Saturday, February 26, 2011

Yesterday .

         Ирээдүй рүүгээ өнгийх биш харин өнгөрснөөс зууралдах дуртай хүн юм даа би . Үгүй бол өнөөдрийн , энэ үеийн л цаг агаар нь ингээд таарчих шиг байна  . Өнөөдөр ч бас үнэндээ өнгөрсөн болно гэдгийг , бүүр хэдхэн минутын өмнө энийг бичиж эхэлж байх үе ч бүдэгхээн дурсамж болоод үлдэж байгаа ч гэсэн тэр үе гэрэлтдэг .Тув тунгалаг .

- Үлгэрийн цаг , орой бүр яриулдаг байсан үлгэрүүд яг л жинхнээсээ үйл явдал нь болсон юм шиг , би хэрвээ сайн охин байвал тэр шидэт зүйлс надад ч бас тохионо гэж итгээд л унтдаг .  Жинхэнэ биш учраас л тийм сайхан санагддаг , сайн хүнд сайхан зүйл учрах албагүй байдгийг , муу санаатай нь ч дийлэх нь ердийн л гэдгийг ч ойлгохгүй тийм гэнэн . Бүх үлгэр дуусаад сүүлдээ ном руу шилжинээ , Монте Кристо тэр дундаас нь хамгийн сонирхолтой нь . Яаж шоронгоос оргодог, хэрхэн баяждаг тухай нь аавын яриснаар бол их л амархан л байсан юм даа , наддаа л тааруулж дээ :)  
Заримдаа яаж ч өөрийгөө загнаад , хүчгүй сул дорой гэж шүүмжлээд ч сэргэхгүй үе байдаг . Тийм үед ямар ч сайн ном эсвэл гоё кино , өөр сонирхолтой юу ч байсан тус болдоггүй . Тэгэхэд л түшиг тулгуур гээч нь жинхнээсээ хэрэгтэй байдаг юм даа  , 

No comments:

Post a Comment