Saturday, June 9, 2012

Нартай өрөө


Цовоо, гоё натюрморт ханандаа өлгөчихөөд
Өөд өөдөөсөө харан гараа атгалцан сууна , бид
Цонхны цаана цас хаялж ,
                         хүйтэн салхи шилбэлзээд л
Өрөөн дотор минь харин зунаараа байна

Цагаан цаасан хананаас шар өнгө туяарна
Нээрэн , энэ зурагнаас гэрэл цацарч байна
Цаг зүрхнээс минь хурдан цохилж
Он жил нэг нэгээрээ бударч байна

Өөд өөдөөсөө ширтэн харин бид суусаар
Өр зүрхэнд минь хавар л болж байна
Хайр гэрэлтсэн халуун дулаан гэрийн маань
Хананаас ургасан цэцэг дээр нар зүүрмэглэнэ .      

                                                                     Л.Өлзийтөгс

Гэртээ харих замдаа автобусанд уншаад инээмсэглээд л байсан сайхан шүлэг . Энгийн бас сайхан , амар амгалан , би ингэж л амьдрахыг хүсдэг . Нар, натюрморттой халуун дулаан өрөөнд , өвлийг ,зовлонг, цаг хугацааг тоохгүйгээр хайртай хүнтэйгээ хамт өтлөхийг хүсдэг .  Эгэл юмс ямар үзэсгэлэнтэй , яруу байдгийг мэддэг . Ганцхан ...ийм эгэл сайхан дунд удаааан удаан байвал юу болох бол гэхээс л айж байна . Үлдэж тэсэх болов уу .
Эсвэл би ийм байхыг зүгээр л хүсэхийг хүсч байна уу ...

2 comments:

  1. engiin saihan amidral shig saihan yum haana bn, hairn ter ni hairtai hunteigee bh ni l yum bolovu bu med.. ghde barag mun bhada,, ghde bas yag cham shig udaan udaan bval yu boloh bol gsen aidas nadad bas bgad bdagiin.. daraa ni l teer neg udur l aij bga esehee helie te hehe

    ReplyDelete
    Replies
    1. The Weepies- Simple Life гээд нэг гоё дуу байгаа , тэрнийг дуулаад л ойрд чинь айхтар л байна шд :) Яг үнэн , туулж байгаад л юу болно гэдгийг нь харна даа , болно гэсэн итгэлээр амьдарвал тэгээд л бүх зүйл сайхан байна байхаа гэж найдаж бна ^^

      Delete