Saturday, December 24, 2011

Water for Elephants by Sara Gruen

Water for Elephants

My rating: 3 of 5 stars

За ийм нэг ном дууслөө . Корнеллийн төгсөх ангийн оюутан Жэкобд гэнэтийн азгүй явдал тохиолдож гэр бүлээ алдаад зогсохгүй , мөнгөгүй , сургуулиа ч гүйцээж төгсөөгүй учраас зэрэг ч байхгүй ёстой л хаа хандсан зүгтээ явахаас өөр аргаүй болдог . Нэгэнтээ л юу ч байхгүй тэрээр хөдөлж буй галт тэргэнд үсрэн орсон нь зүгээр нэг энгийн галт тэрэг биш , харин циркийн цуваа байсан байж таардаг. Уншихад энгийн , нэг эхэлчихвэл бас хөөрхөн хэдэн цагийн турш бариад суучихаар , ер нь бол толгойгоо амраамаар байгаа үедээ уншвал зүгээр болов уу . Тэрнээс шинэ зүйл бол олдох нь юу л бол .
       Жэкоб 93 наснаасаа амьдралаа дурсаж байгаагаар бичигдсэн , эхнэрийнхээ тухай бодож байгаа нь таалагдлаа . Нэг тийм үг байдагдаа , чи 100 жил амьдрана гэвэл би түүнээс 1 өдрөөр дутуу амьдрах болно , учир нь чамгүйгээр нэг ч өдрийг өнгөрөөхийг хүсэхгүй байна гэсэн утгатай. Харин Жэкоб болохоор эхнэрээ түрүүлээд явсанд нэг талаас баярладаг , яагаад гэвэл орхиод явсных нь дараах уй гашууг түүндээ амсуулахыг хүсээгүй учраас .
 Хамгийн хөөрхөн нь Rosie гээд заан нь , асар ухаантай :)
 Ном уншаад дуусахаар киног нь үзмээр санагддаг даа, энэ удаад нээх тэгэхгүй байнөө . Сайн кино болсон байж магадгүй ч гэсэн дээ, жүжигчид нь нэг л тохироогүй юм шиг санагдаад байхын.

P.S Уг номыг уншсан шалтгаан вампир залуутай ямар ч хамаагүй болно :D
View all my reviews

No comments:

Post a Comment