Friday, May 20, 2011

everything goes on actually runs away.

тайван байх газар ядахнаа булан хэрэгтэй байна , нэг өдрийн амьдралын хэсэг бүрийг тайлж тавиад зүгээр л өөрийгөө сонсох . Гэхдээ ийм газар бодит амьдрал дээр л төсөөлөгдөхгүй байх юм  . Миний төсөөллөөс тайвшрах буланг маань буулгавал :
Модон шалтай , ганц цонхтой хөшиггүй өрөө , өрөөний нэг талд нь ор нөгөө талд нь хана дүүртэл эзэлсэн номын тавиур , цонхоор нь орж ирэх гэрэл бүдэг ч биш тод ч биш гэхдээ алтлаг байдлаа алдаагүй .Хананд нуусан сэрүүлэг намайг сэрээх хүртэл бүхний тухай мартана , хэн гэдгээ хаанаас яах гэж ирснээ , эндээс яваад хаачих гэж байгаа тухайгаа, тэгээд л хүмүүсийн ертөнцөөр нэг нэгээр нь аялж эхлэнэ .Ийм нөхцөлд би өөрөө амьд биш харин амьд бүхнийг шилэн хоргоны цаанаас ажиглаж байгаа мэт санагдана даа
.Заримдаа өөрийгөө зогсоогоод юу хийж амьдраад байгаагаа нэг дүгнээд үзчих хэрэгтэйн байна, хүний өмнөөс амьдарч байгаа биш дээ, эсвэл хэн нэгэн бүхнийг зохицуулаад өгнө гэж хүлээгээд байна уу эсвэл хувь заяаг өөртөө хайртай гэж хууртаад байна уу, би яагаад ийм байдын мэдэхгүй ээ