Thursday, February 23, 2012

Математикчдийн дунд өнгөрөөсөн жилүүд

           Би магадгүй тоонд хэзээ ч үнэн голоосоо дурлаагүй байж болно , бас тэр хэмжээгээрээ хэзээ ч гоц сайн байгаагүй, гэхдээ миний амьдрал математик ба түүнд төрөлхийн авьяастай хүүхдүүдтэй сүүлийн хэдэн жилийн туршид нягт холбоотой болчихсон юм. Цаашдаа ч тийм байна . Энгийн сургалттай сургуулийн сурагч надад бүх олимпиадын медалийг түүдэг тэдгээр хүүхдүүд үргэлж л атаархал төрүүлдэг байсансан. Миний төсөөллөөр нүдний шилтэй , их зантай байх ёстой байсан тэд энгийнээс энгийн , бүр өмнөх ангийн маань "онц сурлагатнууд"-аас ч энгийн зантай ,нөхөрсөг хүүхдүүд байж билээ . Ганцхан тоо бодоод л суухгүй ээ , тэднээс гитарчин ,дуучин ,яруу найрагч ,зохиолч ,бүжигчин, хөлбөмбөгч, сагсчин гээд өчнөөн авьяастнууд илэрч гарч ирнэ .


         Хэрэлдэнэ ,шоолуулаад гомдоно, хааяа яаж ийм тэнэг юм бодож олдог байнаа гэж гайхмаар тэднийг бодлогоо ярилцаж байх үеэр нь харвал үнэхээр өөр болчихдог юм шүү. Багш надад хэрэгтэй ч гэж боддог байсан уу хэдэн жил олимпиадын бэлтгэлд суулгадаг байснаар хэсэг зуур ч гэсэн тэдний ертөнцийн нэг хэсэг байж ганц бодлого ч гэлээ нухаж суугаад гаргахын амтыг , олимпиадын амьдралаас хэрэндээ л сайн мэднээ .Бас хэдий маш их авьяастай байлаа ч медалийн эзэн болох хичнээн амаргүй вэ гэдгийг  . Нэг газраа тогтож сууж юм хийх , зорьсон зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөх, өрсөлдөөний хатуу ширүүнийг мэдрэх гээд гаднаасаа тайван юм шиг боловч маш ширүүхэн "спорт" шүү.

      Он жилүүд ч яахав өнгөрсөн оддогоороо гайхуулдаг юм хойно тооны гоц авьяастнуудтай танилцаад олон хавар өнгөрчээ . Математик хүнийг хүмүүжилтэй , ухаантай болгодог гэж баталж хэлж чадахгүй л дээ , гэхдээ л миний эргэн тойрон дахь тооны хүмүүсээс маш муу эсвэл ёс суртахуунгүй үйлдэл гаргаж байсан хүнийг мэдэхгүй юм байна. Хүнд хэцүү , миний заримдаа тайлбарлуулаад ч ойлгодоггүй байсан бодлогуудыг өрсөлдөн бодож өөрсдийгөө хөгжүүлсэн математикчид маань амьдралдаа тохиолдсон саад бэрхшээлүүдийг ч гэсэн тэгэж даваад гарна биз ээ. Сурагч байхдаа математикт гялалзаж байсан одууд одоо өөр өөрсдийн сурч байгаа мэргэжлүүдийнхээ эзэд нь болоод тэр бүрдээ ч бас гялалзана гэдэгт нь итгэж байна*

* Энэ хүртэл хэдэн өдрийн өмнө бичиж байгаад одоо уншсан чинь бид бүгдээрээ л тоочид гэж бодогдоод явчихлаа . Бодож байгаа нь цаасан дээрх бодлого биш харин амьдрал л болохоос (их айхтар туршлагатай хүн шиг сонсогдож байна даа :D )  . Саяхны уншсан нэг номон дээр "Яг өөрөө туршлагажаад ирэхээр амьдрал бол их энгийн зүйл" гэсэн байсан . Тийм ч байж магадгүй . Гэхдээ энгийн бодлого бодохоор "амтгүй" шүү дээ . Миний бодох ёстой том бодлого хүнд биш  ч сонирхолтой байгаасай :)



9 comments:

  1. Энэ блогспот-д Like Button байдаг ч болоосой. Зарим зүйлст зүгээр л "LIKE" дэндүү сайхан..

    ReplyDelete
    Replies
    1. ааа баярлалаа :D яг л хонь идчихсэн юм шиг болчихлоо хэхэ . dynamic болгочихвол гараад ирэх л байх л даа

      Delete
  2. "Цэгцтэй зөв сэтгэх нь математикт суралцахаас эхэлдэг" гэж манай бор самбарын дээр бичсэн байдаг л санаанд орж байх чинь. Математикаас олж авсан ганц гол зүйл нь сууж сурсан юм болвуу..

    Аа тэр дээр байгаа дуучин, бүжигчин, яруу найрагч, зохиолч дөрөв нь хэн юм болдоо :P

    ReplyDelete
    Replies
    1. манайхан чинь авьяастай шдээ :) Молороогоос маань өөр сайн бүжигчин хаана байна ххэ :D ,,чи тэр тэр гээд гадарлаж л таарна шд

      Delete
  3. Тэр дөрөв нь нэг хүн ш дээ.

    ReplyDelete
  4. хэхэ гоё пост байна өө Умба!, гэхдээ намайг бүжиглэж байхыг хаана хараав?

    ReplyDelete
    Replies
    1. тоглож л байхгүй юу :D тэрнээс чи бид хоёрын бүжиглэнэ гэж юу байхав дээ , нээрээ чиний бүжиглэж байхыг ерөөсөө хараагүй юм байна шд , жоохон хөдөлгөөнтэй байх нь яадын

      Delete
    2. ммм хэхэ. Өнөөдөр харснуу миний бүжиглэхийг :p

      Delete