Saturday, February 26, 2011

Yesterday .

         Ирээдүй рүүгээ өнгийх биш харин өнгөрснөөс зууралдах дуртай хүн юм даа би . Үгүй бол өнөөдрийн , энэ үеийн л цаг агаар нь ингээд таарчих шиг байна  . Өнөөдөр ч бас үнэндээ өнгөрсөн болно гэдгийг , бүүр хэдхэн минутын өмнө энийг бичиж эхэлж байх үе ч бүдэгхээн дурсамж болоод үлдэж байгаа ч гэсэн тэр үе гэрэлтдэг .Тув тунгалаг .

- Үлгэрийн цаг , орой бүр яриулдаг байсан үлгэрүүд яг л жинхнээсээ үйл явдал нь болсон юм шиг , би хэрвээ сайн охин байвал тэр шидэт зүйлс надад ч бас тохионо гэж итгээд л унтдаг .  Жинхэнэ биш учраас л тийм сайхан санагддаг , сайн хүнд сайхан зүйл учрах албагүй байдгийг , муу санаатай нь ч дийлэх нь ердийн л гэдгийг ч ойлгохгүй тийм гэнэн . Бүх үлгэр дуусаад сүүлдээ ном руу шилжинээ , Монте Кристо тэр дундаас нь хамгийн сонирхолтой нь . Яаж шоронгоос оргодог, хэрхэн баяждаг тухай нь аавын яриснаар бол их л амархан л байсан юм даа , наддаа л тааруулж дээ :)  
Заримдаа яаж ч өөрийгөө загнаад , хүчгүй сул дорой гэж шүүмжлээд ч сэргэхгүй үе байдаг . Тийм үед ямар ч сайн ном эсвэл гоё кино , өөр сонирхолтой юу ч байсан тус болдоггүй . Тэгэхэд л түшиг тулгуур гээч нь жинхнээсээ хэрэгтэй байдаг юм даа  , 

Алдагдсан өнгө


Энэ хавийг цэгцэлж байгаад санаандгүй нэг сонин зүйл оллоо, 2 жилийн өмнө бичсэн байна, нэг жижигхэн өгүүллэг ? за за юу ч байсан яахав . Бодвол супер сэтгэлээр унасан байсан бололтой хэхэ. Залхуу юм болохоороо үргэлжлүүлнэ гээд мартчихсан байна , тэр нь ч дээр байж дээ :p 
Ийм илчийг мэдрэхгүй хичнээн ч их удав, яaсан ч их хүсэн хүлээв .Яг л миний  төсөөлж байсан шиг жижигхэн горхи ,түүний дээгүүрх гүүр  ,ногоон зүлэг ,зөөлхөн ,бүр нов ногоон. Хөлөө жийгээд хэсэг суулаа , хамаагүй хүрчихвэл алга болчихмоор ч юм шиг... Миний доторх хүн баярлаж хашгирч үсэрч цовхцож байхад ингэж тайван суусаар байгаагаа өөрөө ч гайхаж байна шүү...гэнэт инээд алдлаа ...Ойрд ийм жаргалтай байснаа санахгүй байх чинь . Цэцэгс нь хүртэл өнгөний туйлд хүрсэн  , урьд нь харж байгаагүй хэт улаан , шар , цэв цэнхэр бас хар цэцэгнүүд ...ХҮЛЭЭГЭЭРЭЙ !!!  хар гэсэн үү ? хар цэцэг ээ ? арай ! ...тийм байна би хууртжээ , түрүүнээс хойш л намайг хуурч байсан байна . Ингэж бодохтой зэрэгцээд унаж эхэллээ , ёроолгүй гүн рүү.

Friday, February 11, 2011

To Kill a Mockingbird by Harper Lee

To Kill a Mockingbird

My rating: 4 of 5 stars

Юунаас нь эхлэх вэ ,, энд ямар ч онц сонирхолтой адал явдал болон энгийн бус зүйлсийн тухай гарахгүй . Харин Maycomb нэртэй жижиг сууринд аав Atticus , тогоoч болон асрагчийн үүргийг зэрэг гүйцэтгэдэг Calpurnia-н хамт амьдардаг ах дүү  Jem , Scout хоёрын  тухай гарна . Бид бүгд л нууцлаг зүйлст дуртай , бас хүмүүс ихэвчлэн таниж мэдээгүй зүйлсээсээ айдаг шүү дээ, тэдний нэгэн хөрш нь Radley-н гэр бүл бөгөөд ,  бага хүүг нь сургуульд байхдаа хэрэгт холбогдон түүнээсээ хойш гэрээсээ огт гаралгүйгээр муур хулгана г.м амьтад барьж идэн амьдардаг гэж ярилцдаг , тэрхүү Boo Radley бол нэг ёсондоо ах дүү хоёрын хамгийн их айдаг хүмүүсийн нэг .
Үйл явдлын хувьд аав нь Том нэрт хар арьстныг өмгөөлөх явцыг тойрон өрнөнө . Уншихад тайван, харин нэг бариад суучихаар салмааргүй тийм л байлаа . Эхний нүүрэнд нь Lawyers , I suppose , were children once (Charles Lamb) гэж бичсэн байна . Хамгийн их таалагдсан зүйл нь гэвэл дүрүүд нь , яг тийм гээд тодорхойлж хэлэхэд хэцүү боловч дүр болгон нь өөрийн гэсэн өвөрмөц санааг агуулсан юм шиг санагдлаа .

-112- People in their right minds never take pride in their talents .
-120- There's no point in saying you were sorry if you aren't .
-167- In Maycomb , if one went for a walk with no definite purpose in mind , it was correct to believe one's mind incapable of definite purpose .
-173- Atticus said it was the polite thing to talk to people about what they were interested in , not about what you are interested in .
-232- But there's one way in this country in which all men are created equal -there is one human institution that makes a pauper the equal of Rockefeller , the stupid man the equal of an Einstein , and the ignorant man the equal of any college president . That institution , gentlemen , is a court .
-316- Atticus was right . One time he said you never really know a man until you stand in his shoes and walk around in them .


View all my reviews

Tuesday, February 8, 2011

Janus- God of Doors


Janus kept the gate of Heaven, so he became the god of doors and gates. He was very important, because a house is only as strong as its doors.
His temple in Rome had its doors thrown open in times of War, and closed in times of Peace. They were usually open! The Emperor Augustus closed the doors of the temple, since he brought peace to the Roman Empire.
Janus had two faces, one looking forwards and one looking back, since a door can let you in, or let you out. The first month of the year is named after him. In January, we look back at the last year, and forward to the next.