Sunday, January 30, 2011

Хайрт түрийвчнийхээ дурсгалд ... :(

Төрсөн өдрийн өмнө түрийвчээ алдаад бүүр сурчихлаа шүү . Хайран юм . Юмаа алдаж сурсан хүн шиг зан гаргасан даа  , цүнхээ үзээд байхгүй байнгуут нь тоохчгүй хөгжмөө үргэлжлүүлээд сонсож байгаа юм чинь . Дотроо бол үглэж өгч л байгаа л даа.  Бэлэг болохоор л харамсаад байхын . Санана даа хөөрхөн бор түрийвчээ :'( 
Хохирлоо ойролцоогоор тодорхойлбол : 
- 60₮ :P түүнээс 20 юмуу 10₮-өөр их байсан байж магадгүй 
-Lady Loyalty, угаасаа  авсан өдрөө кодыг нь мартаад хэрэглээгүй байсан юм чинь энэ ч яахав , тэгээд дотор нь мөнгө ч байгаагүй 
-хаан виза , заа  мөнгөгүй юм чинь (4000 байгаа билүү гүй билүү) , маргааш гараал сэргээлгээд авчина ,
-Ангийн зураг , хамгийн сүүлийн хувь нь байсынсан , тэгээд бас эвлүүлдэг Би Чамд Хайртай маань ?
харамсаж болохгүй шүү гэсэн чинь харин ч эсрэгээр нь юм болгочихлоо доо , за яахав болох ёстой юм болдгоороо болж , гарах ёстой гардгаараа гарч байгаан - Зул :)

Monday, January 24, 2011

ямар их санаж байнаа ,,,

Бүх юм зөв голдирлоосоо гараад миний хийсэн юу ч зөв санагдахгүй , тайвшруулахгүй , хүн гэдгийг минь сануулахгүй , зүгээр сууж байхад л дотроос чи ч новш болчиж ээ гээд байхын . Өнөө шөнө сууж л хамаг юмаа цэгцлэхээс . За энэ яахав дээ , харин хаврыг санаж байна шүү , гэхдээ хавар гэхээр тэр өдөр л санаанд ороод байхын .Төсөөлөхөд л дотор онгоймоор , бүгдийг нь санаж байна : лемонсын хайртай , цонхоо онгойлгоход хавар иржээ гэдгийг зарласан тэр үнэр , цонхны дэргэдэх ширээ сандал , бичиж аваад мартсан бодогдох нь тэр өдөртөө л худлаа болж байгаа бодлого , урд суусан хүүхдүүдийн бүдгэрсээр байгаа яриа (бас л хаврын нөлөөнд өртөөд бүгд л зөөлөн болчихсон байсын ) тэгээд бас лемонсын цэнхэр нүд  .Энэ бүхэн яагаад ийм гайхалтай санагдаж байнаа, 4н жилийн өмнөх юм байна шд , тэгснээ тэрний дараагийн хавруудад юу хийснээ ч сайн тодорхойлж чадахгүй юм , ингэж л мартхааргүй мэдрэмж байгаагүй .

Friday, January 21, 2011

The Graveyard Book by Neil Gaiman

The Graveyard Book

My rating: 4 of 5 stars


Санаандгүй байж байгаад харин ямар хөөрхөн ном олоод уншчихваа :) Тайван нойрсоцгоох нэгэн гэр бүлийн байшинд шөнө дөлөөр хар хувцастай этгээд гулсах мэт чимээгүй орж ирэв . Харин гарт нь харласан ясан бариултай хурц хутга гялалзана , энэ бол Nobody Owens-н ээж, аав , эгчийг нь хөнөөсөн алуурчин Jack байлаа . Нялх хүү мөлхсөөр оршуулгын газарт ирснээр түүний сүнснүүдийн дунд өнгөрөөх амьдрал нь эхэлдэг . Дүүрэн адал явдал , жирийн боловч урам өгөхөөр санаагаар дүүрсэн ном байнаа .




on page 150 : "Everything in its season" said Silas , and he said no more that night .

on page 179 : Silas hesitated : " They are .And they are, for the most part , done with the world . You are not . YOU are alive, Bod . That means you have potential . You can do anything , make anything , dream anything . If you change the world ,the world will change .Potential. Once you are dead , it's gone .Over . You have made what you've made, dreamed your dream , written your name . You may be buried here, you may even walk . But that potential is finished "

on page 304: Bod said " I want to see life . I want to hold in my hands. I want to leave footprint on the sand of a desert island . I want to play football with people . I want , " he said and then paused and he thought ." I want EVERYTHING ".



View all my reviews

Tuesday, January 18, 2011

Тэмүүлэл???

Үүрэн телефоны компаниудын рекламууд нь ер харваас их мөнгө зарж хийгдсэн байх юм тээ, нэр хүндийн баталгаа болж байгаа л даа , чанаргүй эсвэл эрэлт нь үнээс хамаарсан мэдрэмжтэй бол ингэж хийхгүй , бас орлого сайтай байна гэсэн үг , за энэ ч яахав , сая мобигийн рекламанд Таны Тэмүүлэл Юу вэ ? гээд , хальт зүгээр л бодсон чинь гацсан ,,,,, цочирдолтондоо гацсан .
Би ер нь хаачих гэж , яах гэж яваа хүн бэ ? Дахиал дотор давчдаад оршиж байгаа минь хэнд ч хэрэггүй болоод явчихын , арай ч дээ , яаж нэг юм сэтгэл санаагаа өргөж дахиад зоригтой боллоо доо . Шилжилтийн насны хүүхдүүд л сэтгэл нь ийм тогтворгүй байдыг биз дээ, одоо шилжиж дуусмаарын ? Одоо хэрэгтэй зүйл нь АМРАЛТ , бие ядрахгүй байгаа ч тархи туйлдаад ,ядраад, цөхрөөд ,надаас тайван байдлаа нэхээд ,аргаа барж байх шиг байна . Завтай байгаа дээрээ зургаа зурмаар байнаа , гандан орж тагтаанууддаа хоол өгье , оршлоо утга учиртай болгоноо :)  Дуртай зүйлээ хэсэгхэн зуур хийх зөвшөөрөл өгчих болж байна уу ? Тэгэж эрч хүчээ олж авахгүй бол үнэнгээсээ ингэж амьдраад хэрэг байна ч уу үгүй ч үү болчиж ээ :p Инсэпшн шиг , тэгэж бүхнийг өөрийнхөө хүссэнээр бүтээн байгуулах боломж надад байж л байгаа тийм биз дээ ?

Monday, January 17, 2011

The Dark Divine -Bree Despain


Жижиг хотын сүмийн номлогчийн гэр бүлд төрсөн ,төгс байдлаа хадгалахыг хичээсэн Грэйс Дивайн , ахлах сургуулийн тайван амьдрал нь ахынх нь багийн найз , хэдэн жилийн өмнөөс сураггүй алга болоод байсан Даниэль эргэн ирснээр бүрэн өөрчлөгдөнө .Бас анхны хайр нь . Даниэль үүнийгээ   сургуульдаа эргэж ирэх хэрэгтэй байсан гэж тайлбарласан боловч , Грэйсын зүүдэнд ч орохооргүй аймшигт нууцыг хадгалж байдаг .


Saturday, January 8, 2011

Perfume .the story of a murderer.

Perfume: The Story of a Murderer

My rating: 4 of 5 stars


Grenuoille бол өөрөө үнэргүй хэдий ч Парисын магадгүй бүхэл Франц (ертөнцийн ) хамгийн үнэрлэх чадвар сайтай хүн . Нялх байхаас нь л хүмүүс түүнээс зайгаа барьж , ямар нэг энэ ертөнцийн биш мэтээр ханддаг байсан , энэ нь ч үнэн мэт байв , чөтгөрийн хүчийг шингээсэн ер бусын авьяас . 18 нас хүртлээ төрөл бүрийн хүнд ажил хийж явсаар (үүний дотор Парисын хамгийн шилдэг үнэртэн бүтээгчийн туслах , за өөрөө үнэртэн хийгч нь байсан гэхэд болно) эрх чөлөөтэй болсон эхнийхээ өдөр л хүнээс , тэдний үнэрээс аль болох холдохоор яарна . Тэгээд бүтэн найман жилийн туршид агуйд амьдран ганцаардал , өөрийгөө л мэдрэх амьдралдаа аз жаргалтайгаар байсан түүнийг өөрөөс нь үнэр гарахгүй байгаа тухай аймшгийн бодол эргэн нийгмийн амьдрал руу буцан очиход хүргэдэг .

Түүнд өөрийн хүссэн бүх мэдээллээ авахад хэдхэн секундын үнэр нь л хэрэгтэй . Анхнаасаа хайрлах тухай жаахан ч болов мэдлэг байгаагүй учраас түүнээс энэрэнгүй сэтгэл гарна гэж найдах нь утгагүй хэрэг л дээ . Зөвхөн үзэн ядалт , эхнээсээ эцсээ хүртэл үзэн ядалт л дүүрэн . Бас хэзээ ч хэнд ч хүн гэдэг утгаараа хүлээн зөвшөөрөгдөж , анзаарагдаж эсвэл хүндлэгдэж байгаагүй , учир нь тэрээр үнэргүй хүн , бусад нь түүнийг ихэнхдээ байгаа үгүйг ч анзаардаггүй . Өөрийнхөө оршин байгааг бусдад сануулж , түүгээр ч барахгүй байлдан дагуулж хайрлуулах гэсэн хүсэл нь хүний үнэртэй үнэртэн бүтээх солиотой санааг авчирдаг . Тэгээд ч хамгийн гол нь тэр хүн шиг үнэртэж чадна . Тэрхүү үнэртэнг бүтээхэд мэдээж ХҮМҮҮС хэрэгтэй .

Үнэрний тухай цоо шинэ санааг шингээсэн , магадгүй тэгтлээ их хүнд нөлөөлдөг нь худлаа байх л даа ,гэхдээ үнэрлэх мэдрэмж биднээс боддогоос их үүрэгтэй бололтой . Бас хүмүүс өөрсдийн зохиосон худал хуурмаг ертөнцдөө амьдрах дуртай , түүндээ дэндүү хайртай . Санахыг хүссэн зүйлээ л санаж , бодохыг хүссэнээрээ бүхнийг шийддэг .



View all my reviews

miss invisible...shhhh! she is NOT here ...






Түрдээ алга болчихвол , намайг байхгүйг хэн ч анзаарахгүй , ерөөсөө миний үгүйд цаг хугацааны хэсэг зуурын гажуудал гарсан шиг орхиод , нуугдаж байгаад ирэхсэн ,,,

Saturday, January 1, 2011

Пянз

Гэв гэнэт л бодогдоод эхэлсэн , яагаад гэдгийг нь мэдэхгүй , юунаас болсныг нь ч санахгүй байна. Пянз тоглуулагчтай л болохсон .....,,,????? бягтруултай .