Sunday, March 11, 2012

Цахлай бодсон нь...гэхдээ гутраагүй бодол л доо

             Яг одоо энэ мөч хоромд би юуны төлөө амьсгалж байгаа вэ . Амьдралын утга учир, зорилго ,  хүсэл мөрөөдөл , маргаашийг гэсэн итгэл , дахиад хэдэн арван жил урагш алхах хүч , эдгээр бүх зүйлс хоорондоо ямар холбоотой юм бол , яах гэж надаас , толгойноос минь зууралдсаар байгаа юм ?  Эдгээр бүх асуултанд би торохгүй хариулж чадна , бүр маш итгэлтэйгээр тийм шүү дээ гээд хүнд хэлж чадна , гол нь өөрөө тэрэндээ эргэлздэгт л байна . Нээрээ би чинь яах гэж амьдарч байгаа билээ -эхний хариулт толгойд орж ирнэ -аан мэдээж тийм шүү дээ , ингээд л урагшаа яваад л байна . Нэг өдөр , магадгүй өчигдрийнх шиг , эсвэл тэрний өмнөхийн өмнөхийн өдөр гэнэт зогсоод бодтол тэдгээр өөртөө итгүүлж явсан зүйлс бүгд чин үнэн байгаагүй ч юм шиг .

            Ерөөсөө туйлын үнэн гэж байхгүй биз дээ . Өнгөрсөн хугацаанд миний утга учир гэж бодож явсан бүхэн өөр хэн нэгэнтэй холбоотой , тэр хэн нэгнийг аз жаргалтай байлгахсан , тэр хэн нэгэн надаар бахархаасай эсвэл тэр хэн нэгэн миний амьдралд орж ирээсэй... Аль эсвэл би ердөө л өөр хүнгүйгээр ганцаараа утга учиртай амьдарч чадахгүй , бүр өөрийнхөө энэ хорвоод ирсэн учрыг ч олж чадахгүй хүн юм болов уу .
          Ихэнх зүйлд зогсох цэг гэж байдаг , туйлдаа хүрэх мөч . Хадгалж хуримтлуулж байгаад л эцсийн шийдвэр гаргахгүй бол цаашид тэсэхгүй бол үе . Адилхнаар ,зарим зүйлд санаа зовохгүй байхад болох үе гэж бий , яг л жаахан байхдаа за би чинь цаашдаа хэрхэн амьдрана даа боддоггүй шиг . Өөрөө анзааралгүй зугтаасаар зугтаасаар нүүр тулах үе ...Завгүй байх надад хамгийн жаргалтай санагддаг , яагаад гэвэл эдгээр утга учрын тухай бодох цаг гардаггүй , гэтэл энэ чигээрээ явсаар байгаад л амьдрал маань дуусахад би юуны ч төлөө амьдраад дуусч байгаагаа мэдэж чадаагүйдээ харамссаар үлдвэл яах вэ? Яг одоогийн хувьд би юу ч үгүй хоосон хүн биш , надад мөрөөдөл бий , зорилго бас , гэхдээ л яг тэр ....биелүүлэхгүй л бол амьдралаас зуураад явмааргүй санагдаж тэр зүйл вэ гэдгийг эрж олох ёстой . Зураач хүн хамгийн төгс зургаа зурахыг , яруу найрагч уншсан хүний сэтгэлд үг бүхэн нь үлдээд арилахааргүй шүлэг бичихийг хүсдэг шиг (би тэгдэг л байх гэж итгэж байна ) , за би нэг тийм зүйлд л хүрчихсэн , би гэдэг хүний аав ээжийгээ өчнөөн зовоож байж одоог хүрсний хэрэг гэдэг энэн дээр л гарах учиртай юм шүү гэсэн тэр зүйлийг л ...
        Олох арга зам бол юуны түрүүнд өдөржин энэ тухай бодоод өөрийгөө зовоогоод ганцаараа хаа хамаагүй газраар алхах бол биш юм байна . Ярилцах ч бас биш байх , олон тохиолдолд худал гэж бодсон зүйлдээ итгээд дуусч байсан . Хаана байгааг нь мэдэхгүй эрдэнэсийг олох гэж гараад дэргэдхэн нь байсныг нь илрүүлдэг Алхимичийн Сантъяго шиг л юу олох гэж байгаагаа мэдэхгүй л хайлт эхлүүлэх нь дээ ... Энэ бүхнийг бичиж байхдаа би "бүх зүйл утга учиргүй ,хоосон" гэж бодоогүй , хаа нэгтээ тээээр тэнд мухарт байгааг мэднэ , ядаж л байгаа гэдгийг нь мэдэж байгаа хайлт бол ч учиртай шүү .

3 comments:

  1. Амьдрал бол халбага молокотой адилхан гэдэг биз дээ, хайр ч билүү хэхэ. Амьдрал эсвэл бидний бодоод байдаг шиг аялалтай, ямар нэг эрэл хайгуултай дандаа адилхан байдаггүй ч байж магадгүй. Тэхдээ л хэн мэдэхэв дээ, Арго ч мэдэхгүй байх.

    ReplyDelete
    Replies
    1. Арго ч мэдэхгүй байхөө байх :) аялал шиг байлгая гэвэл аялал шиг , молоко шиг байлгая гэвэл тийм л бна байх даа..нээрээ зүгээр л бараг тэгээд энгийн хэлчихвэл амар ч юм шиг хэхэ , Та амьдралаа ямар байлгахыг хүсч байна гэвэл шууд л "өө юу ,нөгөө, энэ мод шиг " нтр гээл :P

      Delete
  2. байнга шахуу нэг хэсэг өөрөөсөө асуудаг байсан асуулт байна, бусад хүмүүсийн нүдээр бүх юм ок юм шиг хэрнээ өөрөө ямар нэг юм болохгүй байгааг мэдээд байдаг, гэхдээ яг юу вэ гэдгийг өөрөөсөө асуугаад л байна, амьдралын утга учир, бүр цаашлаад ингэхэд би өөрөө хэн юм бол гэж бодогдоно, толинд харагдах нэгнээс илүүтэй ямар нэг зүйл байгаад байгааг тэгээд тэрийг олж мэдэхийг хичээх тэр л мөч бүхий л гайхалтай зүйлсийн эхлэлийг тавина.

    ReplyDelete