Monday, January 24, 2011

ямар их санаж байнаа ,,,

Бүх юм зөв голдирлоосоо гараад миний хийсэн юу ч зөв санагдахгүй , тайвшруулахгүй , хүн гэдгийг минь сануулахгүй , зүгээр сууж байхад л дотроос чи ч новш болчиж ээ гээд байхын . Өнөө шөнө сууж л хамаг юмаа цэгцлэхээс . За энэ яахав дээ , харин хаврыг санаж байна шүү , гэхдээ хавар гэхээр тэр өдөр л санаанд ороод байхын .Төсөөлөхөд л дотор онгоймоор , бүгдийг нь санаж байна : лемонсын хайртай , цонхоо онгойлгоход хавар иржээ гэдгийг зарласан тэр үнэр , цонхны дэргэдэх ширээ сандал , бичиж аваад мартсан бодогдох нь тэр өдөртөө л худлаа болж байгаа бодлого , урд суусан хүүхдүүдийн бүдгэрсээр байгаа яриа (бас л хаврын нөлөөнд өртөөд бүгд л зөөлөн болчихсон байсын ) тэгээд бас лемонсын цэнхэр нүд  .Энэ бүхэн яагаад ийм гайхалтай санагдаж байнаа, 4н жилийн өмнөх юм байна шд , тэгснээ тэрний дараагийн хавруудад юу хийснээ ч сайн тодорхойлж чадахгүй юм , ингэж л мартхааргүй мэдрэмж байгаагүй .

No comments:

Post a Comment