Friday, May 20, 2011

everything goes on actually runs away.

тайван байх газар ядахнаа булан хэрэгтэй байна , нэг өдрийн амьдралын хэсэг бүрийг тайлж тавиад зүгээр л өөрийгөө сонсох . Гэхдээ ийм газар бодит амьдрал дээр л төсөөлөгдөхгүй байх юм  . Миний төсөөллөөс тайвшрах буланг маань буулгавал :
Модон шалтай , ганц цонхтой хөшиггүй өрөө , өрөөний нэг талд нь ор нөгөө талд нь хана дүүртэл эзэлсэн номын тавиур , цонхоор нь орж ирэх гэрэл бүдэг ч биш тод ч биш гэхдээ алтлаг байдлаа алдаагүй .Хананд нуусан сэрүүлэг намайг сэрээх хүртэл бүхний тухай мартана , хэн гэдгээ хаанаас яах гэж ирснээ , эндээс яваад хаачих гэж байгаа тухайгаа, тэгээд л хүмүүсийн ертөнцөөр нэг нэгээр нь аялж эхлэнэ .Ийм нөхцөлд би өөрөө амьд биш харин амьд бүхнийг шилэн хоргоны цаанаас ажиглаж байгаа мэт санагдана даа
.Заримдаа өөрийгөө зогсоогоод юу хийж амьдраад байгаагаа нэг дүгнээд үзчих хэрэгтэйн байна, хүний өмнөөс амьдарч байгаа биш дээ, эсвэл хэн нэгэн бүхнийг зохицуулаад өгнө гэж хүлээгээд байна уу эсвэл хувь заяаг өөртөө хайртай гэж хууртаад байна уу, би яагаад ийм байдын мэдэхгүй ээ

3 comments:

  1. Бясалгалын нэгэн төрлийг яриад байгаан бишүү? Би бас өөртөө нэг ийм өрөөтэй болох юмсан гээд дотроо бодоод, тэр бодол минь намайг дотроос хатгаад сууж болдоггүй. Тэгээд 2-3 сар ийм бодол тээж яваад унтлагын өрөөгөө /чиний бичсэнтэй ойролцоо/ өөрийнхөө хүссэнээр зассан. Минийхээр бясалгалын өрөө, чиниййхээр тайвшралын өрөө. Тэгээд сэтгэл санаа тайвширч эхэлсэн. Өөрийнхөө дотоод ертөнцөөс аяллаа эхлэхэд л бусад зүйлийг таньж болно гэдэгт итгэдэг. Чи бас оролдоод үзэхгүй юу.

    ReplyDelete
  2. зөвлөсөнд их баярлалаа, бодсоноо л биччихэсн нь энэ байгаа юмаа, тэрнээс бодит болгоно гэж санаанд орж ирээгүй тэр тусмаа өрөөгөө ингэж янзлана гэж. туршаад үзнээ :) бясалгалыг

    ReplyDelete
  3. huvi zaya chamd haritai :)

    ReplyDelete