Tuesday, March 15, 2011

The Giver by Lois Lowry , Бүлэг1

Хамгийн анх энэ зохиолыг уншаад нэг хэсэгтээ л сэтгэл санаа өөдрөгөөс өөдрөг инээмсэглэж явсан юм :) Өөрт маань их хэрэгтэй , магадгүй хэн нэгэн хүнд жаахаан хэрэг болж магадгүй учраас урт биш ч дээ (надад л урт ) , хэцүү биш ч гэсэн дээ (надад хэцүүү :p ) орчуулаад үзье гэж шийдсэн . Эргэн тойронд минь асар хөдөлмөрч хүмүүс олон байхад их хол хаягдчихгүй байхсан .
12 сар гарах тун дөхсөн байлаа ,  Жонас айж эхэлж байв . Үгүй ээ . Буруу юм байна , айх бол ямар нэг аймшигтай зүйл болох гэж байгаа мэт гүн гүнзгий мэдрэмж шүү дээ гэж тэрээр бодлоо . Айдас гэдэг чинь харин жил гаруйн өмнө суурингийн дээгүүр үл мэдэгдэх нисдэг биет өнгөрөхөд төрсөн мэдрэмжийг л хэлж байгаа юм , Жонас 2 ч удаа харсан . Тэнгэр өөр нүдээ онийлгон ширтэхэд  хамгийн дээд хурдаараа сүнгэнэн өнгөрөх тэрхүү хөлөг бүрэлзэн үзэгдэж , хормын дараа цочоом гэнэтийн дуу гарснаар нүдэнд үзэгдэхгүй болоод ,дахин хэдэн хормын дараа яг эсрэг талаас нь ижилхэн хөлөг гарч ирсэн  .


Эхэндээ ,  түүний гайхлыг маш их төрүүлэхээс хэтэрсэнгүй . Суурингийн дээгүүр нисэх нь нисэгчдийн хувд хориотой учраас тэрээр онгоцыг хэзээ ч ийм ойроос харж байгаагүй билээ. Хааяа тээвэрлэгч онгоц  хангамжийг зүйлсийг авчран голын цаадтайх талбайд буух үед хүүхдүүд дугуйгаа унацгаан тэдгээр онгоцнууд хэрхэн бараагаа буулгах болоод баруун зүгт , суурингаас хаа холыг зорин хөөрөн одохыг сонирхон харцгаадаг байлаа .
Гэхдээ жилийн өмнөх тэрхүү нисдэг хөлөг бол эргэлзэх зүйлгүйгээр тэдгээрээс өөр . Зөөврийн онгоц шиг навтгар , өргөн тойруулгатай биш , харин нарийн хошуутай , ганц нисгэгчтэй тийрэлтэт онгоц байсан юм .Түгшсэн Жонасыг эргэн тойрноо харахад томчууд ч хүүхдүүдээс ялгаагүй хийж байгаагаа зогсоон, айдас төрүүлэм үйл явдалд тайлбар хүлээн яах учраа олохгүй байгаа нь харагдав .
Удалгүй бүх оршин суугчдыг хамгийн ойрын барилгадаа орж , тэндээ үлдэцгээхийг тушаалаа . ШУУДХАН гэж цахирган хоолой яригчаар цуурайтаж ДУГУЙГАА ХААНА БАЙГАА ТЭР ГАЗРАА ОРХИЦГОО гэв  . Жонас дуулгавартайгаар тэр даруйхан л дугуйгаа ойролцоох зам дээр шидэж орхиод гэртээ гүйн орж тэндээ ганцаараа амьсгаа даран хүлээж эхэллээ. Эцэг эх нь ажил дээрээ , харин охин дүү Лили нь Хүүхдийн Асаргааны төвд сургуулийн дараах цагаа өнгөрөөж байж таарав . Цонхоор шагайхад энгийн өдрүүдээр үргэлжийн холхилдож байдаг Гудамж цэвэрлэгчид , Цэцэрлэгжүүлэлтийн ажилтнууд , энэ цагаар сууринг үймээнтэй болгож хувиргадаг Хоол түгээгч нар гэх зэрэг хүмүүсийн хэн нь ч үзэгдсэнгүй . Зөвхөн орхигдсон дугуйнууд л хаа сайгүй ундуй сундуй хэвтэж байгаа нь харагдана .
            Жонаст айдас төрж эхлэв . Анир чимээгүй болон , юуг ч юм хүлээж байгаа суурингийн байдал дотрыг нь хүйт даалган , бүр чичрэхэд хүргэв . Гэхдээ энэ юу ч биш байв . Төдхөн яригч хяхарч ,  тайвшруулсан хоолойгоор дадлага хийж байсан сурагч нисгэгч чиглэлээ буруу тооцоолсноос гарсан алдаа гэж тайлбарлалаа . Цочирдож арга нь барагдсандаа алдаагаа ажиглагдахаас өмнө буцах оролдлого хийсэн юм байж .
Өнөөх хоолой ТЭРЭЭР ЧӨЛӨӨЛӨГДӨХ БОЛНО ГЭДГИЙГ ХЭЛЭХ НЬ ИЛҮҮЦ БАЙХ  гээд чимээгүй болов . Яг л сонирхолтой зүйл болсон шиг үл ялиг ёжилсон өнгийг түүний хоолойд мэдрэнгээ хичнээн гашуун мэдээ болохыг мэдэж байсан ч гэлээ Жонас өөрийн мэдэлгүй инээмсэглэж байв .
Суурингийн оршин суугчийн хувьд эндээс чөлөөлөгдөх бол  хамгийн эцсийн бөгөөд  аймшигтай шийтгэл, хэмжигдэж боломгүй алдаа юм.
Тэр ч байтугай хүүхдүүдийг энэ тухай тоглохдоо ч юмуу уралдаад ялагдсан ангийхнаа гоочлоход жаахан төдий л цухуйлгах  юм бол багагүй загнуулаад авдаг билээ . Жонас нэг удаа санаандгүй хийчихсэн юм , Эшер нэрт найзынх нь болхиос болж баг нь хожигдоход цухалдсандаа “ Эшер чи ч чөлөөлөгдөж дээ ! “ хэмээн хашгирч орхисон юм . Дасгалжуулагч шуудхан л тоглоомоос гарган ширүүхэн ярилцсаны дараа гэмшлээр дүүрэн буцаж ирээд Эшерээс уучлал гуйсан.
Ийнхүү эрэг даган гэрийн зүг жийх зуураа , өнөөх онгоц гарч ирсэн үеийн тод бөгөөд дотор арзайлгасан айдсын тухай  бодсоор л явлаа . 12-р сар ойртож байгаатай холбоотой мэдрэмж энэ биш юм байнаа . Тэгээд мэдэрч байгаагаа тайлбарлах тохиромжтой үгийг хайж эхэллээ . Жонас яриандаа их анхааралтай ханддаг байв. Харин найз Эшер нь бол яг эсрэгээр, бүгдийг нь хольж хутган маш хурдан ярьдаг болохоор ихэнхдээ ойлгоход төвөгтэй , хааяа маш инээдтэй болгож хувиргах нь ч бий . Ангид өглөөний дууллын дундуур амьсгаа нь давхцан , ердийнхөөрөө хоцрон хамаг хурдаараа гүйн орж ирсэн Эшерийг бодонгоо Жонас өөрийн эрхгүй инээмсэглэлээ .
-“ Суралцаж байгаа та бүхэнд саад болсондоо өршөөл эрж байна “ гэж амьсгаагаа дарангаа дүрмийн дагуу маш хурдан уучлал гуйхад Зааварлагч яагаад хоцорсон шалтгаанаа тайлбарлахыг хүсээд тэвчээртэйгээр хүлээж эхлэв . Бүх сурагчид дор дороо мушилзаж байлаа , учир нь тэд бүгдээрээ Эшерийн тайлбарыг маш олон удаа сонсоцгоосон билээ . “ Уг нь би гэрээсээ яг цагтаа гарсан л даа , гэхдээ бүхээгийн дэргэдүүр өнгөрч байхад , бүлгэмийхэн яргай загас ялгаж байхыг хараад , тэгээд л анхаарал минь сарнин одсон гэж бодож байна даа “  “ Ангийхнаасаа гүнээ уучлал эрж байна “ гэж өндөр дуугаар дуусган, үрчийсэн хувцсаа нэг сайн тэнийлгэж аваад сандлаа зүглэв .
“Бид уучлалын чинь хүлээж авлаа , Эшер “ анги нэгэн дуугаар хариулав .Цөөнгүй тооны сурагчид инээхгүй гэсэндээ уруулаа хазаж байв . “ Би уучлалыг чинь хүлээж авлаа , Эшер “ гэж зааварлагч инээмсэглэн байж хэлэв . “ Бас тэгээд хэлний хичээлд сайн жишээ татах дахин нэг бололцоо олгож өгсөнд баярлалаа ! “ сарнин одох “ гэдэг бол яргай загас харснаа тайлбарлахад хэтэрхий хүчтэй илэрхийлэл юм  гээд хажууд нь “ сарнисан “ гэж бичиж өгөв .
Гэртээ ирэн иртлээ бодолдоо автан инээмсэглэсээр явсан Жонас үүдний дэргэдэх нарийхан зайд дугуйгаа байрлуулангаа 12 сар бараг л дэргэд ирчихээд байгаа энэ үед “ айсан” гэх нь хэтэрхий хүчтэй тэмдэг нэр болохыг ойлголоо . Тэрээр энэ сарыг маш удаан хүлээсэн шүү дээ . Одоо дэргэд нь яг ирчихээд байхад айсан ч биш юм байнаа , за яахав шийдлээ ,,тэсч ядсан бологдээ . Ирэхийг нь тэсэн ядан хүлээж байлаа . Мэдээж сэтгэл нь маш их хөдөлсөн байна . Бүх л 11 настангууд энэ үйл явдлыг сэтгэл догдлон хүлээцгээж байгаа л даа . Гэвч энэ тухай бодмогц л юу болж магадгүй тухай багахан хэмжээний зовнил түүнийг нөмрөн  авлаа .
Жонас шийдлээ .“ Түгшсэн “ энэ л миний одоогийн байдал юм байна . Оройн хоолны төгсгөлд аав нь “ За өнөө орой хэн эхэлмээр байна ? Мэдрэмжийнхээ тухай ?” гэж асуув .  Мэдрэмжийн тухай ярих бол оройн заншлын нэг байлаа . Заримдаа Лили Жонас хоёр хэн нь эхлэх тухай бяцхан маргаад авдаг юм . Эцэг эх нь ч мэдээж хэрэг энэхүү мэдрэмжээ илэрхийлэх жижиг ёслолд оролцоно .  Гэхдээ мэдээж хэрэг бүх л томчууд шиг хэн нь эхлэх тухай өрсөлдөцгөөж байгаагүй л дээ . Өнөө орой бол Жонас тэгсэнгүй . Түүний мэдрэмжүүд хэтэрхий шаналгасан байсан учраас хэдий хуваалцахыг хүссэн ч гэлээ эхлэхийг тэгэж их зүтгэсэнгүй . Уг нь аав ээж 2 нь туслах нь мэдээж л дээ. Тиймээс Лилиг эхлэхийг зөвшөөрөв , хэдэн ч насаар дүү буюу дөнгөж 7той тэрээр яарсандаа сандал дээрээ цовхчиж байлаа.
“ Өдөр би үнэхээр их уурласан “ гэж тод дуугаар хэлээд цааш нь шулганаж гарав .  “ Манай Хүүхэд Асаргааныхан тоглоомын талбай дээр байлаа л даа, тэгсэн чинь өөр 7 настайчуудын бүлэг ирсэн юм , тэд дүрмийг ердөө ч дагахгүй байсан .  Би нэрийг нь мэдэхгүй л дээ , гэхдээ тэдний нэг нь шугамтай маш ойрхон явсаар л байсан , бид бүгдээрээ хүлээж байхад шүү ! Гэнэтхэн миний уур маш ихээр хүрээд гараа яг ингэж зангидсан “  Лили гараа зангидан гэрийхэндээ харуулахад бүгд л түүний жижигхэн дургүйцлийн хэлбэрийг өхөөрдөн инээмсэглэлээ .
“ Яагаад тэдгээр зочлон ирэгсэд дүрмийг дагаагүй гэж бодож байна ? “ хэмээн ээжийгээ асуухад Лили толгойгоо сэгсрээд “ Мэдэхгүй юм аа ,, тэд яг л ,,юу,, нөгөө юу шиг аашилцгааж байсан ,,, “
“ Амьтад шиг үү “ гээд Жонас тэсэлгүй инээчихэв .
“ Тийм шүү  , яг амьтад шиг “ Лили ч бас инээд алдчихав .  Гэхдээ тэдний хэн нь ч энэ нь юу гэж байгааг сайн ойлгохгүй л дээ , хааяа хэн нэгэн боловсролгүй , болхи бас гадуурхагдсан хүмүүсийг л ингэж хэлэхийг сонсож байсан юм .
Аав нь “ Тэд тэгээд хаанаас ирсэн юм бэ ? “ гэж асуув .
Лили хөмсгөө зангидаж санахыг хэсэг зуур хичээсний дараа “ Манай удирдагч хүлээн авахдаа бидэнд хэлсэн л дээ , би даанч санахгүй байнаа . Анхаарал хандуулаагүй байсан юмаа , өөр суурингаас л байсан гэж гадарлаж байна . Тэд маш эрт буцах ёстой байсан бас үдийн хоолоо автобусандаа идэцгээсэн “
“ Чи тэдний дүрэм нь өөр байх боломж бий гэдгийг бодож үзсэн үү ? Тэгээд л тоглоомын талбайн чинь дүрмийг дагаагүй ч юм билүү ?”
-          Тийм байж ч магадгүй л дээ
“ Чи бусад суурингуудад очиж үзэж л байсан биз дээ ? “ гэж Жонас ярианд оролцов , “ Манайх бол байнга л тэгдэг “
Лили толгой дохиод  “ Бид 6 настай байхдаа , өөр суурин руу очиж бас нэг 6 настангуудын сургуульд бүхэл өдрийг өнгрөөсөн “
“ Тэнд байх тэгээд ямар санагдсан бэ ? “
Лили хөмсгөө зангидаад : Бага зэрэг сонин л байсан , учир нь тэдний арга барил нь өөр бас өвөрмөц . Тэд бидний сурах арай болоогүй зүйлсийг судалж байсан нь бид өөрсдийгөө тэнэг хүн шиг бодоход хүргэсэн “
Аав нь харин энэ яриаг анхааралтай сонсож байгаад “ Би тэр дүрэм дагаагүй хүүгийн тухай бодож байна л даа Лили , хэрвээ тэр ч бас дүрмийг нь мэдэхгүй газарт ирээд юу хийхээ ч мэдэхгүй тэнэг хүн шиг л болчихсон байсан бол яах вэ , энэ хэр боломжтой хувилбар байна ? “
Лили хэсэг зуур бодлогоширсоноо  арайхийн “ Тийм шүү “ гэж дуугарав .
Харин Жонас   “Хэдийгээр хэн гэдгийг нь мэдэхгүй ч тэр надад өрөвдөлтэй санагдаж байнаа , надад хэцүү байдалд орсон хэн ч өрөвдмөөр байдаг юм “ гэв .
Аав нь инээмсэглээд “ За тэгээд одоог хүртэл түүнд уурласаар л байна уу ? “
“ Тийм гэж бодохгүй байна , надад ч бас бага зэргийн өрөвдмөөр байна , бас гараа зангидсандаа гэмшиж байна “ гээд дүрсгүй төрх гаргав .
Жонас дүү рүүгээ хараад инээмсэглэв . Түүний мэдрэмжүүд үргэлж тодорхой , маш энгийн , шийдвэрлэхэд төвөг уддаггүй юм . 7 настай байхдаа өөрөө ч бас ийм л байсан болов уу . Аавынх ээлж болоход өдөр ажил дээрээ хэрхэн их санаа зовсон тухайгаа ярив , шинээр төрсөн нэг хүүхэд тийм ч сайн биш байгаа аж , Жонас энэ яриаг нь их сонирхсон биш ч гэсэн чимээгүйхнээр сонсож суулаа . Түүний аавын ажил бол Асрагч юм . Түүний аав болоод бусад Асрагч нар нь дөнгөж төрсөн хүүхэд бүрийн биеийн болоод сэтгэлзүйн бүх л талыг хариуцдаг байв . Хэдийгээр энэ нь их чухал ажил гэдгийг мэддэг ч Жонас тийм ч их сонирхож байгаагүй юм .
            -Эрэгтэй юу эсвэл эмэгтэй юу ? гэж Лили асуув
-Хүү . Хөөрхөн ааштай жижигхээн амьтан бий дээ , даанч байх ёстой шигээ хурдтайгаар өсч , бөх унтахгүй байгаа . Бид түүнд илүү анхаарал тавьж байгаа ч нийгэмлэг тэрнийг чөлөөлөх тухай яриад эхэлчихсэн .
-Өө үгүй байлгүй дээ , чамд минь ямар хэцүү байгааг ойлгож байнаа гэж ээж нь өрөвдсөн хоолойгоор аяархан хэллээ .
Жонас , Лили хоёр ч бас их өрөвдөж байв . Амьдралыг таниж ч амжаагүй учраас нялх хүүхдийг чөлөөлөх нь үргэлж их гунигтай санагддаг юм , тэгээд ч тэд ямар ч буруу зүйл хийгээгүй шүү дээ . Ердөө хоёр төрлийн чөлөөлөлт нь л шийтгэлд тооцогддоггүй . Эхнийх нь өндөр настнуудыг чөлөөлөх , энэ нь тэдний урт удаан ,эрүүл саруул насалсны нэгэн төрлийн  баярын арга хэмжээ болдог , харин нөгөөх нь бид юу хийж чадах вэ дээ гэсэн бодлыг  үргэлж төрүүлдэг нялх хүүхдийн чөлөөлөлт . Сүүлийнх нь  Жонасын аав шиг Асрачдын хувьд бол их хүндээр тусдаг, учир нь өөрсдийнх нь буруу мэт санагддагаас тэр , азаар ховор  тохиолддог л доо .
-Би хичээгээд л байна гэж шийдсэн , хэрвээ та нар зөвшөөрөх юм бол түүний шөнийн цагаар энд байлгах зөвшөөрлийг нийгэмлэгээс асуудаг ч юм билүү . Та нар шөнийн Асрагчдыг ямар байдгийг мэднэ дээ , тэр жижигхэн жаалд илүү асаргаа хэрэгтэй байгаа.
Тэгэлгүй яахав дээ гэж бусад нь шууд л зөвшөөрлөө .Аавыгаа шөнийн Асрагчдын талаар шүүмжилж байхыг өмнө нь сонсож байсан юм . Энэ бол бага түвшний ажил , өдрийн цагийн ямар нэг чухал хариуцлагатай ажил хүлээж авч чадахгүй хүмүүсийг энд ажиллуулдаг . Тэдний ихэнх нь гэр бүл цогцлооход хамгийн хэрэгтэй чадвар болох бусадтай зөв харицах чадваргүй байдгаас хосгүй амьдардаг .
-Бид түүнийг авч үлдэж болно шүү гээд Лили гэмгүй харагдахыг хичээлээ . Гэхдээ энэ царай илт хуурамч байв , Жонас мэднэ , тэд бүгдээрээ л мэднэ .
-Охин минь чи дүрмийг мэднэ шүү дээ хэмээн ээж нь инээмсэглэн сануулав .
Гэр бүл бүр охин хүү хоёр л хүүхэдтэй байна , дүрмэнд маш тодорхой заасан байгаа .
Лили :
-За яахав дээ , энэ удаад яах бол л гэж шалгасан юм . Дараа нь Хууль дүрэм сахиулах хэсэгт чухал ажил хийдэг ээж нь өөрийнхөө мэдрэмжийн тухай ярив .  Өнөөдөр урьд нь дүрэм зөрчиж байсан нэгэн хүн дахин хүргэгдэж ирсэн байна . Хангалттай шийтгэгдээд эргэж энгийн амьдралдаа ороод байсан ,түүний итгэлийг хүлээсэн нэгэн байв . Хоёр дахь удаагаа ийнхүү хүрч ирсэн нь уурыг нь маш их хүргэсэн , бас амьдралд нь ямар ч өөрчлөлт хийж чадаагүйдээ гэмшсэн гэв .
“Би бас түүний өмнөөс айсан , ямар ч гурав дахь боломж байхгүй шүү дээ , дүрмэнд зааснаар хэрэв гурав дахь удаагаа ямар нэгэн зүйл болвол үг дуугүй чөлөөлөгдөх ёстой болно “ . Энийг сонсоод Жонасын дотор арзасхийлээ . Өмнө нь ийм зүйл болж байсан юм . Бүр арван нэгэн настнуудын бүлэг дотор аав нь чөлөөлөгдсөн нэг хүү байдаг . хэн ч энэ тухай нь дурсдаггүй , энэ бол үгээр илэрхийлэмгүй гутамшиг .
Лили үсрэн босч ээжийгээ тэвэрлээ , аав нь гараас нь атгаж ,Жонас нөгөө гарыг нь барив . Нэг нэгээрээ тэд тайтгаруулахад ,ээж нь баярлалаа гэж шивнээд хамаагүй дээрдлээ гэв .
Аав нь :
-Харин одоо Жонас чиний ээлж , энэ оройн хамгийн сүүлийн хүн . Жонас санаа алдлаа  , уг нь өнөө орой мэдрэмжээ нуугаад өнгөрсөн бол их зүгээр байсан юмсан . Даанч энэ нь дүрэм зөрчсөн хэрэг болно .
“ Би түгшээд байнаа “ гээд яг оноод хэлчихсэндээ бага зэрэг баярлав .
“Яагаад тэр билээ хүү минь “ Аав нь санаа зовсон харагдав .
-Санаа зовох зүйл юу ч байхгүй гэдгийг мэднэ л дээ , бүх л насанд хүрэгчид энийг дайраад л өнгөрдөг , та хоёр ч бас . Ёслолын ажиллагааны тухай л бодогдоод байх юм . 12 сар бараг болчихлоо шд ээ .
Лили нүдээ томруулан айсан хоолойгоор “ 12 насны ёслол “ гэж бувтналаа . Жижигхэн хүүхдүүд ч , Лили  ч бас , бүгдийг нь энэ зүйл хүлээж байгааг сайн мэднэ .
-          Чамайг бидэнд үүнийгээ хэлсэнд баяртай байнаа .
-Лили явж унтлагынхаа хувцсыг сольж өмс , аав ээж  хоёр нь ахтай нь ярих зүйл байна .
Лили санаа алдаад дуулгавартайгаар сандлаасаа бослоо , “ Ганцаарчлан уу ? “
-Тиймээ , энэ удаад Жонастай тусад нь ярих хэрэгтэй байна . 

4 comments:

  1. Oрчуулж эхэлж байгаад чинь баярлалаа. Нийт хэдэн бүлэгтэй байна? Сэдэв нь маш сонирхолтой юм. ойрд нэг сонин содон ном уншмаар санагдаж байсан юм. Чи өөрөө ч сайн орчуулж байна. Уншиж эхлэхэд л тэгж санагдлаа. Амжилт.

    ReplyDelete
  2. Номныхоо нэрийг юу гэж орчуулах гэж байна?

    ReplyDelete
  3. Replies
    1. энийг бүр мартчихсан явж байсан байна шд, дуусганаа. энэ зун л сайн сууя, "Өгөгч" гэж болох юм байна

      Delete