Saturday, February 18, 2012

"Үзэхийн хязгаар " Л.Өлзийтөгс

My rating: 5 of 5 stars

"Миний тарьсан цэцгүүдийн нэгийг та одоо гартаа барьж сууна . Та одоо үүнийг үнэрлэнэ . Аль нэгэн хуруугаараа ,эсвэл зүрхээрээ зөөлөн зөөлөн имтэрч , илж, бас имэрч үзнэ . Өөрийнхөө болоод надад өгсөн бусдын хайраар , бас халуун залуу насныхаа амьсгалаар тордон ургуулсан учир энэ цэцэг удаан амьдарна гэдгийг би мэдэж байна. Л.Ө " Зарим хүн нь тааралдсан хүн болгондоо гайхуулаад , номын санд уншиж уйлаад , хачин охин гэж хэлэгдэж ч магадгүй :P
 Хэн нэгний дотоод ертөнц рүү харах боломж бидэнд хэр их байдаг вэ . Би хүмүүс бол нууцлаг , хэзээ ч бүрэн ойлгох боломжгүй гэдэгт итгэдэг юм , гэхдээ "Үзэхийн хязгаар"-ийг уншаад энэ нь тийм ч болохгүй гэх зүйл бишээ гэдгий ойлголоо , ердөө л ойлгохыг хүсдэггүй юм байна шүү дээ .
Ертөнцийг яруу найрагчийн нүдээр харах боломжийг олгосон сайхан ном болсон байна лээ . Хүлээлтээ өндөр байлгаж болноо гэдгийг мэдээд байсан юмаа !

Хэрвээ надад тохиолдсон зүйлсийн тухай ингээд эсээ бичнэ гэвэл ганцхан чадвар дутах ч биш харин мэдрэмж ,гярхай зан дутах юм байна гэж бодсон . Өчнөөн олон зүйлс эргэн тойронд болсоор , янз бүрийн байдлаар хэт их мэдээлэлд даруулсан бид анзаарах ёстой зүйлсдээ хэт хайхрамжгүй ханддаг болсон биш юм байгаа ? Бас энэ их чимээнд өөрсдийн маань дуу хоолой дарагдан алга болоо юм биш биз дээ . Яруу найрагч байна гэдэг нэг талаас бусдаар хамгийн дээд зэргээр хайрлагдах боловч, бидний өмнөөс навчсын төлөө, өнгөрөн одож буй цаг хугацаа , залуу насны тухай "анзаардаг" тэд сэтгэл хэзээ ч тайван амгалан байдаггүй юм шиг санагдлаа.

Уншиж дуусаад олон асуулттай үлдсэн ,гэхдээ уулзаж ярилцах боломж гарахаар тэдгээрийн алийг нь ч асууж чадахгүй байхаа , энгийн нэг уншигч би хэтэрхий их зүйлд шунасан болчих биз . Алдар нэртэй болох гэж санаархдаггүй , хэн нэгнээс ухаантай онцгой гэж батлах гэдэггүй ертөнцийг өөрийн нүдээр яруу сайхан бичээд л явж байгаа учраас зураачийн нүдэнд Цагаан Дар Эх бурханы дүрээр харагдаж , ийм олон хүнээр хайрлуулж явдаг юм болуу даа .

View all my reviews

9 comments:

  1. Үзэхийн хязгаар гэсэн номны нэр их сонирхолтой санагдлаа.. Тэгхээр зөвхөн бидний махан бие биш доторх бяцхан хүмүүсийг харах хязгаарыг хэлээд байна уу? Үнэхээр тэнд хязгаар бий юу?

    Уншихдаа бас өөрөө бичиж үзмээр ч юм шиг санагдсан уу? :) Заавал хүчлээд нээх гоё сайхан юм бичих хэрэггүй ээ. Бид бүгдээрээ ямар нэг зүйлдээ сайн байдаг. Бүгдэд нь сайн байх албагүй. Харин сайн уншигч байна гэдэг сайхан хэрэг шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Аль алиных нь л хязгаарыг хэлсэн байж магадгүй ээ .өөрсдийн маань үзэх хязгаар тулсан ч бусдаар тэр хязгаараа тэлэх боломжтой.Унших явцад хэн гэгээн байна тэр л зуу зуун жил амьдарна гэсэн үг байсан , яг л тэр хүнд хязгаар гэж байхгүй ээ гэж байгаа юм шиг .
      Бичихийн тухайд бол яг тэгсэн шүү, бүр яааааг тэгсэн :) Гэхдээ өмнө нь хэлж байсан шиг одоо бичих юм бол миний бичсэнээс уншсан номнуудын минь мөрүүд нэвт харагдаад минийх шиг сэтгэгдэл төрүүлэхгүй байж магадгүй .

      Delete
  2. Энэ шинэ гарсан ном нь уу?

    ReplyDelete
    Replies
    1. тийн , саяхан гарсан шд. борлуулалт нь асар сайн байгаа байхаа . миний мэдэхийн л өчнөөн хүн гарангуут нь худалдаж авсан

      Delete
  3. Өлзийтөгсийг унших дуртай. мэдрэмж, мэдрэмж дутна гэдэг чинь үнэн. үзэж харж өнгөрөөдөг ч энэ хүн шиг ингэж мэдэрсэнээ үсэглэж чадкуудаа хааяа бухимдмаар атаархмаар ч юм шиг. заавал олж уншнаа.

    ReplyDelete
  4. estoi goe nom.. engiin ugtei gun utga sanaatai..
    ene nomiig unshaad bi olon saihan zuilsiig anzaarahgui unguruuguud bga yum shig sanagdsan shu..

    ReplyDelete
    Replies
    1. аанха ,, харин яг л нүдээ том нээгээд юу болоод байгааг анзаарах хэрэгтэййй л гэж бодогддог юм байна лэ :) бас тэрнийгээ мартахгүй санаж байх

      Delete
  5. ечигдер авлаашд..тэр буурлуудын тухай дурсамж ямар сэтгэл хеделгем юм бэ..бага нас руугаа эргээд очсон мэт..

    ReplyDelete
  6. Би энэ номыг өнөөдөр өглөө уншиж дуусгасан. Өмнө уншиж байсан номнуудаас хамгийн их сэтгэгдэл төрүүлж, юм бодуулсан ном. Уншиж байхдаа юм бичмээр санагдаад маш урт юм бичсэн шд. Гэхдээ өөрийнхөө тухай.

    ReplyDelete