Tuesday, June 21, 2011

Хүлээс

Сайхан өглөө байна , өчигдөр өдөржингөө шөнөжингөө бороо орсон , борооны улиралтай оронд байгаа юм шиг л сэтгэгдэл төрж байна шүү  . Тэгээд ийм гоё өглөө хүлээснээсээ багаар ч гэсэн мултрахаар шийдээд. Л.Өлзийтөгсийн "Хүлээс" зохиолын баатар гудамжинд чангаар дуулах хүсэлдээ хүлэгддэг бол , би тэнэгийнхээ үр дүнгээс гарсан хүлээстээ баригдаад сууж байнөө. Хайртай ганц ахдаа төрсөн өдрийн мэнд хүргэхээ мартсан гэж байгаа , санасан мөртлөө залгаагүй , kill me :(((( Одоо залгаад юу гэнээ уучлаарай мартчихаж гэх үү , ааааах ,, Ерөөсөө энд мэнд хүргэнээ :D
Ахтай байх сайхныг мэдрүүлсэн ганцхан хүн байгаа юм, намайг жижигхэн гэж голохгүй үргэлж сэтгэлээсээ ярилцаж тусалсаар байсан .Тэр нь өөртөө 0% итгэдэг байсан шахуу намайг өөрчлөгдөхөд хамгийн чухал нөлөөнүүдийн нэг . Хүн яаж ажилсаг бас ухаантай байж болохыг бас харуулсаар л байгаа , үнэхээр бахархмаар , их сайхан амьдрал миний ахыг хүлээж байгаа :)

No comments:

Post a Comment