Friday, September 9, 2011

Miss Little Optimistic

 Бид мөрөөддөг , оролддог , бүтэхээсээ бүтэлгүйтэх нь их боловч хамгийн чухал нь урам зоригоо алдахгүй байх нь чухал гэдэг . Би тэр бүтэлгүйтдэг хүмүүсийн нэг л дээ , эсвэл хангалттай оролдлоготой биш . Ямар нэг зүйл эцэстээ хүрэхээрээ янз бүрийн л үр дагаварт хүрч болно , амжилт олоогүй оролдлогууд хуримтлагдсаар бүрэн хямралд оруулж болох ч азаар намайг " хөдөлгөөнтэй " байх хэмнэлд оруулчих шиг боллоо хэхэ . Сүүлийн хэдэн жил хүссэндээ хүрчихээд сэтгэл хангалуун байсан тохиолдол тун цөөхөн байгаа нь залуу хүний хувьд сүйрэлд орохын ирмэг дээр байна гэж ойлгоод байна . Тэр цөхрөлдөө хөтлөгдөөд " бүтэлтэй оролдлого"-той болох аялал эхлээд 9 хоносон байна , ухрахгүй энэ чигээрээ яваад л байхсан .
Seize The Day :)  !!!
Надад үргэлж итгэж байдаг тэднийхээ урмыг бас дахиад л хугалчихвий гэхээс унтах цаг ч хайран (яг үнэндээ бол ихэнхдээ  тэсэхгүй унтчихаад байгаан :D тэгэхээр бас их үл бүтэх этгээд ээ )

1 comment:

  1. Нөгөө нэг will smith - pursuit of happiness гоё кино тэ. Тэрийг анх үзэхэд яг чиний одоогийн байгаа шиг байдалд байсансан. Их урам авч сэтгэл догдолсон

    ReplyDelete