Saturday, December 17, 2011

Инээмтгий охин

("Инээмтгий хүн" дээр гардаг утгаараа биш шүү , зүгээр жинхнээсээ нэг л баяссан хүн байгаа гэсэн үг юм байгаан  )
Инээ, эсвэл чи уйлна гэсэндүү утгатай үг байдаг билүү :P . Хааяа бас өөртөө байгаа сайхан зүйлүүдээ бодох гоё шүү . Яг одоо шиг :
-Өнөөдөр найзуудыгаа зөндөө их инээхийг нь харсан , бүр чин сэтгэлээсээ , би ч бас мэдээж дунд нь гүйж л байсан л даа
-Шинэ жил ойртож байгаа . Миний ажигласнаар шинэ жилүүд гоё муухай гэж ээлжилдэг юм байгаан . Энэ жил гоё ээлж нь . (Яг ч итгэддэггүй л дээ, хааяа тийм юм шиг сэжиг төрүүлээд байдаг шд. Өнгөрсөн жил л гэхэд оройжингоо ямар ч догдолсон юмгүйгээр Lake House үзэж байгаад он гаргахад манай дүү над руу салют буудуулах шахсан )
-Намайг гээд нэг хүн 6926 километрийн холоос ирж байгаа :D энэ ч ёстой том зүйл шүү
-Одоогоор шалгалтын дүнгүүд гараагүй учраас сэтгэл зовоох юм хамаагүй бага 
-Би блогоо бичиж байна , тийм учраас би оршин байнаа гэсэн үг ^^

No comments:

Post a Comment