Saturday, April 30, 2011

what did i gain ?

Удаан хугацаагаар үргэлжилсэн хичээлийн их хэмжээний ачаалал нэг хоногийн өмнөөс гайгүй боллоо , гэхдээ мэдээж "багассан " уу гэхээс дуусах болоогүй .  Тэгээд бодлоо л доо , оюутан болсон эхний жилийн хугацаанд би юу хийвээ гээд , ямар ч тэмдэглүүштэй амжилт алга даа даанч . Ингэж бодоод өөртөө урам хугарахын даваан дээр хэд хэдэн эерэг бодлууд орж ирлээ , тэдгээр нь юу вэ гэхээр :
Нэгдүгээрт , хичээлийг анх удаа надад яагаад хэрэгтэй вэ , дараа нь юунд хэрхэн ашиглах вэ гэдэг утгаар хийж үзлээ , Ө.Х дүнгийн төлөө биш үр дүнгийнх нь төлөө сурсан юм байна , тэгээд ч манай хичээлүүд сонирхолтой л доо , гол нь би дуртай , жижигхэн санагдаж байж болох ч чухал зүйл шүү . 
Хоёрдугаарт , маш олон найзуудтай болсон , миний эргэн тойронд өдөр тутмын амьдралд минь байнга байгаа хүмүүс дунд хөгжилтэй , хөөрхөн , өвөрмөц , тооцоотой нарийн , өөрийн гэсэн тууштай бодолтой , маш хөдөлмөрч , эрч хүчтэй , уур хүргэсэн , хэт амархан гомддог гээд бүх л төрлөөрөө байгаа ч надад энэ бүгд нь таалагддаг юм байна . Суралцах зүйл маш ихтэй сайн хүүхдүүд зөндөө байгаа . 
Өөр нэмж хэлэхэд , би өөрөө бага зэрэг сайжирсан гэж дүгнээд байна , нуугдах хандлага хамаагүй багассан , айхаа больсон гээд . Энэ тэгэхээр өөртөө итгэдэг болсон л гэсэн үг юм байна . ЗУН болохнээ ,, одоо удахгүй дээ :D

3 comments:

  1. udur bur boddog l dooo,,,yaj yaj gd l,,,bi bs jhn nuudgmal l da...mini nzuud uur,,ghde bi bugdiig ni maash ih haramladag,,,yaj zarim zuilsiig toohku bhuu,chmd zovsnii etsest jargana gj yum tohioldjiisnu,,,,,ufff,,,,,,lonely gj bodjiisnu,,,lonely bhad genet hen negen garj irjiisnu?,,,,i am so lonely

    ReplyDelete
    Replies
    1. өө ганцаардмал гэж бодох үе дандаа тохиолддог юмаа , хүмүүсийн дунд байхдаа хүртэл тэд нараас хаа хол байгаа юм шиг санагддаг шд .зовсны эцэст жаргана гэж үү , би ч нээх зовсон юм байхгүй л дээ , харин хүлээсний эцэст бүтдэг юм байнаа л гэж бодоод байгаа , ойрд .. ганцаардлыг мэднээ , бас чиний хажууд хэн нэгэн заавал гарч ирнэ итгэлтэй байнаа

      Delete
  2. За,удахгүй сайхан зүйлс болноо, тэр өдрийг бас чиний тэр сайхан өдөр болтол хичээцгэе,амархан олдвол үнэ цэнэгүй шүү дээ тэ?хэхэх:),,,,,,9 сарын 22....../гоё өдөр/

    ReplyDelete