Friday, May 25, 2012

Soul Trade

Сүнсээ чөтгөрт худалдсан  :P Үнэндээ их аятайхан чөтгөрүүд , нэг уулзахаар салж чаддаггүй , энгийн ертөнцөөс хол аваачдаг , намайг арай гайгүйвтэр хүн болгодог юм байгаан .

          Хэдэн хормын дотор би 19р зууны Англид , эргэн тойронд минь бие биенийдээ зочилж өөрсдийгөө хөгжөөн өдрийг өнгөрөөх язгууртнууд , сүйх тэргүүд , том хуйлсан цаастай захидлууд , харцаараа бас үйлдлээрээ ойлголцсон дурлалт хосууд . Ихэмсэг зантай , тансаг амьдралтай тэдний дундах эмзэг ,сайхан сэтгэлтай Анн , ухаантай , зөрүүд өөртөө итгэлтэй Элизабет бас Эленор . Гэнэт толгойгоо өргөөд хартал цайвар шаргал ширээ эгнүүлэн тавьсан сургуулийн номын сан , зүүднээс сэрж чадахгүй байгаа хүн шиг л хэсэг гайхаж сууна .

        Ердийн нэг хичээлийн өдөр, санхүүгийн корридор, жижиг хэрүүлээс эхлээд томоохон хэлэлцүүлгүүд хүртэл зөв буруугийн тухай бөөн л яриа . Тэр ч тийм муу хүн гэнэ , манай энэ ч ёстой хөөрхөн л гэнэ , чихээ таглаад юу ч сонсмооргүй хоосон элийрлүүд , удаахан шиг сонсвол тэр ч нээрээ тийм шүү гээд итгэчихмээр ухуулгууд . Би нуугдана . Хэсэг хугацааны дараа л Ховард Роаркын өрөөнд сууж байх юм . Ховард хорвоогоос тасарсан юм шиг л ажиллана . Би тэнд суусаар байгаад чилж гадагш алхахад хүмүүс Питерийн барьсан шинэ барилгыг шагшин магтахыг сонсоно , яаран алхах хүмүүсийн хөлд хаа нэгтээ Баннер хэвтэж байх нь харагдана . Эргээд л сургуулийн корридор , саяхан л New York-н гудамжинд байсан учраас нүд дасахгүй хэсэг гайхна . Энд байх тийм ч муугүй мэт ,бүр инээмээр санагдана гээч .

       Би хаашаа ч явж байгаагүй , гэхдээ бодол санаа минь их олон газраар аялсан . Надад уулзахыг хүсдэг гэхээр хүн цөөхөн бий , учир нь тийм хүмүүсийн маань ихэнх нь дотор маань амьдардаг учраас . Хоромхон зуур , нэг номын хуудас сөхөхөд л би тэдний нэгтэй уулзаж , өөрсдийнх нь дотор орсон мэт дотно ярилцаж чадна . Яг л шидэт хивс шиг .



     "Чи юу хийх дуртай вэ ? , хобби ?" гэсэн асуултанд "ном унших " гэж хариулахдаа бага зэрэг ичдэг байж билээ . Онгирч байгаа юм шиг худлаа сонсогдох вий гэхдээ , ингэж хэлэх болгондоо бага зэрэг гэмшил мэдрэнэ . Ийм мангардуу олон бодол байсан даа :) . Одоо бол юу ч тийм сонин биш байна , тэд юу гэж бодох , над руу юу гэж хашгирах , муухай ааштайг минь гайхах гээд л ... Би уншлаа гээд ухаантай болооогүй ээ , бусдаас илүүг мэдээд лаг болчих юмсан гэж ч боддоггүй . Зүгээр л энэ жижигхэн чөтгөрхөнүүд намайг "авардаг" . Нээрээ шүү , хааяа үнэхээр их баярладаг , ийм олон гоё ном байгаад , унших дуртай болсондоо ...

   Саяхан Ed гэдэг залуутай танилцсан , тэр бас 19тэй , таксины жолооч ,найзуудтайгаа хөзөр тоглох дуртай . Бид хоёр хоёулаа ямар ч амжилт гэсэн юмгүй амьдарч байгаадаа гутарч явдаг , хичээл хийх ёстой байтлаа дандаа ном уншчихдаг, тэрнийгээ буруу гэдгээ мэддэг . 19 настайдаа чамлахааргүй амжилтанд хүрчихсэн хүмүүсийн тухай боддог . (Аа харин энэ тал дээр бол өөр юм байна , би хүмүүсийн амжилт болоод насыг өөрийнхтэйгөө харьцуулахаа больсон :P ) . Ed-тэй танилцмаар байвал түүний ертөнцийг Markus Zusak  "I am The Messenger" гэсэн нэртэйгээр бүтээсэн байгаа . За миний сүнсний худалдаа нэг иймэрхүү л .. ^^


4 comments:

  1. bi chi ta gd l hun uuriiguu eruusuu oilgohguie hen ch bsan 'amjilt'= mgadgui bayalag -tai bolson ued ch ter, zugeer l nudee aniad amisgalj bgaadaa bayarlah l hamgin shan,hun tom nudtei baih albagui undur turanhai bh albagui bas huurhun aashtai uglugch bh albabagui,hamgiin gol ni engiin uuriiguu hailah l gj amidrah heregtei shuuuuuuuuuuuuuuuuu

    ReplyDelete
  2. bi uuriiguu nom unshdag gj heldegguie,gehdee ingej heldeg boloh yumsan gj ih l boddog doo,gehdee nadaa yu ch hamaagui gd emegtei hunii uureg gehiimuudaa teriigee bitgii orhioroi, uzesgelentei bai gangal,nudee uruulaa bud,ugaasaa l hend ch ahamagui gj bodoj bga yum chin uuruulaa budaad huurhun bnu eswel muuhai haragdnuu hamaagui l de,ghdee chi uuriiguu neg hund zoriulagdaad tursun met bodoj bai,ter hun l nmg haraad huurhun shu gj bodoosoi gd ter buh hicheel zutgel ur dungee uguh bolno,amidral ih gashuuun gedgiin nomiin tusuulluur bitgii bainga bodooroi....

    ReplyDelete
    Replies
    1. номонд дуртай гэхээр газар шагайсан нугасны муухай дэгдээхий гэж төсөөлөгдөж байна уу хэхэ , дандаа ч тийм байхгүй байлгүй дэ . Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа , эмэгтэй гэдгээ өөртөө сануулж байхыг хичээнээ :) Аа тийн унших амьдралыг гашуун санагдуулдаггүй ээ харин ч үзэсгэлэнтэй , сонирхолтой болгодог , яг л ямар нэг нууцыг дотроо тээж яваа юм шиг , энэ ч уруулаа будахаас хэд дахин сайхан мэдрэмж шүү , магадгүй уруулаа үгээр будсан нь өнгийн будагнаас дур булаам ч юм билүү

      Delete
  3. Ingeed uuduus helchigeer ysn ih bantchiinaa, tmee uruulaa ugeer budah ni hamgiin uzesgelentei,ghde cham shig denduu hovor uchraas,chinii "esreg" aashtai bodoltoi humuus denduu ih bdag uchraas emzeglechihvii gj l...uuriinhuuruu l bai ter ni hamgiin zuw

    ReplyDelete