Friday, January 27, 2012

Өөрийгөө өрөвдөх тухай ярилцсан 2 дахь Мягмар гараг

("Tuesdays with Morrie" энэ их хөөрхөн ном л доо, хэдэн жилийн өмнө орчуулагдах сураг байсан боловч одоо болтол харагдаагүй л байна лээ, уг нь нимгэхэн шд , 100 хуудас хүрэхгүй . Митч гээд залуу оюутан байхад нь багш нь байсан одоо бие нь хүнд өвдөөд хэвтэрт байгаа Морри дээр мягмар гараг бүр ирж ярилцдаг юм . 7 хоног бүр нэг өөр зүйлийн тухай . Энэ мягмарт тэд self-pity буюу өөрийгөө өрөвдөх тухай ярилцаж байгаа нь  )


“...Хоол авчирлаа” гэж би чангаар зарлав .

Морри нүдээ эргэлдүүлэн инээмсэглэнэ.
Өвчин нь даамжирч байгаа нь нүдэнд улам л ил болж байв. Хэдийгээр хуруунууд нь харандаагаар бичих , нүдээ шилээ зүүж тайлахад хангалттай сайн байсан боловч , тэр гараа цээжнээсээ дээш өргөж чадахгүй болчихож. Түүний гал тогоо болон зочны өрөөнд байх цаг нь улам багасч харин ажлын өрөөндөө өөрийн дэр ,хөнжил ,  хөшсөн хөлийг нь өргөх зориулалттай зөөлөвчнүүдээс бүрдсэн сандал дээрээ тухлах нь ихэссэн . Тэр хажуудаа хонх байлгаж ,ямар нэгэн юм хэрэг болох юм уу,  “угаагуур руу очих” шаардлагатай болвол хонхоо дуугаргахад түүн рүү хэн нэгэн нь хүрч ирэн тусладаг байлаа. Даанч түүнд  энэ хонхоо ч өргөхөд хэцүү байсан бөгөөд ингэж чадахгүй байгаадаа их бухимддаг байв.

Би Морригоос та өөрийгөө өрөвдөж байна уу гэж асуухад :

“Зарим өглөөгүүр бол тийм” гэж хэлэв . “Энэ бол миний гашууддаг үе юм л даа . Би өөрийнхөө биеийг бүхэлд нь ажиглаад , гар хуруу гэхмэтчилэн боломжтой байгаа бүхнийг хөдөлгөж үзэн , юу алдсандаа харамсан гашууддаг . Өөрийнхөө удаан , аажуу үхлийн тухай бодон шаналдаг. Тэгээд л шаналалаа шууд зогсоодог ”

“Шууд тэгээд л үү?”


“Хэрвээ байдал хүндхэн бол сайн уйлчихдаг тохиолдол ч бий . Гэхдээ би одоо надад байгаа бүх сайхан бүхэндээ анхаарлаа хандуулахыг хичээдэг . Намайг харах гэж ирдэг хүмүүсийн тухай . Сонсох гэж буй сайхан түүхүүдийн тухай .  Хэрвээ мягмар гараг байж таарвал чиний тухай . Учир нь бид 2 чинь Мягмарын хүмүүс шүү дээ”

Би үл мэдэг инээмсэглэлээ. Мягмарын хүмүүс .

“Митч минь , би өөртөө үүнээс илүүтэйгээр өөрийгөө өрөвдөхийг зөвшөөрдөггүй . Өглөө бүр бага зэрэг, жаахан нулимс, тэгээд л болох нь тэр .”

Би өдрийн олон цагийг өөрсдийгөө өрөвдөн ,харамсан өнгөрөөдөг миний таних маш олон хүмүүсийн тухай бодлоо. Энэ өрөвдөх сэтгэлдээ хязгаар тавьчихвал тэдэнд хичнээн хэрэгтэй гээч. Зөвхөн цөөхөн хэдэн хором , бүр уйлсан ч болно , тэгээд л өдрийнхөө амьдралд ханцуй шамлан орно доо . Морри ийм хүнд өвчтэй байгаа атлаа энийг хийж чадаж байгаа бол...

“Чиний харж байгаагаас л шалтгаалан энэ бүхэн аймшигтай санагдана эсвэл үгүй байна ” гэж Морри хэлэв . “Хэн нэгнийг хоосон руу хувиран одож буйг харах аймшигтай л даа. Гэхдээ надад баяртай гэж хэлэх цаг ийм их олдож байгааг бодвол гайхмшигтай шүү дээ”
Тэр инээгээд , “Хүн бүр ийм азтай биш ”  гэв.

Сандалдаа суугаа тэрээр зогсож , усанд орж , бүр өөрийнхөө өмдийг ч өмсөж чадахгүй байгаа харагдана . Азтай гэнээ? Тэр дөнгөж сая өөрийгөө азтай гээд хэлчихэв үү?

Морриг угаалгын өрөө орох гэж завсарлага авах зуур би “Бостон сонин “-г аваад түүний сандлын ойролцоо суулаа. Тэнд  жижиг тосгоны хоёр өсвөр насны охид өөрсдөд нь сайн ханддаг байсан 73 настай хүнийг тарчлаан хороогоод гэрт нь бүлэг хүмүүс авчирч цогцсыг гэмшилгүйгээр үзүүлсэн тухай байлаа, бас нэгэн эр ТВ-н нэвтрүүлэгт орсны дараагаар нь өөр рүү нь ирээд  дурласан гэдгээ илэрхийлсэн ижил хүйстэн залууг алсан тухай бичсэн байв .

Би сонинг уншихаа зогсоов . Морри инээмсэглэсээр буцаж ирэхэд , Конни түүнийг түрдэг тэрэгнээс нь сандалд нь суулгах гэв .

Би үүнийг хийж болох уу? гэж асуугаад яагаад өөрийгөө ингээд хэлчихсэнийг ч ойлгохгүй хэсэг гайхаж байтал Морри Коннид хандан “Чи түүнд хэрхэн хийхийг нь заагаад өгчих гэв ”
Зааврынх нь дагуу би тонгойн Морригийн суган доогуур гараа оруулаад яг л том хэмжээний мод өргөж байгаа мэтээр өөртөө татав.  Хэрвээ чи хэвийн хүнийг өргөж байгаа бол түүнийг өргүүлэхдээ гараараа зуурахыг мэдрэх байсан , гэвч Морри үүнийг хийж чадахгүй байлаа. Тэр бараг л хөдөлгөөнгүй байсан бөгөөд түүний толгой мөрийг маань ямар ч удирдлагагүйгээр мөргөхийг мэдэрлээ .

Түүнийг өргөж байхад төрсөн мэдрэмжүүдийг илэрхийлж хэлэхэд хэцүү л юм , харин ядарч доройтсон биенд нь үхэл чимээгүй ирж байгааг ойлгосон. Сандалд суулгаад дэрийг нь засч байхдаа бидний цаг дуусч байгааг ухааран хөшчих шиг болж билээ.

Би ямар нэг зүйл хийх хэрэгтэй .

Миний оюутан болсон анхны жил , диско болоод Рок кинонууд ид хүчээ авч байсан 1978 онд , бид Brandeis –д нэгэн ер бусын сэтгэлзүйн хичээлд суудаг байлаа, Морри түүнийгээ “Бүлгийн хөгжил” гэдэг байв.  Долоо хоног бүр бид бусадтайгаа харилцах замаар хэрхэн уур уцаар, атаархал , анхаарлаа хандуулахад үзүүлж буй хариу үйлдлүүдийг судалдаг байв . Ихэнхдээ хэн нэгний уйлахаар дуусдаг байв. Би үүнийг хүний “ мэдрэмжинд хүрч “ буй хичээл гэж нэрлэх дуртай байлаа. Морри үргэлж л намайг илүү нээлттэй байхыг сануулж байдагсан.

Нэг өдөр Морри бидэнд нэгэн дасгалыг хийгээд үзэхийг санал болголоо . Бид ангийхан руугаа нуруугаа харуулж зогсоод , өөр нэгэн оюутан  барьж авна хэмээн найдаад хойшоо унах учиртай юм . (Mean girls дээр гардаг шиг ххэ  :P ) Бидний ихэнх нь үүнийг хийхэд асуудалтай байв , хэдхэн инчээс цаашаа явуулж чадахгүй байгаадаа ичицгээн өөрсдийгөө шоолж байлаа . Эцэст нь, үргэлж л загасчны юм шиг том цагаан цамц өмсөж харагддаг хар үстэй, туранхай охин гараа цээжиндээ зөрүүлж бариад нүдээ анин огтхон ч эргэлзэхгүйгээр хойшоо уналаа . Яг л Липтон цайны сурталчилгаан дээр гардаг моделууд усан сан руу унадаг шиг .

Эхлээд би түүнийг яг шал мөргөх нь дээ гэж бодож байлаа.  Гэтэл түүний хичээл дээрх хамтрагч ухасхийн түүнийг барьж аваад , мөрнөөс нь татан босголоо .

Хэдэн хэдэн оюутнууд “Воооаа” гэж хашгирна . Зарим нь алга ташина . Морри инээгээд нөгөө охинд ингэж хэлэв . “Харж байна уу , чи нүдээ аньсан . Үүнд л ялгаа байгаа юм . Чи заримдаа өөрийн харж байгаадаа итгэж чадахгүй бол юу мэдэрч байгаадаа итгэх хэрэгтэй . Хэрвээ өөрт чинь итгэх хэн нэгэн чамд байгаа л бол чи ч бас тэдэнд итгэж болно гэдгийг ойлгох ёстой – харанхуйд байхдаа хүртэл шүү. Тэр ч байтугай унаж байхдаа ч ... ” 


4 comments:

  1. orchuulchihaa eruusuu.. goe nom bn..
    itgeleer ih olon zuiliig saihnaar buteej boldog yum shig bgan :)

    ReplyDelete
    Replies
    1. ммхан :) . орчуулах тухайд бол тэр их асуудалтай хэхэ, өмнө нь нэг хагас дутуу орхичихсон ном байгаа . тэгээд ч миний хэлний түвшин ном орчуулахад арай миа юм шиг байгаан :P бүр монгол хэл хүртэл

      Delete
  2. Энэ номыг Нармандахын Хулан гээд эгч орчуулсан шдээ, нэлээд хэдэн жилийн өмнө. Харин дахиж хэвлэх тухай ярьж байсан юу болсныг мэдэхгүй л байна.

    ReplyDelete
    Replies
    1. хөөх тийм байна шд, Буд гараг Морри гэдэг нэртэй юм байна. яаж байгаад анзаараагүй юм бол .цөөхөн хувь гараад л алга болсон юм болов уу

      Delete