Friday, June 10, 2011

Бөөгийн домог by Аюурзана Гун-Аажав

Бөөгийн домог

My rating: 4 of 5 stars


Хэвлэгдэж гараад жил гаран болж байхад одоо л уншсандаа бага зэрэг харамссан. "Гурамсан цадиг" тэгэж их таалагдаагүй учраас тэр байх л даа , үргэлжлэл нь юм байна гэж бодоод түр хойшлуулсын. Хүлээж байснаас хамаагүй дээр байлаа . Хагдай бөө шиг хүмүүсийн амьдралаас л сэдэвлэж биднийг гайхшруулсан кино , ном зохиол төрөн гардаг биз. Үг бүр нь үнэн юм шиг , эсвэл би үнэн гэж итгэсэн тийм домгууд , түүхүүд . Тэнгисийг хэрхэн бөөгийн ёстой зохицуулж гаргасан нь гоё байлаа . Их ч зүйл судалж байж бичсэн бололтой . Харин Тэнгис , Хагдай бөө хоёрын харилцан ярианы хэсгүүд нь нэг л жинхнээсээ ярилцаж байгаа биш юм шиг уур амьсгалтай байсан . Хоёр хүний хоорондох яриа гэхэд арай л хоосон. Юутай ч их сайхан зохиол болжээ .

78- "....Архи бол ой ухааныг бүрхээж , хуурмаг занд сургаж , өвгө дээдсийн сүнстэй холбогдох замаас төөрүүлдэг хортой идээ .Оросууд чухам архины хүчээр л буриад зоны хүч чадлыг булааж аваа . "

112- " Бусдын амьдралыг хэн ч залж тэгшилдэггүй юм. Ямар бөөд өрөөлийн хувь заяаг өөрчлөх хүч заяадаггүй . Бөө хүн ямар нэгэн амьдралыг залж хөтөлдөг гэх юм бол тэр нь ердөө өөрийнх нь л амьдрал байж таараа "

114- " Гуниг бол хамгийн эрхэм чанар . Бид өөрсдөөсөө болоод ч гуньдаг юи биш . Бид бол хаа нэгтээх хэрээ ,дорго , нохойны л хүний биеийн хэвд цутгасан дүрс төдий амьтад . Бидэнд хэрээ мэт , нохой мэт харагдаж буй эд бол ихэнх тохиолдолд далд ертөнцийн элч байдаг юм . Бид тэднийг захирч залах эрхгүй . Хүн бол ертөнцийн төв бус , Ертөнцийн төвд ургаж буй ердийн л модны залтас нь . Үүнийгээ далдханаа мэдрэхэд бидний сэтгэлд гуниг төрдөг ..."

171 - "Хүн бүр нүднээ үл үзэгдэх хоёр дахь биетэй . Сүнсний тэр амьтантайгаа үүрд холбоотой явдаг "

View all my reviews

4 comments:

  1. 220 Би арваадхан настайгаасаа хойш л үхэлд бэлдсэн. Жараад жил харанхуйн орны үүдийг онголжуулж явлаа. Гэлээ ч яг тулаад ирэхээр хорогдох гээд байна шүү

    ReplyDelete
  2. Би сая яг уншиж дуусчаад review биччээд зураг хайж байгаад чиний блог руу орчлоо. Чинийх минийхээс сайн болжээ. Минийхийг уншаад үзээрэй:) http://bbilguun.blogspot.com/2011/06/blog-post.html

    ReplyDelete
  3. barag martah shahsan bna shu. ug n unnshaad neh udaagui baih. turuu jiliin zun unshij baisiiin bna.

    ReplyDelete
  4. Унший гэсэн бодол хальт орж ирж байсан ингэж их шохоорхож байсангүй.Чиний бичсэнийг уншсан чинь бүр уншмаар болчлоо. Thanks for you.hehe

    ReplyDelete