Monday, January 9, 2012

Цаг хугацааны аялал


       The Girl Who Leaped through Time гээд хөөрхөн кино үзлээ . Япон хүүхэлдэйнүүд ч нээрээ санаа нтр гэж зэвүүн шүү . Макото гээд ахлах сургуулийн охин өнгөрснийхөө хүссэн үе рүү очиж чаддаг болдог . Одоо хичээлээсээ хоцроно гэж айлтгүй , караокед хичнээн ч олон цагаар дуулж  бас алдаа гаргавал буцаж очоод засч болно . Харин ингэхдээ бусад хүмүүсийг хохирох зүйл хийж байж магадгүй гэдгээ ойлгож эхэлдэг .Үзэж байгаад цаг хугацаа өнгөрдгөөрөө л өнгөрөг, би сөргөх гэж оролдохгүй ,зохицоод л урагшлаад байсан нь дээр юм байнаа гэж бодсон . Энгийн үед бол орой унтах гэнгүүт л өнөөдөр хийж амжаагүй зүйл их санагдаад шөнө суугаад өглөө сэрж чадахгүй , ийм утгагүй ?
        Хааяа мэдээж тэр үед буцаж очиж чаддагсан бол доо гэж бодмоор үе байдаг л даа гэхдээ л нэг өнгөрөөсөн үедээ дахиж очмооргүй байнаа . 2011 он өнгөрсөн бол тэрүүгээрээ л байг, хийх гэснээ хийсэн , хоосон суугаад өнгөрөөгөөгүй юм чинь . Яг ингэж байсаар байгаад л бүүр хөгшин болсон үедээ "би ч урт удаан сайхан амьдралаар амьдарлаа даа , залуу нас сайхан ч тэр үед байж үзсэн юм чинь буцаж очоод яахав"  гээд сууж байвал л жинхнээсээ харамсах юмгүй амьдарсан болох биз.Тэгээд ч өнгөрсөнд буруу хийсэн бүхэн , алдаж өнгөрсөөн боломжууд ,тэднээс гарсан гэмшлүүд өнөөдрийн намайг бүтээсэн юм чинь . "Гурамсан цадиг" дээр Тэнгис амжиж амьдрах гэхдээ 3 ном зэрэг уншиж , тэр зуураа мэдээ сонсож хажуугаар нь радиогоо асаахаа мартдаггүй . Тэгэж их яарсан мэдрэмжийг мэдэрч үзээгүй би тайвандаа тэр үү,, эсвэл одоо байгаадаа сэтгэл хангалуун байгаа юм болов уу . Сүүлийнх лав биш байж таарна.

5 comments:

  1. Ер нь цаг хугацаагаар шилжих гэдэг яалтчгүй сонгодог үзэгдэл юм шиг байгаан. Цагийн үнэ цэнэ гээчийг кинон дээр сайн найруулагчийн ачаар давгүй буулгадаг нь сайхан юмдаа. Би иймэрхүү юм үзэхээрээ дандаа сонин болдышд цус гэж. Энэ кино бас Source Code 2 бүр ихийг бодогдуулж билээ.

    Чи нэг сав дүүрэн шахуу кимбаб авчирдаг бүтэнсайнд энийг нөгөө хэдээс зөрөн байж үзэж байсын амраагийн ком оос. Нөгөөдүүл үглээл байсан би харин шаал өөр мэдрэмж авцан сууж байлаадаа :)

    ReplyDelete
  2. Source Code бол яахын аргагүй үзээд уйлахгүй байх гарцгүй кино шүү дээ.Энийг үзэж байсын бол кимбаб тоохгүй байх нь яахав сонин санагдахааргүй л юм байна :D

    ReplyDelete
  3. Анимэг нь үзцийн бол та 2т киног нь санал болгоё. Япон хэл дээр гэхдээ англи хатмалтай нэр нь адилхан.. Хайгаад үзээрэй.
    Өө бас "Back To The Future"-г мартаж болохгүй. Хавкингын хэлээд байдаг Grandfather Paradox-г үнэн тодорхой гаргаж өгсөн..
    Миний хувьд Эйнштэнийг дагаад цаг хугацаагаар аялах боломжтой гэж боддог ч Хавкинг шиг хэд хэдэн зүйл дээр эргэлздэг шүү.

    ReplyDelete
    Replies
    1. өө баярлалаа ! аль алиныг нь сонсоогүй юм байна ,энэний киног нь өнөөдөр шууд татаад үзнээ ! :)

      Delete
  4. Ээ Back to the future байхгүй юудаа. Дээр бичих гээд толгойд буухгүй бөөн юм болсын. Санал болгосонд баярлалаа. Дараа дөрөв ес дуусч нар сайхан мандаж эхлэх үед үзнэдээ..

    ReplyDelete