Saturday, June 16, 2012

Уртаас урт дэлгэгдсэн далавч

Би өөртөө дургүй : эмзэг , уйланхай , сэтгэл хөдлөл ихтэй болохоор нь 
Би өөртөө хайртай: эмзэг , уйланхай , сэтгэл хөдлөл ихтэй болохоор нь . Уйлах ч яахав , харин урам зориг оруулахаар сайхан зүйл тохиолдоход догдолсон сэтгэлээ сонсох ч... Хамгийн их урам өгдөг зүйл юу болохыг мэдэх үү . Өөртөө итгэдэг байх ч чухал л даа , гэхдээ өөр хэн нэгэн надад чин зүрхнээсээ итгэж байна гэдгийг мэдрэх л хамгийн гайхамшигтай . 


          Ойрд их уйлж байгөө , гэхдээ муу юмнаас болооогүй ээ ^^ Зүгээр л гэнэт эмэгтэйлэг зан чанарууд тодорч гарч ирээд л хэхэ . Тэгээд хажуугаар нь гэрийхэн хөөрхөн хөөрхөн юм хийгээд хүн уяраагаад байхын , ээж тэр тусмаа. Би заримдаа өөрийгөө чадахгүй зүйлийн төлөө хөөцөлддөг , байгаатайгаа эвлэрч чаддаггүй тэнэг гэж бодоход хүрдэг. Харин манайхан бол намайг амжилттай байнаа гэдэгт яг итгэдэг хүмүүс байгаа юм . Ийм найдварын эзэн байх ч хариуцлагатай үүрэг шүү . Тэгээд бас хийхийг хүссэн зүйлээ хийж чадах нөхцөл бүрдүүлж өгч байгаад нь баярлаад дуусахгүй , ийм том болчихсон байж гэртээ хийсэн нэмэргүй зүйлгүй байгаадаа санаа зовоод л байдын , энэ байдал удаан үргэлжлэхгүй ээ . Хайртай хүмүүстээ ч хийсэн тусгүй , өөртөө ч сайн юм хийхгүйгээр өдөр хоногийг өнгөрөөсөн хүн баймааргүй байна .

      Ээж бид хоёр бол мөрөөдөл нэгтэй хүмүүс . Хүн ямар нэг зүйлийг биелээсэй гэсэн үедээ яаж хэлдэгийг сонсож байсан уу , тэгвэл яг тийм байдлаар ээж маань дандаа зорилгыг маань сануулдаг . Хаанаас ч хамаагүй гэнэт итгэл найдвар гаргаж ирээд за би чаднаа гээд гүйх ч тийм амар биш ээ , тэр найдварын галыг байнга шинэ түлээгээр тэтгэж байх хэрэгтэй . Ээжид минь бол тийм түлээний мод уул уулаараа бий :) .
      Хэзээ ч билээ дээ ,номнуудаа янзалж тавих гээд нэг дор өрчихсөн байсан чинь эмээ орж ирээд харж зогсож зогсож байснаа "Ийм их юм уншиж байгаа хүний толгойд их л юм баймаар юм , яагаад заримдаа мангар юм шиг болчихдын" гэдийм даа :D . Надтай ярьж байх үед нь өөр юм бодож байгаад сонсоогүй бол эмээ тэгээд байдаг байхгүй юу , тэгээд шоолоод л яаж гайгүй сураад байдаг юм гээд л толгойгоо сэгсрэнэ. Гэхдээ мэддэг юм аа , эмээ намайг мэдлэгтэй , мундаг хүн болно гэдэгт итгэдэг гэдгийг нь , авдрандаа зөндөө олон жил хадгалсан номоо , бусад ач нараасаа харамлаад тоглуулдаггүй гоё үнэртэй модон сэвүүрээ надад бол харамлахгүй өгчихдөг . Энэ тал дээр бол ёстой хайнга онгирноо , эмээгийн хайртай эрх зээ байхгүй би чинь .
  Хүмүүсийн итгэлийг хүлээх сайхан , гэхдээ алдах мөч бас аймшигтай . Урам зоригоор дүүрэн байх гоё ч гэсэн тэр урмыг хугалаад уйлж суух л бас л хэцүү үе шүү . Надад одоо дахиж хугалах урам үлдээгүй ээ . Ахиад алдчихвал энэ бүхэн рүү ус цацсанаас ялгаагүй . Заавал чадахгүй бол болохгүй байгаа биз .

1 comment: