Tuesday, June 19, 2012

Хэзээ нэг өдрүүдэд хийх зүйлсийн жагсаалт-1

     Дуртай ба дургүй зүйлсээ тодорхойлно гэдэг чинь өөрийгөө таних бас л нэг зам байх тиймүү
Үхэхээсээ өмнө хийх зүйлс гэхээр арай л сүртэй болчих гээд байна хэхэ , тэр болтол хиймээр байгаа юм бол арай л их шд . За тэгэхээр хамгийн түрүүнд санаанд иймэрхүү зүйлс орж ирж байна :

1.Пянзны цуглуулгатай болох . Аль хэдийн хүмүүсээс сураглаад эхэлсэн л дээ , одоохондоо олоогүй л байна . Бягтруулыг харин бүүр дараа нь тусдаа гарахаараа авнаа .

2. Бягтруултай болох :P Юу ч байхгүй хоосон өрөөнд бягтруулаа тавьж байгаад хажууд нь хэвтээд сонсох .

3. Хуриманд очиж үзэх . Харин одоо хүртэл хуриманд очиж үзээгүй ээ. Цорын ганц очиж байсан хурим маань аав ээж хоёрын маань хурим байгаа юм , даанч 6 сартай байсан болохоор нээх их зүйл санадаггүй л дээ :) . Жинхнээсээ хувь тавилангаар учирсан гэмээр хосуудын хуриман дээр очоод тийм их аз жаргалтай мөчийг нь харахсан гэж бодогдоод байдаг.

4. Уулзахсан гэж боддог олон зохиолч байгаа . Хамгийн түрүүнд хатагтай J.K.Rowling-той уулзмаар байгаа . Та надад их тус хүргэсэн шүү гэж хэлнээ , нээрээ их тусалсан хүн байгаа юм аа . Мэдээж Л.Өлзийтөгс эгч байна , уулзнаа гэдэгтээ итгэж байна .





5. Дүүгээ Харри Поттер-н цувралыг эх хэл дээр нь уншиж дуусгуулах . Заавал унш гэнэ л дээ , энэ хүүхэд аль хэдийнэ номонд орчихсоон , та намайг ийм болгоо биз дээ гээд л инээгээд гүйгээд байгаа . Дараа нь бага дүүгээрээ уншуулах, манай хүн одоохондоо ярьж арай сураагүй байгаа .Тэгээд дараа нь хүүхдээрээ уншуулах :D  Хүний хийх юм шийдчих гээд л байх юм аа .

6. Номын сан бэлгэнд авах . ("Авах " шдэ хэхэ ) . "Beauty and the Beast" дээр гардаг шиг том биш л дээ , жижигхэн өрөө ч байсан болно .
Жич : Хөгширтлөө авахгүй бол 60 насныхаа төрсөн өдрөөр өөртөө бэлэглэх :)

7. Гаран дээрээ Henna зуруулах . Афганистан охид гэрлэхдээ гар ,хөлөн дээрээ зуруулдаг , түүнийг нь ээж эмээ гээд дотны хүмүүс ихэнхдээ зурна , амьдралынх нь хамгийн сайхан үйл явдлуудын нэг байгаа юм . Энэтхэгт бас ийм уламжлал байдаг гэсэн , нэр нь арай өөр юм билээ .

8. Афганистан найзтай болох , тэр дотроо бүр Хазара үндэстэн байх . Очиж үзэхийг хүсдэг орнуудын нэг болчихсон , аминдаа хайртай хүн чинь мэдээж дайнгүй болсон үед нь очно . Ер нь очих гэж төлөвлөж байгаа газрууд гэсэн тусдаа жагсаалт гаргах хэрэгтэй юм байна .

9. Гэрийхнээ гоё аялалд явуулах . Өө, гоё юмнууд хийж өгмөөр байгаа хүмүүс зөндөө л байна , би ч их сайхан хүмүүсээр хүрээлүүлсэн азтай охин шүү .

Үргэлжлэл бий ...
 энэ ёстой гоё дуу байна :)  би ч нээрээ гүэ мөн романтик хүн юм даа

7 comments:

  1. hehe, bi bas oirdoo neg iim devruun bolchood bga..
    nadad uil yavdaluudad zoriulsan duunii jagsaalt bdag.iin, ternii neg ni bi uuriinhuu hurim.n deer yag ene duug /camerton-hurimiin duu/ nuhurteigee hamt duulnaa l gechihsen bga.. bi chmaig hurim.ndaa urinaa za, hezee ch bolohiin hentei ch hurimlah.iin buu med hehe..

    ReplyDelete
    Replies
    1. Haah Goyiin :) ochih hurimnii too ingeed nemegdej bgaa yum da, hamgiin ehniih n ch bh yum biluu, yumiig yaj medehev hehe . Bi bas harin huriman deeree duuluulna geh gej baisnaa arai l ih hurimnii tuhai bichsen boloh gd icheed bolichihson :D

      Delete
  2. zaawal hiih yostoi l zuils bna.hehehe.amjilt

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ , баярлалаа , хэзээ нэгэн цагт хийж л таараа ^^

      Delete
  3. yagaad afganistan naiztai boloh gd bgaagaa helj boloh uu? bi afganistan humuusees zugtaadag bolohoor sn oilgohgui bna hehe

    ReplyDelete
    Replies
    1. аааан тэр үү , афганистаны тухай хоёр ном уншсан байхгүй юу , тэгээд л сонирхолтой санагдаад , ямархуу хүмүүс байдаг юм бол гэж бодоод хэхэ. Тэрнээс өөр нээх утга учиртай шалтгаан байхгүй ээ :D , онцгүй хүмүүс байдаг юм уу ?

      Delete
  4. тийм аягүй онцгүй хүмүүс байдаг юм. Хэрцгий гэдэг үг яг тохирно. Ислам шашинтай болохоор тэр юм болов уу гэж боддог. Бас ойрхон суухын аргагүй муухай үнэртэй, идэж уудаг юмнаас нь л болдог байх л даа эсвэл ариун цэвэр муу сахидаг юм уу бүү мэд. Манай сургуульд олон Афганистанчууд сурдаг, хүний газар сурах гэж ирчээд хичээлээ хийхгүй бас Монгол охидуудыг минь зүгээр ч байлгахгүй, ёстой муухай

    ReplyDelete