Friday, February 10, 2012

"Хүлээлт" , энэ удаад минийх


намар хамгийн үзэсгэлэнтэй нь

Өвлийн зураг нь жаахан далий болчихож :P
Уг нь хавар болохоор бүрнээр нь оруулахаар шийдсэн байсан юм , хавар өөрийг нь хүлээж байгааг мэдээсэй гэсэндээ л .  Ямар нэг зүйлийг хүлээж байгаагүй үе гэж байсан юм уу, үгүй байхаа даа. Маргааш ямар нэг сайхан зүйл болно гэсэн хүлээлт , өвөл нь хаврыг , зун нь намрыг хүлээсэн хүлээлт . Чамайг ирэхийг хүлээсэн өдөр хоногууд .  Одоогоос илүүг хүсэхгүй байнаа гэж хэлмээр тайван үеийг өнгөрөөж байгаа мөртлөө л .... Хүн чинь яасан ч шуналтай юм дээ.

Хавар болохоор өглөө эрт босоод "Нүдний шилэнд үлдсэн зургууд"-аа цүнхэлж аваад зайсан гарнаа . Цонхоо онгойлгож байгаад Лемонсын "Цэнхэр нүд"-ийг сонсоно . Хаврын их цэвэрлэгээ хийнэ.   Алхаад л , алхаад л байна . Бусдад инээдтэй санагдаж болох ийм жижигхээн зүйлүүдэд л дурлаад байдаг юм , хавар бол яах ч аргагүй л Лемонсоор амьсгалсан улирал . Бас шоргоолжнууд байна :) 

3 comments:

  1. Энэ ямар урт байр вэ? 1-р хороолол уу? Хаврыг би бас хvлээж суугаа.. Ирэхээр нь охинтойгоо дугуй унана, бас зайсангийн ойролцоо уул руу очно, едер уртсаад орой унтана, нар харж баясна, нимгэн хувцас емсене гээл бичvvл бичээл байхын байна

    ReplyDelete
    Replies
    1. аанха 1-р хороолол . нээрээ дугуй унах бас жагсаалтанд байгаа юм байна :) анзаараагүй байхад л дулаарчихсан , цонхоо нээнгүүт хавар үнэртэх ч сайхан шүү.юу ч хийгээгүй байхад л ядраад л байдаг залхуу өдрүүд дээ

      Delete
  2. neere ene chin odoo havar boloosoi hugjimuu sonsood sulidatlaa alhaad, end tend goe togloltuud bolood er ni l bugd jaahan jaahan.r ami orood l saihan shd te.. ingehed dugui unahiimsanda..

    ReplyDelete