Friday, December 10, 2010

to BE the BEST

Энэ их чухал пост юм байгаамаа уг нь . Замаас нь бичих гэж байсан заримыг нь мартаад , нэмээд жоохон залхуу хүрчихсэн л сууж байгаа болохоос хэхэ .
Би гэдэг хүн бараг л 18 жил амьдарчээ , тэгээд энэ хугацаандаа гээд бодоод үзэхэд хийж бүтээсэн юм тун бага , идэхвтэй амжилттай байсан гэх хэцүү , товчоор хэлэхэд ёстой л аргацаасан юм байна даа . Тэгээд сая аягаа угааж байгаад ингэж бодлоо ,,, Ганц удаа ч гэсэн хамгийн шилдэг нь байх гээд оролдоод үзье . Сайн биш , сайнуудын нэг ч биш бүр хамгийн сайн нь баймаар байна . Бусадтайгаа харьцуулахгүйгээр , хэнийг ч сонсолгүйгээр туршилт хийгээд үзэцгээе тэгэх үү .  Магадгүй энэ цаашдын амьдралд минь их том нөлөө үзүүлэх байх , амжилтын амтыг нэг авчихсан хүн цааш ахихдаа хамаагүй хурдан байдаг гэдэг шүү дээ, нөгөө талаас том ч биш жижигхэн жижигхэн амжилтанд хүрээд тэрэндээ бардаад өөрийгөө хэт өндөр үнэлээд яваад байсан чинь нэг л өдөр бодит үнэнтэй тулгараад өөрийгөө хэн ч биш гэдгээ гэнэт ойлговол яана .  За за тэгэхээр энийг оролдоод үзэцгээх үү ?

 -
"I wanted a perfect ending. Now I've learned, the hard way, that some poems don't rhyme, and some stories don't have a clear beginning, middle, and end. Life is about not knowing, having to change, taking the moment and making the best of it, without knowing what's going to happen next.
Delicious Ambiguity."
Gilda Radner

- Don't waste your time on jealousy. Sometimes you're ahead, sometimes you're behind. The race is long and, in the end, it's only with yourself.


Багахан ч гэсэн дээрдэж байгаа шүү , одоо ядаж л би өөртөө дургүй хүрэхгүй , бас хүмүүсийг байгаагаар нь хүлээж авч сураад байгаа . Гаргаж байгаа занд нь , эсвэл хариу үзүүлж байгаад нь нөлөөлсөн ямар нэг зүйл байж л таараа . Хүн анхнаасаа л гэмт хэрэгтэн болж төрдөггүй шүү дээ.
 За тэгэж байгаад шинэ жил , өвлийн тухай гоё юм бичнээ , энэ одоо бараг миний өдрийн тэмдэглэл үү кк

No comments:

Post a Comment