Monday, December 13, 2010

Азтай ,,,

          Урам муутай , ууртай өдөр байнаа , гэртээ ирээд л нэг юм жаахан тайвширъя гэсэн чинь манай дайсны цэрэг бөөн асуудал үүсгэчихсэн байна . Арай жоохон ч юм болов уу гэж бодохын , миний санахаар би чинь 3-р ангидаа нилээн санаатай л байсан даа хэхэ , мангар царайлаад байхаар нь бас загнахаас өрөөвдөөд байх юм аа . За за тэр ч яахав , алдахаас айж байгаа зүйл байгаа юм чинь би ч их азтай шүү , эмээгээ хэлж байна л даа .

Миний амьдралд ямар эмээгүй үе байсан биш дээ , хар нялхаасаа л эрхэлсээр байгаад сурчихаж дээ .  Намайг эмээ шиг эрхлүүлэх хүн бас эмээдээ эрхэлмээр санагддаг шиг тийм сэтгэгдэл төрүүлэх хүн олдохгүй л гээд толгойд эргэлдээд байдагын . Тэгээд сая гэнэт айчихлаа , эндээс яваад маш чадалтай эмэгтэй болчихоод эргээд ирэх хэдий ч эмээгээ орхиод явна гэхээр л аймаар байна , тэгэж бодохоор муу сургууль ч юу юм гэж бодохын . Нөгөө талаас намайг сайн яваад ,, мундаг хүн болчихвол их л баярлах байх  даа. Би гэж нэг хэрэггүй нөхөр ямар энд байхаараа олигтой юм хийх биш дээ , бараг төгсөтлөө кашаа идэх байлгүй . Нээрээ хавар төгсөхдөө зорилгоо болгочихсон байсан том зүйлээ биелүүлж чадаагүйн байна шд муу тэнэг ,, одоо л сайн байдаг хэрэг .. Жаахан амарч байгаад эрч хүчээ сэлбэж байгаад энэ удаад ч тууштай эхэлнээ !!!!!

No comments:

Post a Comment