Wednesday, November 16, 2011

Мөрөөдлийн орон ба Цас

                Бидний дотор гэнэт төрдөг тэр сайхан бодлууд хаанаас ирдэг , хэн явуулдаг юм бол . Хүн хүсэлгүй бол хийсэн алга болдог гэдэг , бас мөрөөдөх л энэ амьдралд бүхнийг тэвчин гарахад хүргэдэг ч гэдэг . (Rudy дээр ) . Магадгүй мөрөөдлийн оронд жижигхэн охин суучихаад л бидэн рүү атга атгаар мөрөөдлүүд цацаж байдаг ч юм билүү хэхэ. Тэрнийг нь олж авахад овсгоо л шаардана даа, тэгэхээр анзааргатай бас сониуч байх нь зөв юм байна хаанаас ч хамаагүй мөрөөдөл нисээд гараад ирэх вий .Намайг ингэж ярихад 5 настай дүү маань ч итгэхгүй дээ, яг л жаахан тэд маань үлгэрт итгэхээ больдог шиг би мөрөөдөлд итгэхээ болих цаг ирнэ . Тэгэхээр мөрөөдөх цаг минь байгаа дээр , тэднийгээ биелүүлэх боломжууд хайгдаж биш өөрсдөө дэргэд ирээд даллаж байгаа дээр хэдийг нь олзлоод авдаг хэрэг ээ :D
               Мөрөөдөл гэснээс алдагдсан зүйлийн жагсаалтанд 2 чухал зүйл нэмэгдсэнийг сая цас харсан шигээ алхаж явахдаа анзаарлаа . 5 жилийн өмнөх би одоогийн би хоёр тэс ондоо хүмүүс боловч тэр үеийн жижигхэн охин өөртөө асар их итгэдэг байжээ дээ . Ердөөсөө л өөрийгөө цорын ганц давтагдашгүй бөгөөд бусдаас хол илүү ухаантай гэдэгт бүрэн итгэсэн хүн . Биеэ тоосон онгироо жаахан охиноос авах юм нь тэр өөрийгөө хүндэтгэх үзэл юм шүү дээ . Гэтэл одоогийн би гэдэг хүн өдөр ирэх тусам өөрийгөө энгийнээс энгийн нэгэн гэдгээ мэдрээд байдаг . За яахав давуу талуудаа мэднэ л дээ,, гэхдээ л үнэнтэй дуртай дургүй нүүр тулж л байгаа юм чинь  . Нэг л зүйлийг итгэлтэй хэлэхэд өнгөрсөн 5 жилийн хугацаанд би нэг ч зогсоогүй ээ . Хэзээ ч бууж өгөхгүй гэсэн бодлоо алдаагүй л гэж хэлмээр байна .
          Дээр нь жаахан байхтайгаа харьцуулахад миний романтик зан чанараас юм үлдээгүй юм шиг байна л дөө . Цас орохоор баярлаж гүйдэг би ,, за цас л шүү дээ гэж боддог болж . Эсвэл цас бол замын түгжрээ үүсгэх шалтгаан , би аягүй л бол одоо маргааш ханиана л даа гэх мэт бодол эргэлдээстэй . Энэ л өнөөх эргэн тойрноо үл тоосон мэдрэмж муутай робот шиг хүнийг үүсгэх анхан шатны шинж тэмдгүүд учраас цас орохоор баярлаад догдлоод явж байсан нь дээр юм байнаа гэж бодлоо . Бараг л солонгос кино дууриахгүй гэж гүрийгээд цас бороог тоохоо болисон доо . :P   Өөртөө бас цасанд хайртай жоохон тэр охинд чи хөөрхөн шүү гэж хэлмээр байна :)

4 comments:

  1. Өчигдрийн цасанд би бас их баярласан. Гоё байсан, шүлэг хүртэл бичиж амжсан. Цас бороонд харин ч илүү догдолдог болоод байна. Зөрж зөнөж байгаам байна даа хоёулаа хэхэ

    ReplyDelete
  2. Бас мөрөөдөх л энэ амьдралд бүхнийг тэвчин гарахад хүргэдэг ч гэдэг, Хэхэхэ. Үнэн үг ч юм шиг

    ReplyDelete
  3. beku : урам зоригоор дүүрэн л болж хөгширч байгаам байна даа тэгвэл ххэ.цас ороогүй бол чи шүлэггүй , би постгүй үлдэх байжээ :)

    poly: сайхан үг байгааз ^^, энэ кино нь бас их гоё шүү

    ReplyDelete
  4. Ymar kinon deer gardiin boloo.hehe.uzmeer sanagdchlaa

    ReplyDelete