Friday, October 28, 2011

Үр дүнгийн тухай бодол

          Энэ бүхэн яаж ч дууссан байсан би харамсахгүй үлдэх юм шиг ээ . Нэгдүгээрт анхнаасаа л миний шийдвэр, тэрнийгээ хамгаалаад зөрж бөөн асуудал үүсгэсэндээ бараг л баярлаж байна . 2т хэлсэндээ хүрч чадаагүй бол гэмших байсан боловч одоогийн өнгөрөөж байгаа цаг минут  бүр маань дараа нь надад их хэрэг болно , өөрөөр хэлвэл үр ашигтай цаг ашиглалт . Энд нэг иймэрхүү л юм болсын  , 2 сонголтын маань нэг маш аюулгүй , тэр нь нийтлэг өмнө нь олон хүн туулж өнгөрөөсөн ,бас намайг сорих зүйл багатай , баталгаатай - тийм болохоор л үгүй гэж эрс хэлмээр санагдсан байх л даа . Харин нөгөө нэг нь бага зэрэг эрсдэлтэй , гэхдээ тэрнийхээ дэргэд гарч болох үр дүн нь хамаагүй өндөр , дээр нь хүссэн зүйлээ хийж байна гэдэг л би гэдэг хүнийг татаад , зөрүүд зүрхийг минь хөдөлгөхгүй болгочихож байгаа юм даа .
          Тэгээд ч алдааны тухай , эрсдлийн тухай , юу болж болох бол  гэж санаа зовж суухаар дутахгүйгээр хийх юм өчнөөн байна . Юу ч болсон хамаагүй би "би"-ээрээ л үлдэх юм чинь .
Бас би энд зүгээр суугаад сайхан зүйл тохиолдохыг хүлээгээгүй , аз дайрах магадлалыг өсгөж байна , өөрийнхээ зөв гэдэгт итгэж байгаа , энэ бүхэн ч үнэхээр дажгүй мэдрэгдэж байна шүү .
------Ямар ч зүйлийн төлөө тэмцдэггүй хүн юунд ч хамаагүй дийлдэн унах болно - Malcolm X