Friday, March 16, 2012

Би ээж болохоороо.. :)

              Өөрийн гэсэн жижигхэн ангаахайтай болох хаа хол байгаа ч гэсэн хааяа яаж хүмүүжүүлэх вэ гээд л боддын . Хайрлаад л , эрх дураар нь байлгаад л байвал амархан гомдож тунидаг , гуниглах давтамж нь ойрхон ,над шиг эмзэг болчих болов уу . Хүссэн бүхнээ авч болдоггүй юм байна, хүмүүс чинь ийм муухай байж болдог юм байна гэж мэдээд цочролд орох байх даа . Дандаа зөөлөн дуугаар ярьж , сургаж байнаа гэж бодсоноо бас л аяархаан дуутай хүүхэд болчих вий гээд л санаа зовно . Хүний дуу хоолой хүртэл цаанаасаа тэгэж төрдөггүй гэж сонссон юм байна, ядаж л чанга сул ярих нь .Хэлэх гэснээ чанга дуугаар зоригтой хэлж чаддаг хүчтэй байлгахыг хүсч байна. Бидний зан , байгаа байдал гэр бүлээс л маш их хамааралтай байдаг юм шиг ажиглагддаг . Эрх байх сайхан ч (эрх хүмүүс бол мэднэ дээ мэднэ :P  ) эрхлүүлэх хүн амьдралд цөөхөн гэдгийг мэдрэх бас тэрэн шигээ муухай .  Гэртээ эрх танхи мөртлөө нийгэмд , бусдын өмнө хүчтэй хүүхэд байгаасай .
               Тулгарсан асуудлыг өөрөө туулаад гарах ухаалаг байгаасай гэж хүсээд багаасаа зөндөө их ном уншиж байгаасай гэмээр боловч хэт эрт наснаасаа эрсдэлээс айгаад урагшилж чаддаггүй болчих вий гээд бас .... Мэдээж уншдаггүй биш боловч уншсанаа өөртөө зөв тусгаж авдаг байх ёстой . Жаахан байхад л нэг хэсэг уншсан бүхэн минь үнэн юм шиг санагдаад , олон л зүйлийг тэс хөндлөнгөөр төсөөлдөг байсан даа. Муу зохиол гэдэг ийм аюултай . Ийм аймхай , шийдэмгий бус байдаг маань яг номнуудаас минь л хамаатай байж таарна . Сайхан үлгэрүүдтэй нөхөрлөж торниод сайн номнуудаас зүүгдээд авбал ч ...
             Ерөөсөө өөрөө бүхний учрыг олог гээд орхичихдог юм билүү , намайг л битгий дууриагаарай тэгээд л гүйцээ гээд :P би ч тийм муу хүн биш л дээ , хааяа л хүчгүй зан гаргаад уур хүргээд байдаг болохоос . За за ерөөсөө хүүхэдтэй болчихвол хүмүүжлийн тал дээр яахаа мэдэхгүй шууд паниканд орох шинжтэй ,тэгэхээээээр аавд нь л даатгадаг байх даа :D

7 comments:

  1. Харин надад хүний бүх чанар төрөлх юм шиг санагддаг. Яг л хүн төрөхдөө л зарим нь царайлаг, зарим нь царай муутай байдаг шиг. Жишээ нь залхуу хүн, зоримог хүн, сайн хүн гээд л ихэвчлэн төрөлхийнх л байдаг. Хүмүүжил гэдэг төрөлх чанараас хамаагүй бага нөлөөтөй. Хэзээ мөдгүй угаагаад арилгачих нүүрний будаг шиг. Тэхдээ л эмэгтэй хүн сайхан тааруулаад будчихад буруу нь юу гэж?
    Жишээ нь чи хүмүүжил сайтай болохоороо л сайн сайханруу тэмүүлдэг гэж бодохгүй байна. Эрх байсан болохоороо л хүний өөдөөс хүчтэй дугарч чаддаггүй биш байхөө. Чи угаасаа тэгээд л төрчихсэн байх хэхэ. Чиний энэ зөөлөн чанараас л болж чамайг хайрладаг, чамтай нөхөрлөдөг хүмүүс байдаг, бүр цаашлаад чи өөрөө өөртөө таалагддаг ч юм билүү? Миний сайн чанарууд ардаа заавал нэг сүүдэртэй байдаг ч тэр сүүдрийг нь арилгах гэж арга ядсан юм хийдэггүй болохоор би өөртөө таалагддаг. Тэрэнтэй адилхан аягүй нам дуутай мөртөө аймаар айхтар хүүхэн надад лав таалагдахгүй ээ ;p
    Тэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, миний мундаг философич бодлоор бол(хэхэ гэж инээгээд бас хэлээ гаргав) хүүхдээ өөрийгөө олоход нь л туслах зөв байх. Би чамд зааж сургах гээгүй зүгээр л бодлоо хэллээ шүү :)

    ReplyDelete
    Replies
    1. паах бараг чиний бичлэгнээс урт сэтгэгдэл бичцэн байшт хаха

      Delete
    2. өөрөө нийтэлчихсэн ч болохоор болсон байна шд :) . Юу хэлж байгааг чинь бол ойлгож байнаа , "дурлалгүй ертөнцийн блюз" дээр бас хүний мөн чанар гээд л бичсэн байдаг шд, анхнаасаа л тийм байсан гээд л . Тэр бол үнэн байхаа , яаж ч нуугаад цаана нь байж л байдаг , эсвэл өөрөө мартсан ч үйлдлээр нь гарч ирээд байдаг төрөлх чанар .Тэгвэл тэр чанарууд нь бас нэг зүйлээс гарч ирсэн ёстой шд , хаанаас уншсанаа санахгүй байна л даа , ээжүүдийнх нь тээж байхдаа хийдэг байсан зүйлсээс хүүгийнх нь хувь заяа тодорхойлогдсон байдаг нтр гээд. Сайн зөвлөгөө байнаа, өөрийгөө олоход нь туслах гэж ^^

      Delete
  2. hun burt eej ni ene horvoogiin hamgiin saihan hun, hun burt huuhed ni ene horvoogiin hamgiin huurhun shig l chi eej bolvol ene horvoogiin hamgiin saihan hun boloh ni bn shudee..
    bi hamgiin muu hun bsan bol daraa huuhdiinhee huvid ene horvoogiin hamgiin saihan hun bno :)

    ReplyDelete
    Replies
    1. хүүхэддээ хамгийн сайхан ээж нь үү :) нээрээ тэгэх л байх даа тмэ , бас амьдралыг нь чиглүүлээд өгчихмөөр л байна шүү тэр жоохон амьтныг чинь хэхэ . чи лаг мэдрэмжтэй ээж болох байхаа, тэгхээр бас мэдрэмжтэй хүүхэд болж өсөх байх ^^

      Delete
  3. hehe bayrlalaa harin tiim bhsan gej sain hicheenee..
    sayhan manai neg nz eej bolood "huuhed bolgon eejdee huurhun haragddag gdeg shd tgsen chin huurhun ch bish bur neerengeese gerel tsatsardag yum bnle" gej helsen.. neere tged daraa ni bas uuriinhuu eejiig harsan chin gerel tsatsardag yum bnle.. tgher odoo emegtei hun gdeg chin hamgiin hamgiin saihan bolj taarah ni ee hehe

    ReplyDelete
    Replies
    1. ямар хөөрхөн юм бээ, нээх гоё дулаахан санагдаад л явчихлаа шд .. аанха ,эмэгтэй хүнч гэлтгүй сайхан зүйлс , сайхан хүмүүс их байгаа даа :) .аа бас нээрээ өөрийнхөө хүүхдэд өөрөө бичсэн номоо уншуулвал тээ, жинхнээсээ бодол санаагаараа холбоотой болно доо

      Delete