Friday, January 13, 2012

The Stranger by Albert Camus

The Stranger
My rating: 2 of 5 stars

 Marie-г чи надад хайртай юу гэхэд , энэ бүхэн үнэхээр ямар ч утгагүй шүү дээ гэж бодох зуураа -Үгүй гэв .

       Өчнөөн удаан уншина гэж бодож явсаар байгаад эцэст нь урам хугаралт . Яг л Кафка " Шүүх ажиллагаа"-г уншсаны дараах шиг . Монголоор " Этгээд хүн " нэртэйгээр орчуулагдан гарсан байсан ,гэхдээ орчин цагийн аугаа их сэтгэгчид дээр гардгаар "Хөндлөнгийн хүн" нь арай дээр сонсогдох юм шиг ээ. Мэдээж зохиолдоо биш надад байгаа байх л даа, гаргах гэсэн санааг нь бүдэг бадаг ойлгож байгаа боловч бас л асар их яагаад гэсэн асуулт үлдээстэй . Таалагдаагүйдээ 2 од өгч байгаа юм биш , харин ойлгоогүй дээ. Тэглээ ч гуниглаж бичсэн яруу найрагчийн шүлгийг аз жаргалдаа нисэх шахан байгаа хүн ойлгохгүйтэй адил , миний одоогийн байдал амьдралын абсурд чанарын тухай уншаад тунгаахад арай л "дэврүүн" байгаа юм уу. 5 магадгүй 10 жилийн дараа дахиад уншиж үзнэ гээд саначихъя.

Aльберт Камю бол Сартр-тай зэрэгцэн яригддаг 20-р зууны алдарт зохиолчдын нэг , 1957 онд Нобелийн шагнал хүртсэн . Зохиолдоо голчлон гаргадаг санаа нь гэвэл утга учрын тухай ойлголт, оршихуйн тухай гээд л . Түүний тухай философийн хичээл дээр ийм нэг бичил орчуулга хийж байсан байна . Spoiler хийчихэд номын гол санаа тэр чигээрээ энэ дотор явж байгаа юм байна, эрт хардаг байж дээ.

Альберт Камю
Альбер Камю нь Алгерт төрж өсөөд Нацистын эсрэг Францчуудын тулаанд оролцож байв .  Тэр маш их зовлон шаналал , үнэ цэнэгүй үхлийг дайны өмнө ч олноор харж байсан болохоор түүний философид тавьсан гол асуудал нь “ Амиа хорлохгүй байх шалтгаан олдоно гэж үү ? “ байдаг нь тийм ч их гайхан хүлээж аваад байхаар зүйл биш юм . Хүн нэгэнтээ өөрийгөө хуурахаа больж , хоосон зүйлсгүйгээр амьдралыг харж эхлэхээс энэхүү асуулт урган гарч ирдэг.
Камюгийнхаар ихэнх хүмүүс амьдралын үнэн мөн чанарыг олж харахгүй явсаар насан эцэслэдэг .  Арай тодорхойгоор бол “ амьдрал дахь эмгэнэлт дүр төрх” –ийг олж харахаас илүүтэйгээр “ өөртөө итгэсэн тэнэглэл” дунд өнгөрөөдөг. Тэд хэдийгээр абсурд ертөнцөд цөхрөл дунд эсвэл түүнд маш ойрхноор амьдралаа өнгөрөөдөг боловч , өөдрөг байдлын худал үзлээр энэ бүхнээ далдалж орхино . Бид өөрсөддөө болоод , өөрсдийн наад захын хэрэгцээтэй байгаа зүйлсээс хол  хөндий нэгэн болж явдаг гэсэн санааг илэрхийлж байна .
Тэгвэл тэрхүү хэрэгцээ нь юу болж таарах вэ ? Камюгийн хувьд бол 2 л байх ба ойлгуулан тайлбарлах, нийгэмд дулаанаар хүлээн зөвшөөрөгдөх . Харамсалтай нь бид абсурд ертөнцөд амьдардаг , энд эдгээр хэрэгцээг хангах бараг л боломжгүй .

Камю амьдралыг Сисипусын домогтой зүйрлэн адилтгасан байдаг . Сисипус бурхдын уурыг хүргээд насан туршдаа асар том чулууг уулын өөд түлхэж байхаар шийтгүүлсэн , тэгээд гаргаж дуусмагцаа түүнийгээ уруу өнхрөхийг ширтэн зогсоно . Энэ үйл явдал мөнх үргэлжилнэ . Хүмүүний амьдрал яг үүнтэй ижил “ үр дүнгүй , найдваргүй боолчлол”-н дунд өөрсдийн үнэн хэрэгцээгээ хангах учир шалтгаанаа олохгүй явсаар дуусна . Үүнээс харахад Камю яагаад амиа хорлолтыг философийн голлох асуудал болгон авч үзсэнийг амархан ойлгож болно . Түүний тодорхойлсон энэ нөхцөл байдал дор хүн яагаад үргэлжлүүлэн амьдарсаар байхыг хүснэ гэж ? Гэхдээ л тэр амиа хорлолтыг байж болшгүй хэрэг гэж дүгнэсэн , учир энэ бол хатуу хувь заяаны эсрэг зогсож чадаагүй сул талын илрэл юм.

Камю ертөнцийг бусдыг өрсөн хороох явдлын өрсөлдөөн гэж цухас дурдсан байдаг , энд хэн нэгнийг алахгүйгээр хуруугаа өндөрт өргөх тун хэцүү . Цаазаар авах ял бол яаж гэмгүй нэгэн хотын иргэн алуурчны хэмжээнд очиж болохын жишээ . Дотор хураагдсан уур хилэн , харгислал нь цаг нь болоход заавал илрэн гарч ирдэг . “ Хүн үргэлж харгислал болоод аллага дунд амьдарч чадахгүй “ Энд бас л амиа хорлолтын тухай санаа гарч ирж байна . Тэгээд ч тэрээр хувь хүн бүрийг тэрхүү ертөнцийг улам дордуулж байгаа тахлын эсрэг тэмцэн амьдрахыг шаардсаар байж .

View all my reviews

2 comments:

  1. Уншчихав уу тэгээд.. Дэндүү өндөр хүлээлттэй байсан болохоор нээх таалагдаагүй байхаа. Надад бол дажгүй л санагдаж байсан. Бараг англиар уншсан анхны ном болохоор би ч утгаасаа илүү ойлгосондоо баярлаж байсан ч байж болох л юм.

    ReplyDelete
    Replies
    1. харин тиймээ, ийм төрлийн ном гэсэн ямар ч төсөөлөлгүйгээр шууд л бөөн адал явдал , учир нь олдохгүй бужигнасан юм болох байх даа гэсэн чинь харин эсрэгээрээ. Уншихад уг нь аятайхан хурдан л яваад байсан , сүүлдээ, гол зүйл нь гарч байгаа хэсэг дээр халтуурдцөөн :P

      Delete