Saturday, April 30, 2011

what did i gain ?

Удаан хугацаагаар үргэлжилсэн хичээлийн их хэмжээний ачаалал нэг хоногийн өмнөөс гайгүй боллоо , гэхдээ мэдээж "багассан " уу гэхээс дуусах болоогүй .  Тэгээд бодлоо л доо , оюутан болсон эхний жилийн хугацаанд би юу хийвээ гээд , ямар ч тэмдэглүүштэй амжилт алга даа даанч . Ингэж бодоод өөртөө урам хугарахын даваан дээр хэд хэдэн эерэг бодлууд орж ирлээ , тэдгээр нь юу вэ гэхээр :
Нэгдүгээрт , хичээлийг анх удаа надад яагаад хэрэгтэй вэ , дараа нь юунд хэрхэн ашиглах вэ гэдэг утгаар хийж үзлээ , Ө.Х дүнгийн төлөө биш үр дүнгийнх нь төлөө сурсан юм байна , тэгээд ч манай хичээлүүд сонирхолтой л доо , гол нь би дуртай , жижигхэн санагдаж байж болох ч чухал зүйл шүү . 
Хоёрдугаарт , маш олон найзуудтай болсон , миний эргэн тойронд өдөр тутмын амьдралд минь байнга байгаа хүмүүс дунд хөгжилтэй , хөөрхөн , өвөрмөц , тооцоотой нарийн , өөрийн гэсэн тууштай бодолтой , маш хөдөлмөрч , эрч хүчтэй , уур хүргэсэн , хэт амархан гомддог гээд бүх л төрлөөрөө байгаа ч надад энэ бүгд нь таалагддаг юм байна . Суралцах зүйл маш ихтэй сайн хүүхдүүд зөндөө байгаа . 
Өөр нэмж хэлэхэд , би өөрөө бага зэрэг сайжирсан гэж дүгнээд байна , нуугдах хандлага хамаагүй багассан , айхаа больсон гээд . Энэ тэгэхээр өөртөө итгэдэг болсон л гэсэн үг юм байна . ЗУН болохнээ ,, одоо удахгүй дээ :D

Friday, April 1, 2011

Angels and Demons by Dan Brown

Angels and Demons (Robert Langdon, #1)

My rating: 2 of 5 stars


Тийм ч их бичээд байх юм байхгүй нь л дээ . Номыг уншиж дуусахаар ямар нэг сэтгэгдэл төрдөг , баяртай болдог ч юмуу , эсвэл уйлж магадгүй хэхэ . Өнөөдөр харин энийг дуусаад жоохон уур хүрсэн , киног нь үзчихвэл л хангалттай байхад хайран цагаа үрчихэж дээ гэж бодоод . Эсвэл удаан хугацаанд таслаад уншаад байсан учраас ахиу ханамж буурсан ч байж магадгүй :p .
Гол үйл явдал нь CERN буюу дэлхийн хамгийн том шинжлэх ухаан байгууллагад аллага гарснаар эхлэнэ , эндхийн эрдэмтэн Leonardo нэг дусал нь л маш их хэмжээний уршиг тарьж мэдэх antimatter -г зохион бүтээгээд ийнхүү хөнөөгдсөн аж , цээжинд нь Illuminati гэсэн дардас байдаг . Энэ нь Ватикан хотыг нурам болгох аймшигт заналхийллийн дөнгөж эхлэл юм . Энэ бүхэнд нь Харвардын их сургуулийн профессор Роберт гэж нөхөр оролцож таарна .

on page 288 - when you're a black woman ain't no hiding what you are .Day you try is , day you die . Stand tall, smile bright, and let them wonder what secret is making you laugh .
no more marking
6 brands of Illuminati , black backgrounded one is Illuminati Diamond 


View all my reviews