Saturday, September 10, 2011

Хүлээлт

Гадаа зогсоод л баймаар 
Нүүрээ тэнгэрт л харуулан 
Зогсоод л баймаар цасанд мод шиг даруулан 
Зогсоод л баймаар 
Царай зүсэнд минь 
Цагийн өнгө тодортол 
Зогсоод 
Зогсоод л баймаар 
Улаан алчуураа 
Цагаан болтол 
Зогсоод л баймаар 
Урсатлаа 
Урсаад арилтлаа 
Бороонд зогсоод л баймаар 
Чиний үнэрийг авч явсан салхи 
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь 
Зогсоод л баймаар 
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал 
Зогсоод л баймаар 
Ирэх замыг чинь зөөллөн 
Элс болон будартлаа 
Зогсоод 
                                                  Зосгоод л баймаар ...                /Л.Өлзийтөгс/

1 comment:

  1. Нүүрээ тэнгэрт л харуулан
    Царай зүсэнд минь
    Цагийн өнгө тодортол
    Зогсоод л баймаар

    ReplyDelete