Tuesday, August 30, 2011

Lazy Me

 Би залхуу биш гэж өөрийгөө тайвшруулаад яваад байсан чинь ажиглаад байхад яах ч аргагүй залхуу л юм байна л даа . Гэхдээ арай өөр төрлийн .
иймээс арай өөр :D
Нэг блог дээр "Дэндүү их хийх юмнаас болж эцэж туйлддаг, эцэж туйлдснаар ихэвчлэн үр бүтээлгүй өнгөрөөдөг, үр бүтээлгүй байх нь бараг юу ч хийж бүтээгээгүйтэй адил. Чухал хэдхэнийг сонгож бусдыг нь үгүйсгэ. Завгүй, сөхөөгүй харайлгаж явахын оронд түр зогсоод юу чухал, юу чухал биш гэдгийг ялгаж салгах хэрэтэй. Болсон болоогүй олон юм хийж өөрийгөө зовоож түүндээ ядарч чанаргүй бүтээл гаргахын оронд цөөхөн чухал гэж үзэх юмаа сонгож түүндээ анхаарлаа төвлөрүүлж амжилтанд хүрэх нь бидний зорилго." гэсэн байсан, энийг хавар л уншсан л даа , аль хэзээний л "хамгийн чухлаа эхэнд " зарчим . Тэгэхээр миний залхуурал бол төлөвлөлтийнх болж таараад байгаам даа , төлөвлөхөөсөө залхуураад сонин юмнууд хийгээд л яваад байдаг , яг үнэндээ хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу . Хэрвээ урт хугацааны төлөвлөгөө гаргахаас залхуурдаггүй байсан бол хамаг юмны цаг нь тулахгүй, юманд явахдаа дандаа гүйж байхгүй гэх мэт зөндөө л хэрэг болох гээд байхын . Аан тийн дуунуудаа дандаа нэг блогоос татдаг :P , эсвэл энд тэнд шейр хийсэн юм харагдвал л татаж авнуу гэхээс хэзээ ч хайхгүй, ирсэн мессэжнд хариу бараг бичихгүй бичвэл өөрийгөө ялан дийлэх 20 минутын дараа бичнэ :P . Ажиглаад байвал их юм гарч ирэх нь ээ , эсвэл хүн болгоны дотор залхуу хүмүүс амьдарч байдаг юм болов уу , жижиг том гэдгээрээ ялгаатай . Ердөөсөө залхуу биш хүн гэвэл манай эмээ л байх даа :)

6 comments:

  1. Би бас зарим нэг мессэжэнд хариу бичих дургүй. Хүмүүс тэрнийг их зан гэж ойлгодым шиг байгаам. Миний хувьд тэр бол их зан, залхуу зан хоёроос арай л өөр зүйл юм шиг санагдаад байдаг юм даа :p

    ReplyDelete
  2. Мастэр План л голно байх тиймүү?.. Тодорхой цаг хугацааны дараа тийм тийм юм сурсан, гүйцэтгэсэн, авсан, ядаж оролдсон байна гэх мэт..
    Умба бусад(над мэтийн) хүмүүсийг бодвол блог дээрээ Залхуугын тухай залхуурахгүй бичээд л байх юмаа :)..

    Keep expressing..
    Here just want to let you know that..
    YourBlogHasARegularReader :]

    ReplyDelete
  3. тэр нэг хүнийг ч тэжээгээд л суудгиймдаа зайлуул. Third habit: Put first things first! :D

    ReplyDelete
  4. "Ердөөсөө залхуу биш хүн гэвэл манай эмээ л байх даа :)"
    xaxa, хөөрхөнийн :D

    ReplyDelete
  5. @beku8: тэгээд юу байж таарах уу :) хааяа ч шалтгаангүйгээр зөрүүдлээд баймаар үе байдаг л даа , залхалт юм болуу ,яг тэр хүнээс нь биш ч эргэн тойрноос нийт хүмүүсээс

    @Пүрэвээ : хувийн блог ч гэсэн дээ уншигчтай байвал үнэхээр гоё шд,баярлалаа .нээрээ үргэлжлүүлээд зөндөө ихийг биччихсэн байна шд тээ,тэгээд бас залхуу гээд байгаама

    @chupsхан : юу гэж ? намайг тэжээгээд суудын гэж үү, хэхэ тийн шд ,азтай л байгааз дээ =)

    @K :) мхм супер байхгүй юу , хэзээ ч залхуурахгүй эрч хүчтэй хүн

    ReplyDelete
  6. Хүчлээд дайраад байхгүй, бас урсгалаар нь яваад байхгүйг л залхуу гээд байдгийн биш үү?

    ReplyDelete