Tuesday, January 18, 2011

Тэмүүлэл???

Үүрэн телефоны компаниудын рекламууд нь ер харваас их мөнгө зарж хийгдсэн байх юм тээ, нэр хүндийн баталгаа болж байгаа л даа , чанаргүй эсвэл эрэлт нь үнээс хамаарсан мэдрэмжтэй бол ингэж хийхгүй , бас орлого сайтай байна гэсэн үг , за энэ ч яахав , сая мобигийн рекламанд Таны Тэмүүлэл Юу вэ ? гээд , хальт зүгээр л бодсон чинь гацсан ,,,,, цочирдолтондоо гацсан .
Би ер нь хаачих гэж , яах гэж яваа хүн бэ ? Дахиал дотор давчдаад оршиж байгаа минь хэнд ч хэрэггүй болоод явчихын , арай ч дээ , яаж нэг юм сэтгэл санаагаа өргөж дахиад зоригтой боллоо доо . Шилжилтийн насны хүүхдүүд л сэтгэл нь ийм тогтворгүй байдыг биз дээ, одоо шилжиж дуусмаарын ? Одоо хэрэгтэй зүйл нь АМРАЛТ , бие ядрахгүй байгаа ч тархи туйлдаад ,ядраад, цөхрөөд ,надаас тайван байдлаа нэхээд ,аргаа барж байх шиг байна . Завтай байгаа дээрээ зургаа зурмаар байнаа , гандан орж тагтаанууддаа хоол өгье , оршлоо утга учиртай болгоноо :)  Дуртай зүйлээ хэсэгхэн зуур хийх зөвшөөрөл өгчих болж байна уу ? Тэгэж эрч хүчээ олж авахгүй бол үнэнгээсээ ингэж амьдраад хэрэг байна ч уу үгүй ч үү болчиж ээ :p Инсэпшн шиг , тэгэж бүхнийг өөрийнхөө хүссэнээр бүтээн байгуулах боломж надад байж л байгаа тийм биз дээ ?

2 comments:

  1. нээрээ Гандангийн тагтаанууд дээрээ очих юмсаааан
    очоогүй хичнээн ч удчив.. одоо хүйтэнд жоохон хэцүү л байхдаа хэхэ

    шилжилтийн нас гэлтгүй эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөлд юм юм л нөлөөлнө шүү дээ

    ямар нэг өөр шалтгаан байгаан бол уу... ?

    ReplyDelete
  2. мм харин тийн хүйтэн болохоор айгаал байна , будаатайгаа тагтаатайга хөлдүүл яана :) ... Тийм л байх тээ, гэхдээ хэт сэтгэл хөдлөлтэй эмэгтэй баймааргүй л байдаг, даанч мэдрэмжүүд удирдагдахгүй юм да

    ReplyDelete