Thursday, January 26, 2012

Гуниг ямар өнгөтэй вэ ?

             Хамгийн түрүүнд хөх л гэж буух байхдаа, feeling blue гэх мэтээр хэлдэг юм чинь . Миний гуниг харин ямар өнгөтэй юм сайн мэдэхгүй л байна . Хөнгөхөн байхаараа уйтгар ,арай гүнзгийрэхээрээ гуниг ,бүүр даамжирвал шаналал ? Энэ ч арай худлаа байхаа :)  Би хүүхэд байхаасаа л жоохон нэг тиймэрхүү ,гуниглахдаа амархан байсан юм шиг байгаан . Цонхны тавцан дээр гарч суучихаад буухгүй гэж зүтгээд эмээ эгч 2оо их л зовоодог нөхөр байсан гэсэн дээ. Аав ээж 2 маань ажиллах гээд холын орныг зориод явчихсан байсан учраас санаж байгаагаа тэгэж эсэргүүцлийн байдлаар илэрхийлж байгаа нь тэр .
             Тэрний үлдэгдэл ч юмуу (эсвэл огт хамаагүй ч байж магадгүй л дээ) өсвөр насны эхлэлд айхтар амархан гутарчихдаг хүүхэд байсан, ямар сайндаа л тооны багш ээж рүү залгаад гэрт нь янз бүрийн юм болоо юу нэг л биш байна гэж байхав. Харин одоо бол хувь хүний хүчгүй байдлын илрэл гэж үзэгдэх биз дээ. Хааяа гэхдээ тайтгаруулах оролдлого хийхгүйгээр гуниглах үнэндээ сайхан ч юм шиг , би засаршгүй өөрийгөө өрөвдөгч гэдэг нь л явж явж үнэн юм даа .
           Шүлэг бичих гэж буй хүн "Далай хараад гуниглахгүй байгаа бол чамд ямар ч найдлага алга " гэснийг уншчихаад өөрийгөө яруу найргийн мэдрэмжтэй гэж нэг хэсэг хөөрсөн боловч надад авьяас үнэндээ байхгүй нь мэдэгдээд байгаа юмаа. Уншихыг л авьяас гэхгүй юм бол :)) . Энэ шүлгийг уншихаар жинхнээсээ гуниг дотогшоо гулсаж орж байгаа юм шиг санагддаг . 

Л.Өлзийтөгс   "Уйтгарт хөх сандал дээр"

Уйтгартай хөх сандал дээр чамайг бодон удаан сууснаас
Уруул минь хөх болчихлоо 
Уруулын өнгө амьсгалд чирэгдэн
                      могой мэт гулсан дотогшлохуй
Сэтгэл хөв хөх болчихлоо 
Одоо миний доторх өнгө бүхэн аяархан арчигдаж байна 


Чиний дурласан харцанд гэрэлтэн 
                    нуруугаа цэхлэн цэхлэн суусан 
Чимээгүй ягаан үдшийн л амьсгаа тасарч өгөхгүй чичигнэнэ
Тэр өдрийг л ямар ч өнгөөр баллуурдаж чадахгүйгээ мэдэх 
Тэнгэр миний дэргэд суугаад надтай хамт бодлогоширно 

Тэнгэрийн үнэр таалагдахгүй нь ээ , чинийх хамаагүй илүү ...
Тэнд нэг охин харуйд ганцаараа тоглож байна,
                         өсөж том болоод тэр хэн нэгнийг хайрлах л болно 
Модод хэнхийтэл санаа алдана,
                        салхи өлмий дээрээ гишгэлэн өнгөрнө 
Одод хаашаа ч юм чам шиг л явчихаж дээ ,
                       уйтгарт хөх сандал нүдээ анисхийнэ

Гарыг минь үнсдэг чи дэргэд үгүй болохоор 
Гар минь ч хүйтэн хөх юм..... 
                                                         (Гай-хам-шиг-тай!! байгаа биз ^^ )

4 comments:

  1. Шүлэг уншаад мэдэрнэ гэдэг чинь бас бэлэг гэж боддийшд. Уран зураг, урлагийг үзээд ойлгох чинь авьяасаас дутуугүй юм бишүү? Бүр ойлгодоггүй байсан бол яана?
    Чиний бичлэгүүдийг уншихад чамаас лав unique шүлэг гарах магадлалтай..

    ReplyDelete
    Replies
    1. аа тэгвэл мэдрэмжтэй болж таарлаа гэчихвэл онгирсон болчихдог юм болов уу :) , бичих гэхээр л яагаад ч уншсанаа л бичээд байгаа юм шиг санагдаад байдаг юмаа, нэг л баригдмал. Хүний шүлгийн өнгө аясыг нь өөрийн болгоод л хуулж байгаа юм шиг, гэхдээ шүлэг гэж даврахгүй ч өгүүллэг ч болтугай бичнэ дээ гэж бодсон эрмэлзэл асар их.

      Delete
  2. Татах хүчнээс ангид, тэртээ хол хөх тэнгэрт нүдээ аниад анир чимээгүйн дунд уйтгарын хөх өнгөнд нь чинь уусаж шингэх юмсан. Хэт их амгалангийн цацрагын хөх сүүдэрт уйтгар гунигтай хөтлөлцөөд чиний явсан замыг хөх өнгөөр будах юмсан.

    ReplyDelete
    Replies
    1. чи бичээд л ,би идэвхтэй уншигч байхад зүгээр л санагдаж байна. Өмнө байгаа ууууууурт жилүүдээд юу ч болж мэднэ ,битгий зогсоорой.

      Delete