Friday, August 19, 2011

Тэмдэглэлийн дэвтрийн хүмүүс.1

 Инээмсэглэлийн тухай нэг тэмдэглэл уншаад хайрцганд хийгээд шүүгээний буланд нуучихсан байсан хэдэн дэвтрээ гаргаж ирлээ. Эргэн тойрноо ажигладаг , арай залхуу биш байхдаа бичиж байжээ . Хэзээ нэгэн цагт зохиолын дүр болгоно гэж мөрөөдөж байснаа санаж байна , хайрцаглагдсан мөрөөдөл , бичиж орхиод мартсан ч надаас амьд байгаа хүмүүс.

 1. Сөөсгөр хэдэн үсээ дээш нь боочихсон зөөлөн харцтай жижигхээн охин .Тогтонги усны дэргэд дэрвэх тагтааг хараад хөөрхөн инээмсэглэхэд ямар өхөөрдмөөр , тэр хоёр юутай адилхан харагдваа . Хөөрхөн гэж энийг л хэлдэг байх даа . Үнэхээр тийм байсан .

2. Өдөр дүүгээ авах гээд сургуулийнх нь гадаа хүлээгээд зогсож байлаа, хичээл тарах дөхөж зуны уур амьсгал орчихсон байсныг ч хэлэх үү , хаа сайгүй наранд халсан эцэг эхчүүд байж ядна. Би ч бас залхаж эхэлж байсан . Харин тэнд байсан нэг охиныг хараад өөрөөсөө ямар их ичвээ . 4 сар ч хүрээгүй мэт харагдах нялх хүүхэд тэврээд бас нэг дүүгээ хүлээж байгаа жаахан охин . Огтхон ч гутарч дургүй нь хүрсэн шинжгүй, эгчийн хайр шингэсэн үнсэлтээр дүүгээ аргадаж байгаа нь үнэхээр уярмаар харагдаж байлаа , бяцхан гүнж минь сайхан амьдрах болтугай . (2009.05.04 -н , нээрээ л 2 нялх амьтан байсан )

3. Автобусанд тааралдсан 10 орчим насны хүү. Урт хар сормуус, хөөрхөн нүдтэй . Их л ядарсан бололтой хүн ихтэй тэр автобусанд суудалдаа шигдээд унтаад л, унтаад л байсан . Жижигхээн гар нь сайртаж холцруутсан , дээр нь нэмээд шархадчихсан байгаад тэрэндээ оёдол тавиулчихсан. Хөнжил ч юм уу , эрээн даавуун зузаавтар зүйлийг сайн гэгч нь тэвэрчээ . Илээд авмаар , хайр хүрсэн бас өгөх юу ч явсандаа харамсах мэдрэмжүүд зэрэг зэрэг сэтгэлийг минь дүүргэж байлаа. (тэр онцгой хүүхэд байсан юм аа , одоо ч сайн санаж байна , яг л хувь заяа алдаа гаргаж дээ гэмээр , унтаж байхдаа инээгээд л байсан  )

4 comments:

  1. надад хүсэх нэг зүйл байна аа, хатагтай блоггер минь. Блогийхоо тэмдлейтийг цагаан фон дээр хараар бичвэл нүдэнд арай дээр юм аа. энэ жижигхэн постыг уншаад л нүд өвдөж байна.

    ReplyDelete
  2. тэхээр чи хэзээ нэг цагт зохиол бичих мөрөөдөлтэй байхнэ ..



    магадгүй одоо бичээд эхэлчихсэн байгаа байх ;)

    ReplyDelete
  3. К: аанха том мөрөөдөл маань байхгүй юу :) одоохондоо бол бичсэн юм байхгүй ээ , эхлүүлж орхисон л олон байгаа

    ReplyDelete