Thursday, January 12, 2012

A Thousand Splendid Suns by Khaled Hosseini


A Thousand Splendid Suns 

My rating: 5 of 5 stars


Like a compass needle that points north ,a man's accusing finger always finds woman. Always. You remember that, Mariam.
        Ээжийгээ анх өөрийг нь харами гэж дуудахад юу гэж байгааг нь Мариам сайн ойлгосонгүй ,энэ үг өөрийг нь насан туршид дагаж явахыг тэрээр мэдэхгүй л байлаа. Түүний ээж , Мариам 2 шиг эмэгтэйчүүдийн цорын ганц эзэмших учиртай чадвар бол тэсвэрлэх .

         Уг номыг эхлэхээсээ өмнө би Афганистанд одоо хүртэл дайнд болж байгааг мэдээгүй , францад лалын шашинтай эмэгтэйчүүдийг гивлүүр, burqa өмсөхийг хориглоход түүнээс нь болж бослого гарч байхад огтхон ч анхаарлаа хандуулаагүй . Харин уншиж дуусаад энэ эрх мэдлийн төлөө дайнд ээжүүд хэрхэн хүү, нөхрүүдээ алдаж , олон хүүхэд өнчирч , тэр тусмаа эмэгтэйчүүд яаж зовж байгааг мэдээд яг л нүдээ боолгуулчихсан байсан юм шиг мэдрэмж төрж байна . Энэ бол дайны хүнд хэцүү үеийг тэсвэр тэвчээрээр даван туулж , хамгийн харанхуй үед ч хайр, итгэл найдвараа алдаагүй хоёр эмэгтэйн тухай түүх . Тэд амьтнаас ч бага эрх эдэлж байгаа мэт Афган эмэгтэйчүүдийн тухай , үе уламжлан байсаар ирсэн дарангуйллынх нь тухай өгүүлэх болно.

Тодруулсан хэсгүүдээс :



-"One could not count the moons that shimmer on her roofs,Or the thousand splendid suns that hide behind her walls"

-"Laila remembered Mammy telling Babi once that she had married a man who had no convictions. Mammy didn't understand . She didn't understand that if she looked into a mirror, she would find the one unfailing conviction of his life looking right back at her"

-After Taliban party took control ,they announced the following :
Attention Women- Cosmetics is forbidden
                           -Jewelry is forbidden
                           -You will not wear charming clothes
                           -You will not speak unless spoken to
                           - You will not make eye contact with men
                           -You will not laugh in public. If you do, you will be beaten
                           -Girl are forbidden from attending school.
                           -Women are forbidden from working
                                                      (what the hell is that ?)
Гивлүүр бол эхнэрээ өөр танихгүй хүнд харуулахгүй, нэг ёсондоо өмчилж байгаа нөхрүүдийн хийж байгаа зүйл . Намайг гивлүүрийг аймшигтай гэж гэхэд Insidious L өөрсдөд нь энэ нь тухтай байдаг бол яах вээ гэж асуугаад бараг ам тагласан л даа. Хэдийгээр өмсөж дассан байж болох боловч, бусдаас нуугдаж амьдрахыг нь л хүчилж байгаа хэрэг. Манай зохиолын 2 баатар 2уулаа хүний нүүр харахаас ичихдээ л burqa-даа дуртай байдаг, тэрнээс өмсөхөд сайхан хувцас гэдэгтээ огт биш. Тэгээд ч энэ бол эрх чөлөөг нь олны нүдэн дээр боогдуулж байгаа , эмэгтэй хүний эрхийг юман чинээд бодохгүй байгаа үзлийн хэлтэрхий гэж бодож байна .
Энэ бол Bamyan Buddha Statue . Дээд талынх нь 2001 онд Талибанчууд уг хөшөөг нураахаас өмнөх үеийн зураг , 2000 жилийн настай ,дэлхий дээрх Буддагийн хамгийн том хөшөө байх байсан түүхийн дурсгалыг хий хоосон зүйл шүтлээ гэж үзээд дэлбэлээд хаячихсан гэж байгаа юм даа .Манай баатар Лайла уг хөшөөг их хайрладаг байсан боловч, яг нураагдах үед нь дарамгуйлагч нөхөр Рашийдаасаа болоод энийг нь юун хайхрахтайгаа байдаг.
Манайд ч гэсэн ингээд нураагаад хаячихсан гоё газрууд зөндөө л байгаа байх даа.


View all my reviews

3 comments:

  1. chi er ni photo unshlagaar huschdiin bish biz dee ain, yamar aimaar ih nom unshdiin bee?

    ReplyDelete
  2. Neleen deer unshij bsn osama bin laden ii ber egchiinh ni bichsen nomiig sanagduulj bna.

    ReplyDelete
    Replies
    1. photo unshlaga gej yana gej ? :P lenindeh l gej medhiin bna hhe . Yamar nertei nom bdin, sonsoogui l yum bna, ene dainiih n tuhai zunduu yum sudalmar l sanagdaad bgn

      Delete