Sunday, March 27, 2011

Easy A (2010 )

funniest movie ever :P Olive used to be an anonymous until the day she tells a lie (actually a BIG lie ) to a friend about sleeping with a guy from community college . Rumor spreads like a fire through the school , adding to this some crazy ideas comes to her about saving the unlucky ones by inventing totally False stories . I liked Emma Stone (Olive ) quite a lot and her parents , they are hilarious.
and this song :D
 

Saturday, March 26, 2011

The Giver by Lois Lowry , Бүлэг2


  
        Төгс төгөлдөр ертөнц гэж ямар байх бол . Хэн ч зовдоггүй ,гэнэтийн зүйл, гэмт хэргийн тухай мэдэх ч гүй , бүх л хүмүүсийн амьдралыг зохицуулж өгдөг тийм байвал ямар вэ ?
Жонасын ертөнцөд бүх хүүхдүүд ижил насандаа дугуй унаж сурч , бүх охид адилхан хугацаанд тууз зүүцгээнэ .  Тэр ч бүү хэл бодож сэтгэж байгаагаа нуух ч хүртэл хориотой , бүх зүйл ил тод , эрх тэгш  .

Sunday, March 20, 2011

never let me go (2010)

      Өвлөөс хойш үзнэ гэж төлөвлөж байсан киногоо сая л үзлээ , номыг нь унших санаа байсан боловч амжихгүй болохоор нь үзцээн :p
Хүлээлт нь хэт өндөр байчих шиг боллоо , бодож байсан шиг тийм ч өндөр сэтгэгдэл төрүүлсэнгүй ээ .Гэхдээ л их сайхан кино . Санаа нь маш гайхалтай . Энгийн хүүхдүүд өсч том болоод жүжигчин , багш , дэлгүүрийн ажилтан болдог бол Хэлшимийн сурагчид тэдгээрийн аль ч болохгүй . Тэд ердөө л бусдын амьдралыг үргэлжлүүлэхийн тулд , өөрсдийнхөө амьдралыг тэднийхээр солихын тулд оршиж байгаа . Энэ бол тэднийг "онцгой" гэж байгаагийн шалтгаан . Дүрүүд нь : Ruth , Tommy and Cathy . Cathy Tommy 2 бие биедээ чин сэтгэлээсээ хайртай боловч Рүт тэдний дундуур орсноор хамтдаа байж чадахгүйд хүрдэг . Хэрвээ хосууд хайр нь үнэн гэдгийг баталж чадвал хэдэн жил хамт амьдрах хугацааг өгдөг болохыг тэд олж мэддэг .


 

Томмигийн зургууд (жинхэнэ зураач нь хэн гэдэг нь олдсонгүй)

Надад хамгийн их таалагдсан нь Томми , царайнаас нь ч болсон юм биш л дээ хэхэ . Томми бусдаасаа өөр , юм бүхэн түүний хувьд цоо шинэ мэт , яг л богинохон амьдралынхаа мөч бүрийг алдалгүй өнгөрөөх гэж байгаа юм шиг. Өглөө сэрээд орой унтах хүртэл шинэ зүйлсийг эрж хайдаг боловч хэзээ ч Томми шиг бүхнийг сонирхож , баярлаж байгаагүй байхаа. Ямар нэг зүйлийг маш их сонирхож байна гэдэг , түүндээ хөтлөгдөж байна гэдэг л бүтээл төрж гарахын эхлэл .

Friday, March 18, 2011

Улаан дэвтрээс,,


    

Нүдэн дотор минь эрвээхий , бүрх , толь , лаа
Нүдэн дотор минь эмэгтэй хүн , алим , мод , шувуу
Нүдэн дотор минь цаг , түлхүүр , үүл , тэнгэр
Нүдэн дотор минь чамаас бусад бүх л юм

Tuesday, March 15, 2011

The Giver by Lois Lowry , Бүлэг1

Хамгийн анх энэ зохиолыг уншаад нэг хэсэгтээ л сэтгэл санаа өөдрөгөөс өөдрөг инээмсэглэж явсан юм :) Өөрт маань их хэрэгтэй , магадгүй хэн нэгэн хүнд жаахаан хэрэг болж магадгүй учраас урт биш ч дээ (надад л урт ) , хэцүү биш ч гэсэн дээ (надад хэцүүү :p ) орчуулаад үзье гэж шийдсэн . Эргэн тойронд минь асар хөдөлмөрч хүмүүс олон байхад их хол хаягдчихгүй байхсан .
12 сар гарах тун дөхсөн байлаа ,  Жонас айж эхэлж байв . Үгүй ээ . Буруу юм байна , айх бол ямар нэг аймшигтай зүйл болох гэж байгаа мэт гүн гүнзгий мэдрэмж шүү дээ гэж тэрээр бодлоо . Айдас гэдэг чинь харин жил гаруйн өмнө суурингийн дээгүүр үл мэдэгдэх нисдэг биет өнгөрөхөд төрсөн мэдрэмжийг л хэлж байгаа юм , Жонас 2 ч удаа харсан . Тэнгэр өөр нүдээ онийлгон ширтэхэд  хамгийн дээд хурдаараа сүнгэнэн өнгөрөх тэрхүү хөлөг бүрэлзэн үзэгдэж , хормын дараа цочоом гэнэтийн дуу гарснаар нүдэнд үзэгдэхгүй болоод ,дахин хэдэн хормын дараа яг эсрэг талаас нь ижилхэн хөлөг гарч ирсэн  .

Sunday, March 6, 2011

Дахиад л,, гэхдээ зүв зүгээрээ ! :) ^^

Яг одоо , цаг хугацааны энэ интервалд ойрын хэдэн сар байгаагүйгээр хүчтэй бас аз жаргалтай байнаа, бичихгүй өнгөрөөчихвөл дараа нь харамсаад өөрийгөө бас л загнах хэрэг гарах байлгүй :p Бүтэлгүй юм болохоороо өглөө бас л хоцрох шахсан , шатаар бууж байхдаа , хайгаад гүйж байхдаа явчихвал яанаа гэсэн айдас ч бас удаан мэдрэгдээгүй зүйл, би тэгэхээр нилээн аймаар хүн юм аа . Энэ удаад хамаагүй хурдан өнгөрчих юм чинь тийм ч их хэцүү санагдахгүй , дээрээс арай туршлагатай байгаа юм чинь дээ . Үзэн яддаг зуныг тэсэн ядан хүлээх болох нь дээ. Чи намайг өөрийнхөөрөө л хайрласан , энэ л миний өнгөрсөн хугацаанд ойлгож чадаагүй хэсэг  . Анхнаасаа л бусадтай адилгүй байсан учраас чиний биш зүйлсийг шаардах нь утгагүй хэрэг байж дээ  , чи миний сул тал ,, зөөлөн тал болог , тэгээд бас ганцхан минийх байх давуу тал.