Wednesday, September 28, 2011

interdependence??

Хаана ч, юунд ч хамаарагддаггүй юм шиг , ертөнцтэй намайг холбосон тэр холбоос тасрахад надаар дутах юу ч үгүй шиг , энэ бол хамгийн аймшигтай мэдрэмж . Хүн бүр энд , амьдралд ирэх тодорхой шалтгаантай байдаг гэж боддог , харин түүнийгээ олох хүртлээ эрж хайна , эсвэл төөрөлдөж хаа нэгтээ шингэж орхино. Азгүй (эсвэл азтай ) хэсэг нь газар сайгүй тэнүүчилж өөрийнхөө орон зайг тасралтгүй хайж , тэмтчин урагшилсаар байдаг . Харин хаана ч багтахгүй нь дээ гэж бодох л ...Алхам бүртээ өөрийгөө хүчлэх ,, Бүх зүйл анхнаасаа алдаа байхвий гэсэн бодолд ороогдоно . Түр зуурын сэтгэлийн хямрал биш байнгын дотроос уяатай энэ бодлыг би яалтай ч билээ 

3 comments:

  1. Butterfly Effect дээр гардаг шиг үү?
    Ийм пэссимистик байж болохгүй шүү Умба :)

    ReplyDelete
  2. Надтай өөрөөс минь өөр хэн ч ярилцахгүй
    Надтай өөрөөс минь өөр хэн ч ширтэлцэхгүй
    Намайг уйлахад өөрөөс минь өөр хэн ч,
    Нуруун дээр минь илж тайтгаруулахгүй
    Намайг инээхэд өөрөөс минь өөр хэн ч
    Нүдээрээ ирмэж хөөр дэврээхгүй.
    Тэр минь надаас нисээд явчихвал
    Энэ олон танихгүй хүмүүсийн дунд би...

    ReplyDelete
  3. "Тэр минь надаас нисээд явчихвал
    Энэ олон танихгүй хүмүүсийн дунд би..." тийм шүү, тэр минь байхгүй бол үнэхээр бүтэхгүй юм болно

    ReplyDelete