Saturday, January 8, 2011

Perfume .the story of a murderer.

Perfume: The Story of a Murderer

My rating: 4 of 5 stars


Grenuoille бол өөрөө үнэргүй хэдий ч Парисын магадгүй бүхэл Франц (ертөнцийн ) хамгийн үнэрлэх чадвар сайтай хүн . Нялх байхаас нь л хүмүүс түүнээс зайгаа барьж , ямар нэг энэ ертөнцийн биш мэтээр ханддаг байсан , энэ нь ч үнэн мэт байв , чөтгөрийн хүчийг шингээсэн ер бусын авьяас . 18 нас хүртлээ төрөл бүрийн хүнд ажил хийж явсаар (үүний дотор Парисын хамгийн шилдэг үнэртэн бүтээгчийн туслах , за өөрөө үнэртэн хийгч нь байсан гэхэд болно) эрх чөлөөтэй болсон эхнийхээ өдөр л хүнээс , тэдний үнэрээс аль болох холдохоор яарна . Тэгээд бүтэн найман жилийн туршид агуйд амьдран ганцаардал , өөрийгөө л мэдрэх амьдралдаа аз жаргалтайгаар байсан түүнийг өөрөөс нь үнэр гарахгүй байгаа тухай аймшгийн бодол эргэн нийгмийн амьдрал руу буцан очиход хүргэдэг .

Түүнд өөрийн хүссэн бүх мэдээллээ авахад хэдхэн секундын үнэр нь л хэрэгтэй . Анхнаасаа хайрлах тухай жаахан ч болов мэдлэг байгаагүй учраас түүнээс энэрэнгүй сэтгэл гарна гэж найдах нь утгагүй хэрэг л дээ . Зөвхөн үзэн ядалт , эхнээсээ эцсээ хүртэл үзэн ядалт л дүүрэн . Бас хэзээ ч хэнд ч хүн гэдэг утгаараа хүлээн зөвшөөрөгдөж , анзаарагдаж эсвэл хүндлэгдэж байгаагүй , учир нь тэрээр үнэргүй хүн , бусад нь түүнийг ихэнхдээ байгаа үгүйг ч анзаардаггүй . Өөрийнхөө оршин байгааг бусдад сануулж , түүгээр ч барахгүй байлдан дагуулж хайрлуулах гэсэн хүсэл нь хүний үнэртэй үнэртэн бүтээх солиотой санааг авчирдаг . Тэгээд ч хамгийн гол нь тэр хүн шиг үнэртэж чадна . Тэрхүү үнэртэнг бүтээхэд мэдээж ХҮМҮҮС хэрэгтэй .

Үнэрний тухай цоо шинэ санааг шингээсэн , магадгүй тэгтлээ их хүнд нөлөөлдөг нь худлаа байх л даа ,гэхдээ үнэрлэх мэдрэмж биднээс боддогоос их үүрэгтэй бололтой . Бас хүмүүс өөрсдийн зохиосон худал хуурмаг ертөнцдөө амьдрах дуртай , түүндээ дэндүү хайртай . Санахыг хүссэн зүйлээ л санаж , бодохыг хүссэнээрээ бүхнийг шийддэг .



View all my reviews

No comments:

Post a Comment