ирсэн г.м зүйлс багтаж байгаа . Бас л жилийн өмнө байхаа амралтаар ээжийн тэмдэглэлүүдийг олоод , тэр дунд нь байсан " охиноо л эрдэмтэй хүн болгочих юмсан " гэсэн хэдэн үгэнд нь цохиулах шиг л болсон . Жаахан дампуурах шинж ороод байсан үе л дээ . Миний аав шиг сайн аав үнэхээр байхгүй дээ , би энийг баталж чадна . Ганцхан хүний төлөө бүх л амьдралаа зориулах хүн хэд байдаг вэ . Хэрвээ би төрөөгүй байсан бол аав минь өдийд ямар өндөрт гарчихсан байх байсан бол . Тийм болохоор бодолд минь би таныхаа авч чадаагүй бүхнийг авна , 2 хүний хүрэх хэмжээний амжилтанд хүрч , тийм хэрээр сайхан амьдарна гэсэн бодол эргэлдсээр л байдаг юмаа ....


           Долоон бурхан одны тав дахь дээрээс нь гэрэлтэн
           Дотно зөөлөн инээмсэглэн аав минь гар даллав
           Ах минь олж харсангүй , эгч минь олж үзсэнгүй, ээж минь бас мэдсэнгүй
           Арга барагдахдаа би зүрхээ даран хашгирлаа

          Хүйтэн тагтнаа зогсоод харанхуйн өөдөө ширтэхүйд
          Хүзүү долоох салхины амьсгаа нь ч тодхон сонсогдов
          Хүн бүхнээс хайдаг эцгийн халуун дүрийг
          Хүршгүй одноос үзэхүйд өвлийн жавар бүлээн байлаа 

Энэ л хайр . Жинхэнэ ,бодит, үгээр илэрхийлж болдоггүй тэр л хайр .

1 comment:

  1. өөрийгөө харсан мэт болов

    ReplyDelete