Monday, January 17, 2011

The Dark Divine -Bree Despain


Жижиг хотын сүмийн номлогчийн гэр бүлд төрсөн ,төгс байдлаа хадгалахыг хичээсэн Грэйс Дивайн , ахлах сургуулийн тайван амьдрал нь ахынх нь багийн найз , хэдэн жилийн өмнөөс сураггүй алга болоод байсан Даниэль эргэн ирснээр бүрэн өөрчлөгдөнө .Бас анхны хайр нь . Даниэль үүнийгээ   сургуульдаа эргэж ирэх хэрэгтэй байсан гэж тайлбарласан боловч , Грэйсын зүүдэнд ч орохооргүй аймшигт нууцыг хадгалж байдаг .


Олон мянган ийм төрлийн номноос юугаараа ялгарахыг нь сайн хэлж чадахгүй л юм , магадгүй Грэйсын дотоод ертөнц нь, энгийн нэг хэнэггүй, дураараа охидоос өөр бусдад санаа тавьсан зөөлөн сэтгэлтэй санагдсан нь нойроо хасаад шөнөжингөө сууж уншихад хүргэсэн байх л даа. За за эсвэл ойрд ийм хайр дурлал болсон ном уншаагүй болохоор ч таалагдсан байж магадгүй :p . Эхний 50н хуудсыг бол нүдээ өвтгөн байж маш үнэнчээр уншлаа , ДААНЧ твайлайт шинж ороод явчихын , дажгүй залуу шиг байсан Даниэль маань хүн чоно болоод , Грэйсыг аваад ойгоор гүйгээд , цонхоор нь орж ирээд , модон дээр гарч зогсоод нтр :D Гэхдээ гоё ном байлаа . Доныг сэжиглэж байсандаа бараг гэмшээд , хүнд итгэж сурмаарын гэж бодсон .



View all my reviews

No comments:

Post a Comment