Saturday, March 26, 2011

The Giver by Lois Lowry , Бүлэг2


  
        Төгс төгөлдөр ертөнц гэж ямар байх бол . Хэн ч зовдоггүй ,гэнэтийн зүйл, гэмт хэргийн тухай мэдэх ч гүй , бүх л хүмүүсийн амьдралыг зохицуулж өгдөг тийм байвал ямар вэ ?
Жонасын ертөнцөд бүх хүүхдүүд ижил насандаа дугуй унаж сурч , бүх охид адилхан хугацаанд тууз зүүцгээнэ .  Тэр ч бүү хэл бодож сэтгэж байгаагаа нуух ч хүртэл хориотой , бүх зүйл ил тод , эрх тэгш  .




Жонас аавыгаа кофе найруулахыг ажиглан хэсэг зуур хүлээлээ .
-Бага байхад маань 12-р сар бүр л сэтгэл хөдөлгөсөн байсныг чи мэднэ шүү дээ . Лили та хоёрт ч бас тийм байгаа гэдэгт итгэлтэй байна , учир нь тэд үргэлж өөрчлөлт авчирдаг .
Жонас зөвшөөрөн толгой дохилоо , 4 настай болох үеийн 12-р сарыг бүдэг бадагхан санаж байв , үүнээс өмнөх нь харин юу болж байсныг мэдэхгүй юм . Гэвч тэр Лилигийн анхны 12 саруудыг сайн санаж байлаа. Хэзээ гэр бүл нь Лилиг хүлээж авсныг , нэр өгсөн өдрийг нь , бас нэг нас хүрсэн үеийг нь . Нэг настнуудын ёслолын ажиллагаа үргэлж л чимээ шуугиантай , хөгжилтэй болдог . 12 сар бүр тухайн өнгөрч буй жилд нь төрсөн хүүхэд бүр  нэг нас хүрдэг . Хэрвээ нэг нь чөлөөлөгдөөгүй л бол жил бүр тавин хүүхэд байдаг , тэгээд жилийн турш тэднийг хариуцаж байсан Асрагч нь  тайзан дээр өргөн гарч ирнэ. Зарим нь аль хэдийн явдаг болоод сураад тэнтэр тунтар алхалж байхад зарим нь бүр хэдхэн хоногтой , өлгийтэй тэврүүлэн ирнэ гээч .
-          Надад нэр өгөх таалагддаг гэж Жонас хэлэв
Ээж нь толгой дохин инээгээд  “ Лилиг хүлээж авсан жил , гэр бүл маань эмэгтэй гишүүнээр нэмэгдэнэ гэдгийг урьдчилан мэдэж байсан л даа. Охиноо хүлээн авахад бэлэн болсон өргөдөл гаргаад ,зөвшөөрсөн хариу авсан байсан юм чинь . Гэхдээ л ямар нэртэй байхыг нь тааж ядаж байсан юм “ гэхэд аав нь :
“ -Би нэрсийн жагсаалт руу сэмхэн харчих боломжтой байсан, нийгэмлэг үргэлж жагсаалт гаргаад тэр нь яг Асаргааны төв дээр байж байдаг “ ,  “Үнэндээ , өнөөдөр би энэ жилийн нэрс жагсаалт гарсан үгүйг шалгахаар оччихсоон,оффист л байж байна лээ ,, 36 дугаартай жаал , би ердөө л хэрвээ нэрээр нь дуудвал асаргаа нь арай илүү үр дүнтэй байх болов уу гэж бодсон юм л даа , мэдээжийн хэрэг эргэн тойронд хүнгүй байхад “
“Та тэгээд олсон уу ? “ Жонас бага зэрэг гайхаж орхив , хэдийгээр тийм том биш ч гэлээ аав нь өөрт нь тодорхой байсан дүрмийг зөрчсөн байна . Ээжийнхээ зүг сэмхэн харвал , үүнд жинхэнэ анхаарах ёстой хүн нь атлаа инээж байсанд санаа нь амрав .
Аав нь толгой дохиод “  Хэрвээ тэр нэр өгөх ёслол хүртэл чөлөөлөгдчихгүй л бол Габриэл болох болно , тэгээд түүнийг хооллох тоглуулах , дасгалын үе гээд  дэргэд нь байхдаа үргэлж л чихэнд нь нэрийг нь шивэгнэж байгаа .”
-Нарийндаа бол Гэйб гэдэг л дээ
-Гэйб гэж Жонас бувтнаад , дажгүй л нэр юм гэж бодов .
Анх Лилиг авчрахад 5 настай байсан хэдий ч хэрхэн баярлаж догдолж байснаа , түүнийг ямархуу харагдах бас гэр хэрхэн гэр бүлийнх нь нэг гишүүн болох тухай яриа бүрийг сэргэн саналаа . Эцэг эхтэйгээ хэрхэн шат өөд алхаж байснаа дурсан бодлоо , өөрөө хүүхдээ хүлээж авах жил нь байсан учраас аав нь бусад Асрагч нартай байсангүй . Ээж нь нялх хүүхдийг гар дээрээ авахал Нэр Өгөгч “ – дугаар хорин гурав – Лили “ гэж чангаар зарлав . Аавд нь харин тун ч их таалагдсан бололтой “ Миний дуртай нэрнүүдийн нэг байна шүү , их найдаж байлаа “гэж байв . Жонаст ч бас таалагдав , дөнгөж сэрээд байсан Лили бяцхан гараа өхөөрдмөөр савчина .
“- Би чам шиг 11тэй байхдаа , 12 насны ёслолыг тэсч ядан хүлээж байснаа сайн санаж байна , тун ч урт 2 өдөр өнгөрч билээ , надад нэг настнуудынх таалагдсан , бага дүүгийнхээ ёслолоос бусдад  нь ч анхаарал хандуулаагүй л дээ . Тэр 9 нас хүрээд дугуйгаа авч байсан юм . Болохгүй байсан ч гэсэн би дугуйгаа унахыг аль хэдийнэ заагаад өгчихсөн байсансан “
Жонас өөрийн мэдэлгүй инээчихэв , энэ бол тийм ч чухалд тооцогддоггүй тэгээд ч бараг дандаа зөрчигддөг цөөхөөн дүрмүүдийн нэг . Бүх хүүхдүүд дугуйгаа естэйдөө авдаг учраас түүнээс өмнө унах нь хориотой байдаг. Гэвч ах эгч нар үргэлж багачууддаа нууцаар заагаад өгчихдөг юм л даа, Жонас ч бас Лилид заах тухай бодоод эхэлчихсэн байв. Нэг удаа дугуйны тухай , түүнийг эздэд нь өгөх насыг арай эрт болгох тухай яригдаж л дээ.Нийгэмлэг үүнийг нь хэлэлцэж үзсэн юм . Хэрвээ нийгэмлэг ямар нэгэн зүйлийг хэлэлцэнэ гэсэн бол хүмүүс тэрнийх нь тухай шог яриа гаргаж эхэлдэг , тэд нийгэмлэгийн гишүүдийг түүнийг нь шийдэхээсээ өмнө Өндөр настнууд болчихно гэцгээдэг байв .Дүрмийг өөрчлөхөд маш хэцүү байдаг . Хэрвээ дугуй авах нас гэхчилэн жижиг биш харин дээд зэрэглэлийн чухал дүрмийн тухайд бол эцэсдээ Хүлээн Авагчид шийдвэрлүүлэхээр  очиж магадгүй юм . Хүлээн Авагч бол хамгийн хүндтэй өндөр настан юм . Жонас түүнийг хэзээ ч харж байгаагүй ч ямар түвшний хүн гэдгийг нь,  бас ганцаараа амьдарч,  ажилладагийг нь сайн мэдэж байв. Нийгэмлэг Хүлээн авагчаас дугуйны тухай гэх мэт зүйлсийг асуухгүй,  харин өөр хоорондоо хэдэн жилийн турш хэлэлэж байгаа дүр  үзүүлэн ярилцаад хотынхон энэ тухай мартах хүртэл нь тун сайхан жүжиг тавьдаг . Аав нь үргэлжлүүлэн:
“Би Катяг ,өөрийнхөө дүүг , хэрхэн туузаа тайлж дугуйгаа хүлээж авахыг харан дэмжин орилж байлаа, 10 ба 11 настнуудыг тийм ч их тоохгүй байж байтал 2дахь өдрийнх нь төгсгөлд , арай гэж л 12 настнуудын ёслол эхэлдэг байна шүү “
Жонас бага зэрэг тавгүйцлээ, тэр аавыгаа ичимхий  жижигхэн хүү,  өөрийгөө дуудагдахыг догдлон хүлээж буйгаар төсөөлөн бодов , учир нь тэр одоо ч дуу цөөтэй , нүүрэмгий биш хүн юм л даа . 12 настнуудын ёслол бол хамгийн сүүлийн бөгөөд хамгийн чухал нь .
“ Миний ээлж болоход би эцэг эхийгээ хичнээн бардам харагдаж байсныг санаж байна , бүр дүү маань хүртэл гадуур дугуйгаа унана гэж шаардахаа болиод анхааралтай сонсож байв “
“Үнэндээ хүү минь , надад чиний одоо байгаа шиг их зовнил , сэтгэл хөдлөл төрөөгүй ээ , учир нь би өөрийгөө ямар Даалгаварт томилогдохоо сайн мэдэж байсан юм “ Жонас маш их гайхав .Үүнийг мэдэх бараг л боломжгүй шүү дээ . Энэ бол нийгэмлэгийн удирдлага , Өндөл настнуудын холбоогоор дамжин хийгддэг маш нарийн сонголт байдаг. Их хариуцлагатай үйл явц учраас Даалгавар өгөлтйин тухай элдэв шог , наргиа гарч ирэх нь их ховор .
Ээж нь ч бас гайхчихсан харагдлаа “ Чи тэгээд яаж мэдсэн гэж ? “
Аав нь үлмэдэг инээмсэглээд  “ Надад ч тааварлахад амархан л байлаа , эцэг эх 2-т маань ч төрөлхийн авьяас маань юу гэдэг нь тодорхой байсан гэдгээ хожим хэлсэн  . Би үргэлж нялх хүүхдүүдэд юунаас ч илүү дуртай байсан юм . Миний насны хөвгүүд дугуйгаа унацгааж, эвлүүлдэг тоглоомоороо шинэ зүйлс хийцгээж эсвэл,,, “
-          Яг л би найзуудтайгаа хийдэг зүйлс байна гэж Жонас яриаг нь таслав.
Аав нь үргэлжлүүлэн “Мэдээжээр хааяа түүнд нь оролцдог л байсан , хүүхэд байхдаа үүнээс бас  туршлага олж авах ёстой учраас л . Бас хичээлдээ ч муугүй байлаа шүү, Жонас. Гэхдээ чөлөө цаг гармагц л нялх хүүхдийн асаргааны төвд гүйгээд оччихдог байж билээ , ихэнх сайн дурын ажлын цагаа ч тэнд өнгөрөөсөн , Өндөр настнууд үүнийг маань ажиглалгүй яахав “
Жонас ч толгой дохилоо , тэр ч бас сүүлийн үед өөрийг нь бас бусад 11 настнуудыг сургууль , чөлөөт цаг , сайн дурын цаг гээд бүх л үед их ажиглаж байгааг анзаараад байгаа юм . Тэд бүр юм тэмдэглэж авч байх нь ч харагддаг . Бас Өндөр настнуудыг өөрсдийнх нь багш нартай олон цаг үргэлжилсэн уулзалтууд хийдэг гэдгийг нь ч мэдэж байлаа.
“ Тиймээс л хүлээж байснаараа миний даалгавар Асрагч байсанд гайхаагүй ,, мэдээжийн хэрэг их сэтгэл хангалуун байсан юм даа “ гэж тайлбарлалаа .
Жонас : “ Хүмүүс бас гайхаагүй ч гэсэн алга ташсан уу “
“Тэгэлгүй яахав хүү минь , Тэд намайг хүссэн Даалгавраа авсанд баярлаж байсан юм, би бас өөрийгөө их азтай гэж мэдэрсэн “
“ Танай жилд томилогдсон Даалгавартаа баярлаагүй хэн нэгэн байсан уу ?” Аавтайгаа адилгүйгээр Жонас юу хүлээж авах тухайгаа ямар ч төсөөлөлгүй байв . Зарим нь тэрэнд таалагдахгүйг мэдэж л байв , хэдийгээр аавынхаа ажлыг хүндэтгэдэг ч гэлээ Асрагч бол түүний хүлээж байгаа зүйл биш , Ажилчид ч бас тийм ч сайхан санагдахгүй л байлаа “
Аав нь хэсэг зуур бодоод “ Өө үгүй дээ , тэгэж бодохгүй байна , учир нь Өндөр настнууд өөрсдийнхөө ажиглалт ба сонголтонд тун ч нямбай ханддаг шүү дээ “
“Энэ магадгүй нийгэмлэгийн хамгийн чухал ч ажил ч байж магадгүй юм шүү “
“ Манай найз Ёошико өөрийгөө эмчээр сонгогдсоныг мэдээд их гайхсан , гэхдээ тэр маш баяртай байсан, өөр чинь Андрей байна , би түүнийг жаахан хүү байхын л хөдөлгөөн их шаардсан зүйлсд дургүй байсныг санаж байна , тэр үргэлж л зохион бүтээж бас барилгын талбайн ойролцоо л хамаг сайн дурын цагаа өнгөрөөдөг байсан, тэгээд л түүнийг Инженер болгосон юм даа , өөрт нь ч бас таалагдсан “
“Андрей хожим нь хотын баруун захын гүүрийг зохион бүтээсэн ,энэ чинь биднийг хүүхэд байхад байхгүй байсан шүү дээ “ гэж ээж нь хэлэв .
“ Сэтгэл ханамжгүй байх тохиолдол тун цөөхөнучраас санаа зовох зүйл байхгүй дээ Жонас  “ “ Хэрвээ байсан ч гэсэн , чи цуцлуулах өргөдлийн тухай мэднэ биз дээ? “ Үүнийг дурдахад бүгд л инээлдэцгээв , тэрхүү өргөдөл гаргагсад дахин суралцах хэрэгтэй болдог билээ .
Аав нь инээд алдаад “ Эшер нэрээ авахаас өмнө асаргааны төвд байсан үеийг сайн санаж байна , тэр ердөө ч уйлдагггүй байж билээ , харин үргэлж л инээж байна гээч, бид бүгдээрээ л түүнийг асрах их дуртай байв “
“ Өндөр настнууд ч бас Эшерийг мэднэ , тэд түүнд таарсан ажлыг нь олоод өгчих болохоор чи түүнд  санаа зовох огтхон ч хэрэггүй . Гэхдээ Жонас , чамд арай тохиолдоогүй нэг зүйлийн тухай анхааруулах гэсэн юм. Би энэ тухай Арван Хоёр насны ёслол дуусах хүртэл бодолцож үзээгүй юм “
-          Юу гэж ээжээ?
“ Арван Хоёр насны ёслол  гэдэг бол хамгийн сүүлийнх гэдгийг чи мэдэж байгаа , үүний дараа нас гэдэг тийм ч чухалд тооцогдохгүй . Тэр ч байгугай бидний ихэнх нь цаг хугацаа өнгөрөх явцад хэдэн настайгаа ч мартаж орхидог , хүсэх юм бол нээлттэй архивын байр руу очиж л харна .  Хамгийн чухал зүйл бол насанд хүрэх үеийн амьдралдаа бэлтгэх хэсэг , бас Даалгаварт чинь зориулагдсан сургалт . “
“ Би энийг мэднээ , бүгд л мэддэг ш дээ”
“ Гэхдээ энэ нь чи шинэ бүлэгт шилжин орно гэсэн үг . Бүх найзууд чинь ч бас . Одоо 11 насныхаа бүлэгтэй хамт байхаа нэгэнт болино , харин сургалтанд хамт байх шинэ бүлэгт шилжинэ . Ямар ч сайн дурын ажлын цаг , чөлөөт цаг гэж байхгүй . Тиймээс найзууд чинь ч тэгэж ойрхон байцгаахгүй “
Жонас :  “ Эшер бид 2 үргэлж найзууд байх болно , тэгсэн ч гэсэн сургуульдаа явж л байна шд “ гэж зөрүүдлэв .
“ Тийм л дээ, гэхдээ ээжийн чинь хэлж байгаа үнэн шүү , олон өөрчлөлт гарна “
“ Эерэг өөрчлөлтүүд шүү “ гэж ээж нь тодотгоод “ 12 насны ёслолын дараа би хүүхэд насныхаа зав чөлөөтэй байсан үеийг их санасан . Харин Хууль Дүрмийг сахиулах сургалтаа эхлэхэд өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүсийн дунд байгааг анзаарсан юм . Би бүх л насны , шинэ түвшний найзуудтай болж эхэлсэн “
“Та 12 нас хүрчихээд тоглодог байсан уу ? “ Жонас асуув .
“ Хааяа л , гэхдээ тийм ч чухал байхаа больчихдог юмаа “
“ Би харин тоглосоор л байсан шүү “ гэж аав нь инээн хэлээд “ Бараг өдөр болгон , асаргааны төв дээр . Би өвдгөө цохих , нуугдаж тоглох , тэддигээр гээд бүх л төрлийн тоглоомыг тоглодог байж билээ “ Тэр босон Жонасын үсийг нь өрвийлгөөд “ 12 хүрсний дараа ч хөгжилдөх цаг хангалттай бий “ гэв . Энэ үеэр Лили унтлагынхаа хувцастай гарч ирээд , тэвчээр л дууссан аятай гүн санаа алдлаа .
“Энэ ч үнэхээр урт ганцаарчилсан яриа байна шүү , хэн нэгэн тайтгаруулах тоглоомоо хүлээгээд л байгаа юм шиг байх юм “
Лили , гэж ээж л зөөлөн дуугаар аргадаад , чи бараг л найм хүрчихлээ шүү дээ, харин найм хүрэхэд чинь тайтгаруулах тоглоом чинь хураагдаж чамаас бага насны хүүхдүүдэд өгөгдөнө . Тийм учраас тэрэнгүйгээр унтаж сурах хэрэгтэй охин минь .” 
Гэтэл аав нь аль хэдийнэ босоод тавиур дээр байсан зааны чихмэлийг буулгаж ирлээ. Ихэнх тайтгаруулах тоглоомууд нь яг л Лилигийнх шиг зөөлөн , төсөөллийн биетүүд байдаг . Жонасых харин баавгай гэж нэрлэгддэг байсан .
“ За ав даа, би туузнуудыг чинь авахад туслая “
Жонас , ээж 2 нь нөгөө хоёрынхоо хэрхэн эрхэлж байгааг шоолж байснаа Лилиг дагуулан унтлагын өрөө рүү нь явахыг өхөөрдөн харсаар хоцорлоо . Лили төрөхөд нь л анх өгсөн тайтгаруулах тоглоомоо тас тэвэрсээр алхана . Ээж нь ширээгээ бага зэрэг зайчилж ажлын цүнхээ онгойлгов , ажил нь ямар дуусдаг биш дээ . Жонас ч бас ширээ рүүгээ очиж өнөөдрийн даалгавраа эхлэхийг оролдов , гэвч бодол санаа нь зөвхөн 12 сар ба ёслолын тухай бодлоор л дүүрчээ .
Хэдийгээр эцэг эхтэйгээ ярилцсан нь хамаагүй тайвшруулсан ч түүнд ирээдүйн Даалгавар нь юу байх болоод , ёслолын өдөр ирэхэд ямар сэтгэгдэлтэй байх тухай өчүүхэн ч таамаглал түүнд байсангүй .





3 comments:

  1. font jijig umaa tsus gj. chamd helj bsandaa... eniigee nom bolgochuul yadiin bol ? ingej bicheed demii um bishu ? bas hudulmur bnadaa....

    ReplyDelete
  2. том гэхээр бүүр том болох гээд байган байхгүй юу ,ном болгуул ганцхан хүн авуул яанаа хэхэ , өөрөө :p

    ReplyDelete
  3. tegj bodoj bgaa bol hevleed demii lde. if i were u i would necessarily do this!...

    ReplyDelete