Saturday, February 26, 2011

Алдагдсан өнгө


Энэ хавийг цэгцэлж байгаад санаандгүй нэг сонин зүйл оллоо, 2 жилийн өмнө бичсэн байна, нэг жижигхэн өгүүллэг ? за за юу ч байсан яахав . Бодвол супер сэтгэлээр унасан байсан бололтой хэхэ. Залхуу юм болохоороо үргэлжлүүлнэ гээд мартчихсан байна , тэр нь ч дээр байж дээ :p 
Ийм илчийг мэдрэхгүй хичнээн ч их удав, яaсан ч их хүсэн хүлээв .Яг л миний  төсөөлж байсан шиг жижигхэн горхи ,түүний дээгүүрх гүүр  ,ногоон зүлэг ,зөөлхөн ,бүр нов ногоон. Хөлөө жийгээд хэсэг суулаа , хамаагүй хүрчихвэл алга болчихмоор ч юм шиг... Миний доторх хүн баярлаж хашгирч үсэрч цовхцож байхад ингэж тайван суусаар байгаагаа өөрөө ч гайхаж байна шүү...гэнэт инээд алдлаа ...Ойрд ийм жаргалтай байснаа санахгүй байх чинь . Цэцэгс нь хүртэл өнгөний туйлд хүрсэн  , урьд нь харж байгаагүй хэт улаан , шар , цэв цэнхэр бас хар цэцэгнүүд ...ХҮЛЭЭГЭЭРЭЙ !!!  хар гэсэн үү ? хар цэцэг ээ ? арай ! ...тийм байна би хууртжээ , түрүүнээс хойш л намайг хуурч байсан байна . Ингэж бодохтой зэрэгцээд унаж эхэллээ , ёроолгүй гүн рүү.
Сэрээд хартал  ердийнхөөрөө л өрөөндөө ганцаараа хэвтэж байх нь тэр , хамаг бие хөлөрчихөж  , хачин зүүд ... олон жилийн өмнө жаахан охин байхдаа яг ингэж мөрөөдөж байсан юм , хүн амьтангүй газар очоод ингээд суухсан гэж, яагаад гэнэт зүүдэнд минь орж ирэв ээ ? магадгүй тэр үед ч бас одоо шиг ийм байдалд байсан байх л даа . Гэхдээ тэр гэнэхэн үеийг яаж ч харьцуулахав.  Ингэхэд цаг хэд болж байнаа , тэнгэрийг хараад  өглөө өдрийг ялгаж чадахаа аль хэдийн больсон, хэт зузаан тогтсон утаа , тоосон  дундаас нь нарыг хамгийн сүүлд хэзээ харснаа ч санахгүй байна . Сургуульд байхын л хүмүүс  энэ агаарын бохирдлын тухай улиг болтол ярьсаар ирсэн гэхдээ эцэст нь хэн юу хийсэн гэж , бүгдээрээ л ийм байдалд хүрэхийг сайн мэдэж л байсан цөөхөн хэдэн хүнээс бусад нь хуруугаа ч хөдөлгөхийг хүсээгүй ш дээ. За за өглөөнөөс эхлээд л уурлаад яахав , ядаж л гэртээ тайван байя ... Тиймээ бухимдлыг минь хүргэсэн асуудлууд босго даван гарангуут л тохиолдож эхэлдэг .Тэртээ арван таван жилийн өмнөх миний утаат нийслэлээс юу өөрчлөгдсөн гэж ,  намайг түгшүүлдэг байсан тэр зүйлсүүд яг биеллээ олчихсон гэлтэй . Би...юу ч хийгээгүй бусад маань ч адилхан ...хувиа л хичээцгээн  гутлынхаа өлмийнөөс өөрийг харахгүй явсаар нэг өдөр толгой өргөн хартал миний эх орон юу болж хувираа вэ . Ажил руугаа алхах замдаа энэ мэтийг бодон алхсаар том хүрэн  хаалгаар шуудхан  яван орлоо. Чив чимээгүй...дахиад л хамгийн түрүүнд ирчихэж. Надаас бусад нь гэр бүл , өдөр тутмынхаа асуудлуудыг шийдэх гэсээр ажлын цаг тулгаад л уралдан орж ирцгээнэ.Зарим нь намайг өрөвдөнө, хэсэг нь атаархана  эрх чөлөөтэй бүсгүй учраас ...ийм нийгэмд хүүхэд минь яаж амьдрах вэ гэж бодоод л одоог хүртэл гэрлээгүй .Ямар ч байсан жаргалтай байхгүйг нь мэднэ , ирээдүйд бас яаж ч өөрчлөгдөө билээ энэ хар өдрүүд . Хэрвээ өнгөрсөн рүүгээ буцаж очих жаахан ч гэсэн боломж олддогсон бол ямар аюул хүлээж байгааг хүмүүст нэг сайн анхааруулахсан .


No comments:

Post a Comment