Friday, March 18, 2011

Улаан дэвтрээс,,


    

Нүдэн дотор минь эрвээхий , бүрх , толь , лаа
Нүдэн дотор минь эмэгтэй хүн , алим , мод , шувуу
Нүдэн дотор минь цаг , түлхүүр , үүл , тэнгэр
Нүдэн дотор минь чамаас бусад бүх л юм


Эрвээхийн далавч ч , гоёмсог бүрх ч уйтгар төрүүлнэ
Энд чи үгүй болохоор нар шар биш , мод ногоон биш
Чи л үзэгдэхгүй , чи л сонсогдохгүй болохоор
Чих хэрэггүй , нүд хэрэггүй, надад юу ч хэрэггүй

Хамаг орчлон , цаг хугацаа , амьдрал бүдгэрэх
Харанхуйн дунд , харанхуйд л чи минь тодорно
Тэгэхээр одоо би зүгээр л нүдээ аньлаа
Тээртэй энэ гэрэл , нар , тээртэй нар ,,, (Л.Өлзийтөгс)

1 comment: