Sunday, March 11, 2012

Монголын Их Хатдын Нууц Товчоо by Jack Weatherford

Монголын Их Хатдын Нууц Товчоо
My rating: 4 of 5 stars

Түүх гэдэг миний хувьд хэзээд бүдэг бадаг ,тодорхой барьцтай мэдлэг гэхээр юмгүй зүйл байсаар ирсэн. Нууц товчоо уншиж байхдаа ч түүхт ингэж дурлаагүй юм , ерөнхийдөө хаа сайгүй л эзэн Чингис Хаан гэж ярьдаг боловч тэр хүний сүр хүчийг , байгуулсан гавьяаг өөрийн зүгээс мэдрээгүй байсан билээ . Харин Жак Уэторфордын “Монголын Их Хатдын нууц товчоо ”ном түүхийн тэр бүдэгхэн ойлголтыг тодруулахад их тус боллоо . Бичсэн бүхэнд нь шуудхан итгэчихэд мэдээж тийм ч амар биш байна л даа, өнгөрсөн юм гэдэг өөрөө тийм гээд яг хэлчихийн аргагүй хойно , хэн нэгэн түүхчийн үзгээр өөрчлөгдсөн байж ч болно шүү дээ,эдгээр баримтууд . Манайд ургийн бичиг яагаад байдаггүй юм бол доо гэж өөрийн эрхгүй харамсдаг юм байна лээ . Болж өнгөрсөн үйл явдал гэдэг тухайн үедээ сүр дуулиан бага тарьж эсвэл хүмүүст тэрхэн зуураа яригдаад мартагдан өнгөрсөн бол цаг хугацаа тэдгээрийг энгийнээс эгэл бус болгон хувиргаж хэдэн зуун жилийн дараа хүмүүсийг яг л одоо миний биширсэн байгаа шиг гайхуулдаг юм байна. Ер нь Монголын түүхийн тухай бичигдсэн ном өчнөөн байдаг юм байна лээ.

Номын зарим хэсгүүдээс :

-82 -Чингис Хаан насан эцэслэхдээ хүүхдүүддээ хандан “Би та нарт дэлхийн хамгийн том гүрнийг үлдээв . Та нар энэ амар тайван гүрний эзэд. Тиймээс нэгэн хэлтэй ,нэгэн сэтгэлтэй байгтун”

-98- Хүний нэр хувь заяаг нь залдаг сонин увидастай бөгөөд түүний амьдрал ч нэрийхээ зөгнөсөн утгатай яг тохирсон билээ /Гүюг Хааны эхнэр Огул Хаймишийн тухай /

-106- Чингис Хаанаас хойш түүний үр ач нарын үед олон олон ухаалаг ,зоригтой эмэгтэй гарч ирж Монголын түүхнээ өөрийн хувь нэмрээ оруулсан боловч энд өгүүлсэн үйл явдалд оролцсон эмэгтэйчүүдийн адил өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдсэн байдаг . Монгол хатад дээрх хотын бүсгүйчүүл лугаа адил бие биенээ хөнөөгөөд ,эцэст нь өөрсдөө ч мөн бусдын гарт амь насаа алдсан бөлгөө.

-118- Хоорондоо эв түнжингүй , өчүүхэн жижиг асуудлаас ч хамаагүй үхэлдэн байлдахаас буцдаггүй догшин авиртай тэргүүн жанжин нар баян бүрд, худалдаа арилжааны боомт газруудыг өөрийн эрхшээлд авахын төлөө яс булаалдах ноход адил өрсөлдөн тэмцэлдэх болсноор Торгоны Замаар явагддаг байсан худалдаа наймаа, харилцаа холбоо тасалдах болов .

-129- Чингис хаан нэгэнтээ “Хэрэв хаан хүн энгийн хүн шиг аашилбал харьяат ардаа сүйрүүлэх буюу” гэж хэлсэн байдаг .

-151- Малчин хүнд тал нутаг гэдэг мөнхийн оршихуй юм. Малчны энэ ертөнцөд Мандухай, Батмөнх нар шиг хүүхдүүд амьдралын төлөө тэмцэж сурдаг. Хүүхэд эцэг , эхээсээ ихийг сурдаг ч үүнийгээ өөрөө бие даан хийж чаддаг болох ёстой байдаг.


View all my reviews

No comments:

Post a Comment