Sunday, March 20, 2011

never let me go (2010)

      Өвлөөс хойш үзнэ гэж төлөвлөж байсан киногоо сая л үзлээ , номыг нь унших санаа байсан боловч амжихгүй болохоор нь үзцээн :p
Хүлээлт нь хэт өндөр байчих шиг боллоо , бодож байсан шиг тийм ч өндөр сэтгэгдэл төрүүлсэнгүй ээ .Гэхдээ л их сайхан кино . Санаа нь маш гайхалтай . Энгийн хүүхдүүд өсч том болоод жүжигчин , багш , дэлгүүрийн ажилтан болдог бол Хэлшимийн сурагчид тэдгээрийн аль ч болохгүй . Тэд ердөө л бусдын амьдралыг үргэлжлүүлэхийн тулд , өөрсдийнхөө амьдралыг тэднийхээр солихын тулд оршиж байгаа . Энэ бол тэднийг "онцгой" гэж байгаагийн шалтгаан . Дүрүүд нь : Ruth , Tommy and Cathy . Cathy Tommy 2 бие биедээ чин сэтгэлээсээ хайртай боловч Рүт тэдний дундуур орсноор хамтдаа байж чадахгүйд хүрдэг . Хэрвээ хосууд хайр нь үнэн гэдгийг баталж чадвал хэдэн жил хамт амьдрах хугацааг өгдөг болохыг тэд олж мэддэг .


 

Томмигийн зургууд (жинхэнэ зураач нь хэн гэдэг нь олдсонгүй)

Надад хамгийн их таалагдсан нь Томми , царайнаас нь ч болсон юм биш л дээ хэхэ . Томми бусдаасаа өөр , юм бүхэн түүний хувьд цоо шинэ мэт , яг л богинохон амьдралынхаа мөч бүрийг алдалгүй өнгөрөөх гэж байгаа юм шиг. Өглөө сэрээд орой унтах хүртэл шинэ зүйлсийг эрж хайдаг боловч хэзээ ч Томми шиг бүхнийг сонирхож , баярлаж байгаагүй байхаа. Ямар нэг зүйлийг маш их сонирхож байна гэдэг , түүндээ хөтлөгдөж байна гэдэг л бүтээл төрж гарахын эхлэл .

2 comments:

  1. ene template ee solichihoo... har deer tsagaan nud ereeljleed unshih uneheer tuvugtei um. tsagaan deer har arai gaigui bdiin.

    ReplyDelete
  2. Bodson shig goy kino bish bnlee. ongorsond bolson hernee hudlaa fiction bolohoor. ireeduid bsn bol ch yahaw baij bolno.

    ReplyDelete