Tuesday, March 27, 2012

Ms.Loser's Firm Belief

      Өдөржингөө л эгчийн ярьж байсан нэг юм санаанаас гардаггүй .Нэг маш мундаг багш нь оюутнууддаа "би насаараа жинхэнэ loser <баагий> явсан одоо намайг хар л даа" гээд ярьдаг гэсэн нь . Би ч бүтэлгүйгийн хувьд бүтэлгүй л дээ , гэхдээ тэрнийгээ хүлээн зөвшөөрөхгүй л гэчихсэн байгаа .
      Ямартай ч нэг зүйлийг хийе гээд зүтгэх юм бол надад туслая гэх сайхан сэтгэлтэй хүмүүс хичнээн олон байгааг харлаа шүү дээ . Ингээд дуусахгүй ээ :)
    3-н жил оюутан байчихаад хамаг юмаа хаяад явна, бүгдийг нь эхнээс нь эхлэнэ гэвэл тэнэг гэнэ л байх л даа хүмүүс. Өөртөө сэтгэл ханамжгүй оюутан жилүүд , нэмээд сэтгэл ханамжгүй ажлын өдрүүд , тийм өөртөө итгэлгүй хүн аз жаргалтай гэр бүлтэй болж чадахгүй шдээ. Үлгэр жишээч эгч , цаашлаад дууриамаар сайн ээж байхгүй .  Бас өөрийгөө таньж амжаагүй хүн гэж байгаа . Тэгэхээр дахиад оролдноо яадын . Би чинь бас хажуудаа баатартай гэж байгаам ^^
      Өдөр бүр ногоорчихоод хичээлээ хийгээд сууж байсан чинь найз маань "Чи ер заавал тэгэж хөгжих гээд яах гээд байгаан , эмэгтэй хүн бол сайн эзэгтэй байгаад л нөхрөө халамжлаад л явж байхад болно шдээ" гэхийн , өөдөөс нь "гаххх, тллл ёстой тэгнэ гэж байхгүй шүү" гээд хэлээ гаргачихсан . Бүдүүлэг л санагдсан байх даа. Энгийн зүйлс сайхан л даа , би ч бас тийм сайхан эзэгтэй байгаад л байхыг хүсэхгүй биш жижкээн хүсч л байна . Даанч чадахгүй ээ. Намайг бас наад бодол чинь хэзээ нэгэн цагт өөрчлөгдөнө гэсэн . Хэнийх нь ч бодол өөрчлөгдөж магадгүй шүү ! Надад зүгээр л эвлэрчихгүй байх их олон шалтгаан байгаа , их олон шүү :)
Фейсбүүкээ хаасан , твиттэр рүү гээ тэсэхгүй орчихоод байхаар нь өнөөдөр бас хаасан . Блогоо л яаж ч чадахгүй юм байна лээ , хайрлаад байгаа юм чинь . Миний хамгийн үнэн хэсэг гэж байгаам л даа. Одоо гэхдээ их юм бичихгүй ээ.

7 comments:

  1. http://www.youtube.com/watch?v=Tjq9LmSO1eI&feature=related
    bichleg.g ni unshsan chin ene duu l shuud sanaand orloo.. hussendee hureerei amjilt ^^

    ReplyDelete
    Replies
    1. өө яасан айхтар гоё дуу миний бичсэн 2 холбогдож байхын бээ :) зорьсон юм тэгээд болно доо л гэж үзнэ дээ, одоо өөр ч яахав тмэ

      Delete
  2. I believe there is no such thing like loser for firm minded people. Lose could be anything. Mayb new beginning of something, or could be the -end-. Its up to you enjoy its bright side or make a dull face, dull world.
    Enjoy you trip here. Life is too short for twisting your brain around. Live simple :) Lemon days comin'!

    Defeat is not defeat unless accepted as reality in your own mind!

    --Bruce Lee

    ReplyDelete
    Replies
    1. well said , sounds really agreeable.. i do believe losing, failing ,facing with unluckiness make us stronger and they do. Maybe I haven't finished failing too :P . Yes ,,being and living simple seem favorable , but even that "simple existence" is different for us. my way to reach simplicity might be this ...never letting that little seagull inside of me to fly lower

      Delete
    2. нэгмөсөн хаячмаар ч юм шиг , нээрээ тэнэг байнаа :(

      Delete
  3. Sain bna uu ? Sanamsargyi boogiin domog nomiin talaar haij bgad blog - g chine unshaad ih taalagdlaa. Minii bodloor emegtei hun zorilgotoi uhaantai baih heregtei./ er em yalgaagyi /. Mmmmm butelgyitliin huvid huvi hunees shaltgaalahgyi baij bolnoshdee. Zorilgoo bieluuleed ooriiinhooroo saihan buhniig mederch amidraarai. Amidral bol tsag hugatsaa shudee . / Minii bodol shu uuchlaarai /

    ReplyDelete
    Replies
    1. манайхаар зочлоод гарсанд,бас урам өгсөнд баярлалаа :) . юу хүсч байгаагаа ядаж мэдэж байгаа нь болж бна даа л гэж өөрийгөө тайвшруулаад байгаа. амьдрал сайхаан сайхан ^^

      Delete