Tuesday, August 16, 2011

things return to normal

 Хүнийг урагшлуулж, амьдрахад хүргэхэд олон зүйлсийн дунд бид оршсоор байдаг мэт . Амрах гэдэг юу ч хийхгүй байх биш харин дуртай юмаа хийх гэж хаана ч билээ уншсан санагдаж байна . Яг л тийм бололтой . Надад юу хэрэгтэй вэ гэхээр завгүй байж , санаа зовох ч зав өөртөө өгөлгүйгээр шинэ бүхнийг өөртөө шингээж авах бололтой . Юу ч хийхгүй байх л сүйрэл юм байна . Завгүй байхдаа амьд гэдгээ мэдэрч , алдагдаж орхидог итгэл эргэн ирж , мөрөөдлөөр дүүрч эхэлдэг . Бас бодлоо чөлөөлөх, хад мөргөж живэхээс айгаад хаашаа хөдөлж чадахгүй байгаа хөлөг онгоц шиг , ямар нэг зүйл хийхгүй л бол далай ямар сайхныг үзэж чадахгүй , өөрт нь зориулагдсан адал явдлыг хэн нэгэн алдаж орхино ,өнөөдөр 1 см урагшилнаа .

3 comments:

  1. Тиймээ би ч гэсэн ингэж боддог. Тэгэхдээ юунд ч тэгтлээ ач холбогдолгүй амар амгалан байж чаддаг хүмүүс илүү "мундаг" юм шиг санагддаг. Аль нь зөвийг одоохондоо хэлж мэдэхгүй юм даа

    ReplyDelete
  2. мхм хааяа тийм хүмүүст ч үнэхээр атаархдаг шүү ,би бол засаршгүй тасралтгүй санаа зовогч, neurotic.

    ReplyDelete
  3. надад бол эсрэгээрээ. юу ч хийхгүй байх л хамгийн сайхан. хэхэ.

    ReplyDelete